September
28
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д таргалалтын нийт түвшин сүүлийн арван жилд анх удаа өсөлтгүй гарсан ч, хэт тарган хү ...
АНУ-д таргалалтын нийт түвшин сүүлийн арван жилд анх удаа өсөлтгүй гарсан ч, хэт тарган хүмүүс нэмэгджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д таргалалтын нийт түвшин сүүлийн арван жилд анх удаа өсөлтгүй гарсан ч, хэт тарган хүмүүс нэмэгджээ
Photo: Curraheeshutter | Dreamstime.com

АНУ-д насанд хүрэгчдийн таргалалтын нийт түвшин бага зэрэг буурч байгаа ч, хүнд хэлбэрийн хэт таргалалтын түвшин нэмэгдсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.

CDC-ийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан тайланд, “2021 оны 8-р сараас 2023 оны 8-р сарын хооронд насанд хүрэгчдийн таргалалтын түвшин 2020 онд 41.9% байсан бол ойролцоогоор 40.3% болж буурсан. Энэхүү бага зэргийн бууралтыг, үндэсний хэмжээнийх гэж үзэхэд хэтэрхий бага боловч, өмнөх жилүүдийнхээс юутай ч ахицтай байгааг харуулж байна.” гэсэн байна.

2011 оноос хойш АНУ-д таргалалттай тэмцэж буй насанд хүрэгчдийн эзлэх хувь тогтмол нэмэгдэж байна. Нийт таргалалтын түвшин удааширч байгаа хэдий ч, хүнд хэлбэрийн таргалалтын түвшин нэмэгдсээр байна. Ерөнхийдөө таргалалтын түвшин хэт өндөр хэвээр байна гэж CDC-ийн тайланд дурджээ.

“2013-2014 оноос хойш 2021 оны 8-р сарыг дуустал, 2023 оны 8-р сар хүртэл насанд хүрэгчдийн таргалалтын тархалт төдийлөн өөрчлөгдөөгүй, харин хүнд хэлбэрийн хэт таргалалтын тархалт 7.7% -иас 9.7% болж өссөн.Эрэгтэйчүүдийн (6.7%) хүнд хэлбэрийн таргалалтын тархалт, эмэгтэйчүүдийнхээс (12.1%) бага байсан. Эрэгтэйчүүдийн дунд 40-59 насныхны таргалалт хамгийн их байгаа бол, эмэгтэйчүүдийн дунд 60 ба түүнээс дээш насныхнаас илүү 20-39, 40-59 насныхан дунд хамгийн өндөр байна" гэж CDC мэдээлэв.

Биеийн жингийн индекс (BMI) 30 ба түүнээс дээш бол таргалалттай, харин 40-өөс дээшийг хэт таргалалт гэж үздэг. CDC-ийн үндэсний "Эрүүл хүн 2030" төлөвлөгөөний урт хугацааны зорилтуудын нэг нь, "эрүүл жингээ хадгалах, эрүүл хооллолтыг дэмжихэд хангалттай биеийн хөдөлгөөнийг дэмжих" явдал юм.

“Эрүүл хүмүүс 2030 он” хөтөлбөр, таргалалтын түвшинг 2030 он гэхэд 38.6 хувиас доош буулгах зорилт тавьж байгаа ч одоогоор асуудал улам бүр дордож байгаа нь харагджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.