Теннесси мужийн Чаттанугагаас холгүй байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай гайхалтай уул байдаг. Сэтгэл хөдөлгөм Чаттанугагийн хөндийн үзэсгэлэнт байгалийн зэрэгцээ, Lookout Mountain-нд, АНУ-ын долоон мужийг нэг дор үзэх боломжтой гайхалтай ажиглалтын талбай байдаг талаар Only in Your State нийтэлжээ.
Lookout Mountain нь, байгальд дурлагсдад зориулсан сэтгэл хөдөлгөм, үзүүштэй, Ruby Falls хүрхрээ, Incline Railway аяллын маршрут бүхий Lookout уул юм. Тус газар нь хаданд авиралт, усан спортоор алдартай.
Lookout Mountain бол, Теннесси голоос баруун өмнө зүгт 85 миль (137.6 км) үргэлжилдэг нуруу буюу урт нарийхан өндөрлөг бөгөөд энд Иргэний дайны үеийн томоохон тулаанууд болон1863 оны 11-р сарын 24-нд ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн Черокигийн сүүлчийн тулаан болж байсан түүхт газар юм.
Шувуу нисэх өндрөөс, АНУ-ын дараах 7 муж, Теннесси, Кентукки, Виржиниа, Өмнөд Каролина, Хойд Каролина, Жоржиа, Алабама мужууд харагддаг. Энэ газарт, дээрх долоон муж улсын далбаа бахархалтайгаар намирч байдаг бөгөөд жуулчдад зориулан, цэцэрлэгт хүрээлэнгийн түүхэн аялалыг зохион байгуулж байдаг.
Lookout Mountain, Христийн Мэндэлсний Баяраас бусад үед, жилийн турш өдөр бүр 08:30 цагаас нээдэг. Харин хаах цаг нь улиралаас хамаарч өөр өөр байдаг тул, цагийн хуваарийг ньлавлаж аялах нь зүйтэй.