January
11
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-д гэр бүл салалтын өдрүүд болж байна
АНУ-д гэр бүл салалтын өдрүүд болж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д гэр бүл салалтын өдрүүд болж байна
Photo: Kmiragaya| Dreamstime.com

Шинэ он, шинэ бие даасан ганцаараа амьдрал гэсэн нэгэн нийтлэг үзэл америкчуудын дунд байдгаас, нэгдүгээр сард гэр бүл салалтын тоо хамгийн өндөр байдаг бөгөөд жилийн эхний ажлын өдрийг гэр бүл салалтын өдөр гэж нэрлэдэг гэж New York Post бичжээ.

Салахаар шийдсэн олон хосууд шинэ онд, шинэ амьдралаа эхлүүлнэ гэж үздэг тул, 1-р сарыг хосуудын эгзэгтэй сар болгож, харин хуулийнхан 1-р сарыг “Салалтын сар” гэж хочлон нэрлэдэг байна.

Олон алдартнуудын гэр бүл цуцлалтад оролцож байсан өмгөөлөгч Лаура Вассер, “Жилийн эхний сар, ялангуяа сарын эхний хагас, гэр бүл цуцлуулах өргөдөл гаргах оргил үе. Баярын дараах эхний долоо хоногт хамгийн их цуцлалт явагддаг" гэж бичжээ.

2016 оны Вашингтоны Их Сургуулийн судалгаагаар, гэр бүл цуцлуулах өргөдлийн тоо 1-р сард мэдэгдэхүйц өсдөг нь харагджээ.

Richard Nelson LLP судалгаа, шинэ оны эхэнд "өөрөө салах", "хурдан салах", "хамтрагчаасаа салах" гэсэнхайлтууд 100 гаруй хувиар өссөн болохыг тогтоож байв. Мөн нэгдүгээр сард гэр бүл цуцлуулалтын өмгөөлөгч авах хүсэлтийн тоо 30 хувиар өсдөг байна.

Сэтгэл засалч Карен Филипп, "Оны төгсгөл ойртох үед хүмүүс, өнгөрч буй жил ямар байсныг эргэцүүлэн бодож,дүгнэж, шинэ ондоо эдгээр ачааллаасаа ангижрахыг хүсч, шинэ оныг цэвэрхэн эхлүүлэхээр, ухамсартай шийдвэр гаргадаг байх магадлалтай" гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.