December
16
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д ажиллах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгасан: Энэ нь хэнд хамаарах вэ?
АНУ-д ажиллах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгасан: Энэ нь хэнд хамаарах вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д ажиллах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгасан: Энэ нь хэнд хамаарах вэ?
Photo: iStock.com/Sundry Photography

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS), Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тухай хуулийг (EAD) шинэчлэн баталжээ. EAD, сунгах хүсэлтээ цаг тухайд нь гаргасан цагаачдын ажиллах зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтын хугацааг 180-аас 540 хоног хүртэл автоматаар сунгах боломжийг олгоно гэж USCIS-ийн албан ёсны вэбсайт дээр мэдээлэв. Өмнө нь Цагаачлалын албанд хэт олон өргөдөл цугларч, тэдгээрийг шийдвэрлэх хугацаа хүрэлцэхгүй үед автомат сунгалтыг түр хугацаанд нэвтрүүлж байсан. Харин одоо байнгын бодлого болгожээ.

Энэхүү шийдэл нь, бизнес эрхлэгчдийн хүсэлтийн хариу болсны зэрэгцээ, цагаачдыг АНУ-д ажиллах эрхгүй болох магадлалыг бууруулж, USCIS тэдний зөвшөөрлийг сунгах хүсэлтийг авч үзэх боломж олгон, мөн Америкийн ажил олгогчдын эрх ашигт нийцэж байгаа юм.

Уг журам 2025 оны 1-р сарын 13-наас хэрэгжиж эхлэх бөгөөд 2022 оны 5-р сарын 4-ний өдрөөс хойш EAD-дсунгуулах өргөдлөө цаг тухайд нь гаргасан хүмүүст болон өмнөх AED-ийн сүүлийн 6 сарын дотор USCIS-д I-765 маягтыг ирүүлсэн хүмүүст хамаарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв та AED-ийн хугацаа дууссаны дараа сунгах хүсэлт гаргавал 540 хоногийн автоматаар сунгах сунгалтад хамрагдахгүй.

Энэхүү дүрмээс гадна USCIS нь, EAD програмыг боловсруулах хугацааг багасгах, процедурыг хялбаршуулах хэд хэдэн арга хэмжээ авсан бөгөөд үүнд:

  • 2021 оны санхүүгийн жилээс одоог хүртэлх хугацааны хооронд статусаа өөрчилсөн иргэдийн EAD-д гаргасан өргөдөл боловсруулах дундаж хугацааг хоёр дахин бууруулах;
  • Холбогдох хүмүүст хөдөлмөр эрхлэх боломжийн талаар мэдээлэл өгөх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхэд туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулах;
  • Орогнол хүсэгчид болон хүмүүнлэгийн статустай зарим хүмүүст зориулсан EAD боловсруулах хугацааг 30 хоног хүртэл бууруулах;
  • Зарим ангиллын өргөдөл гаргагчийн EAD хүчинтэй байх хугацааг хоёроос таван жил болгон сунгах;
  • Дүрвэгсдэд зориулсан EAD өргөдлийг боловсруулах ажлыг хялбарчлах;
  • Орогнол хүсэгчид болон хүмүүнлэгийн статустай хүмүүст онлайнаар EAD өргөдөл гаргах боломжийг өргөжүүлэх.
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.