June
1
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д үзэж болох ертөнцийн долоон гайхамшиг
АНУ-д үзэж болох ертөнцийн долоон гайхамшиг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д үзэж болох ертөнцийн долоон гайхамшиг
Photo: Shutterstock

Дэлхий дээр гайхаш төрүүлэм, сэтгэл хөдөлгөм, гайхамшигтай үзэсгэлэнтэй олон газрууд байдаг бөгөөд бид тэдгээрийг ертөнцийн гайхамшигууд хэмээн нэрлэдэг. Эдгээрээс, энэ нэршилд дүйцэхүйц олон газрууд АНУ-д байдаг. Байгалийн болон хүний ​​гараар бүтсэн хамгийн гайхалтай үзэсгэлэнт газрууд, түүхийн дурсгалт байгууламжуудыг үзэхийн тулд дэлхийг тойрон аялахгүйгээр дараах зүйлсийг үзэж болох юм. АНУ-д байдаг "Дэлхийн гайхамшгуудын жагсаалтыг "Only in your State" сэтгүүл эмхэтгэн нийтэлжээ.

1. Аризонагийн Гранд Каньон

Гранд хавцал бол Америкийн хамгийн алдартай байгалийн гайхамшигуудын нэг юм. 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд аялагчидыг сүр жавхлангаараа гайхшруулж байдаг. Их хавцал нь 277 миль (365 км) урт, бараг 6 сая жилийн настай бөгөөд энэхүү гайхамшигт тогтоц, Колорадо гол хад, чулуун дундуур олон зуун жил урссаны үр дүнд үүсжээ. Америкийн уугуул иргэд энэ бүс нутагт удаан хугацаагаар амьдарч ирсэн бөгөөд Их хавцлыг анх үзсэн Европ хүн бол,1540 онд энэ хавцлыг санамсаргүй олж харсан Испанийн Гарсиа Лопез де Карденас юм.

2. Нью-Йорк, Ниагара хүрхрээ

Ниагара хүрхрээ бол АНУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн бас нэг гайхамшиг юм. Гурван тусдаа хүрхрээнээс бүрдэх энэхүү хүрхрээг Ниагара хүрхрээ гэж нэрлэдэг бөгөөд 165 фут (50 метр) өндөрөөс унадаг дэлхийн хамгийн хүчтэй хүрхрээ юм. Өнөөдөр энэ хүрхрээ нь дотоод, гадаадын жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болж, дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган уран бүтээлчид, гэрэл зурагчдыг татсаар байдаг.

3. Калифорниа дахь Секвойи ба Улаан мод

Энд дэлхий дээрх хамгийн өндөр моднууд байдаг. Аварга секвой болон улаан моднууд бүхий энэхүү ой нь, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчидын сэтгэлийг татан, гайхаш төрүүлдэг газар юм. Секвой болон улаан мод нь бие биентэйгээ төстэй боловч огт өөр ургамлын төрөл зүйлд тооцогддог бөгөөд улаан мод нь чийглэг орчинг илүүд үздэг, гол төлөв Калифорнийн хойд хэсэгт ургадаг. Тэд 378 фут (115 метр) өндөр болтлоо ургаж чаддаг. Харин секвой мод нь уулархаг газрын хуурай, халуун дулаан газарт ургадаг. Тэд улаан модноос намхан. Генерал Шерман хэмээн нэрлэгдсэн секвой мод 1.2 тонн орчим жинтэй, 30 метр гаруй диаметртэй. Энэ модыг дэлхий дээрх хамгийн том амьд организм гэж үздэг байна.

4. Үхлийн хөндий, Невада

Үхлийн хөндийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших энэхүү цөл нь, дэлхийн хамгийн өвөрмөц байгалийн тогтоц бүхий газруудын нэг бөгөөд Хойд Америкийн хамгийн нам дор, хамгийн хуурай, хамгийн халуун газар юм. Энэ цөл далайн түвшнээс 282 фут (86 м) доор оршихын зэрэгцээ манай гаригийн хамгийн халуун газарт гэж тооцогддог. 1913 онд энд, дэлхий дээр хамгийн өндөр агаарын температур буюу Фаренгейтийн 134 градус (57 градус) бүртгэгдсэн байдаг. Гайхалтай нь, ховорхон ордог хур бороо заримдаа энэ газрыг бүрэн өөрчилж, үржил шимгүй мэт санагдах элсэн цөлийг цэцэгсээр дүүрэн диваажин болгон хувиргадаг байна.

5. Cliff Palace, Колорадо

Эдгээр сюрреал орон сууцнууд Меса Верде үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Энэ бол Хойд Америкийн хамгийн том хаус бөгөөд тус улсын хамгийн том, үндэсний баялагуудын нэг юм. Хэдэн мянган жилийн өмнө баригдсан энэхүү асар том цогцолборт хүмүүс 150-иас доошгүй жилийн турш амьдарч байсан нь тогтоогдсон бөгөөд учир битүүлгээр хаягдсан газар юм. Зарим эрдэмтдийн таамгаар, ган гачиг нь тухайн бүс нутгийн хүнсний нөөцийг шавхаж, нутгийн оршин суугчдыг нүүхэд хүргэсэн гэж үздэг. Cliff Palace-ийн архитектур нь маш сонирхолтой. Байшин, барилгын хаалганы хэмжээ нийтдээ маш намхан байдаг бөгөөд үүнийг, тэр үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж өндөр одоогийнхоос хамаагүй намхан байсан байх гэсэн таамагаар тайлбарладаг. 150 гаруй өрөөг ухаж, малтаж гаргасан байдаг бөгөөд энэхүү газрыг томоохон хот эсвэл олон нийтийн төв байсан гэж үздэг.

6. Айова дах Наминчлал цагаатгалын Грот

Хүний гараар бүтээгдсэн энэ гайхамшгийг хараад хичнээн сэтгэл хөдөлгөм болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Энэхүү барилга байгууламжийг бүхэлд нь үнэт чулуугаар бүрсэн учираас өнгө өнгөөр туяаран гялалзаж байдаг. Энэхүү Гротто хэмээх барилга нь, Германы цагаач Пол Добберштайны насан туршийнх нь амьдралын бүтээл юм. Германд залуу байхдаа Добберштейн маш хүндээр өвдөж, онгон Мариа түүнийг эдгэрэхэд нь тусалбал бунхан барина гэж тангарагласан. Тэгээд тэрхүү амлалтаа АНУ-д биелүүлсэн ажээ. Добберштейн барилгын ажилаа эхлүүлэхээсээ өмнө 14 жилийн турш чулуу цуглуулж, 2002 онд нас барах хүртлээ, амьдралынхаа 42 жилийг энэхүү барилгад зориулж, ажилласан байна.

7. Аляскийн Хаббардын мөсөн гол

Энэхүү асар том мөсөн гол нь Distribution Bay-д байрладаг бөгөөд зургаан миль (10 км) өргөн, 400 фут (122 м) өндөр юм. Мөсөн уулс ихэвчлэн түүнээс тасардаг бөгөөд энэ нь үзэмжийг нь улам гоё сайхан болгож байдаг. Мөсөн массивын ихэнх хэсэг нь усан дор, харин ил хэсэг нь хичнээн агуу том байгааг харахад амьсгаа давхцам гайхаш төрүүлдэг байна. Хаббардын мөсөн гол зузаарч байгаа бөгөөд энэ нь цаг хугацааны явцад хэмжээ нь улам нэмэгднэ гэж NASA Earth Observatory-с мэдээлжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.