July
11
2022
Anu.mn
Мэдээ
АНУ-д машин жолоодох үеийн мэдэхэд илүүдэхгүй зүйлс (цагаачдын туршлага)
АНУ-д машин жолоодох үеийн мэдэхэд илүүдэхгүй зүйлс (цагаачдын туршлага)
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д машин жолоодох үеийн мэдэхэд илүүдэхгүй зүйлс (цагаачдын туршлага)
Photo by why kei on Unsplash

АНУ-ын муж бүр өөр өөрийн гэсэн хуультай бөгөөд тэдгээр нь хоорондоо өөр өөр, бараг зөрчилддөг. Замын дүрэм дээр ч мөн ийм зүйл анзаарагдна. "Yandex.Zen", АНУ-д машин жолоодохтой холбоотой зарим баримтуудыг нийтэлжээ.

Зарим мужууд, хурдны дээд хязгаарыг хэтрүүлэх тал дээр маш хатуу, (ялангуяа өөр муж улсын дугаартай бол) өндөр торгууль ногдуулдаг. Хэрэв ийм асуудалд орсон бол та тэр хотод дахин очиж шүүх хуралдаанд очихоос өөр аргагүй болно. Энэ хуралдаан дээр, хэлэлцээний явцад 50-200 долларын торгуулиа "буцааж" авах боломжтой ч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлсөн нь илүү хялбар байдаг.

Коннектикут мужид та, машинаа 3 минутаас илүү хугацаагаар асаалттай орхиж болохгүй, эс бөгөөс торгууль ногдуулна. Хөдөлгүүр ажиллаж байх үед машинаа хөдөлгөөгүй байсан ч та гар утсаа гартаа авах боломжгүй, эс тэгвэл мөн торгууль ногдуулна.

Сургуулийн автобуснууд камертай, мөн тухай бүрт нээгддэг ЗОГСООХ тэмдэгтэй. Ийм автобус зогсоод хүүхдүүдийг буулгах үед хажуу талд нь мөн ЗОГС гэсэн тэмдэг асдаг. Энэ үед эсрэг урсгалаар явж байсан ч (замын тусгаарлагч шугам байхгүй бол) зогсох ёстой. Тэмдгийг "нээх"-тэй зэрэгцэн камерууд асдаг бөгөөд хэрэв та зогсохгүй бол тэд таныг дор нь илрүүлж, их хэмжээний торгуульд орно.

Хэрэв та архи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад баригдсан бол, цагдаа нарын хэргийн газарт зарцуулсан цаг, чирэх машин, бусад олон зүйл, тэр байтугай шоронд өнгөрүүлсэн хугацааныхаа төлбөрийг (ойролцоогоор 9$ доллар өдөрт) төлөх шаардлагатай болдог.

Хэрэв та үдэшлэг зохион байгуулж, түүнд оролцсон зочдын хэн нэг нь хэт их уусныхаа дараа машинаа жолоодож явах үедээ хэн нэгнийг мөргөсөн бол танд зохих хэмжээний хариуцлага үүрүүлдэг. Тийм учраас хэрэв хэн нэг нь хэт согтолттой байгаа бол баар болон зохион байгуулсан газрын хамгаалалтын ажилтнууд машины түлхүүрийг нь хураах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Хэрэв гэртээ зохион байгуулсан үдэшлэг дээр хэн нэгэн хэт ууж согтсон үедээ, тэр дундаа хүн насанд хүрээгүй хүн, жолоо барьж хэн нэгнийг мөргөж осол гаргасан бол таныг шоронд суулгах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.