АНУ-ын цагаачлалын бодлого чангарснаас АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөр, эцэг эхчүүд хохирч байна: Баривчлагдсан хүмүүсийн ердөө 3% нь аюултай гэмт хэрэгтэн байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump-ын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний 14 сарын хугацаанд, АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба (ICE)-нд баривчлагдсан хүмүүсийн ердөө 3 хувь нь хүнд хүчирхийллийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болохыг ABC News мэдээллээ.
Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь гэмт хэргийн ноцтой түүхгүй хүмүүс байсан бөгөөд тэдний дунд АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөр, эцэг эх зэрэг ойрын төрөл садан олон байжээ.
Эдгээр хүмүүс замын хөдөлгөөний торгуулиа төлөхөөр очих үедээ болон ямар ч ял шийтгэл зөрчилгүй атлаа тусгаарлагдан холбооны цагаачлалын албаныханд саатуулагдан, албадан гаргах шүүхийн шийдвэргүйгээр, мөн эрүүгийн ял шийтгэл байхгүй ч, Louisiana дахь саатуулах төвд одоог хүртэл хоригдож байгаа аж.
Өмгөөлөгчид ийм баривчилгааг хууль бус гэж мэдэгдсээр байгаа юм.
Ийм байдлаар 400 мянга гаруй хүн баривчилгаанд өртөөд байгаа бөгөөд ABC News-ийн хийсэн, ICE-ийн мэдээлэлд үндэслэсэн дүн шинжилгээгээр шинэ бодлогын улмаас, 400,000 гаруй хүн хүчирхийллийн гэмт хэргийн ял шийтгэлгүй байсан ч баривчлагдсан. Тэдний дунд АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөр, эцэг эх, гэр бүлийн ойрын гишүүд олон байгаа бөгөөд Америк хүүхдүүдийн эцэг эхчүүд мөн олноор саатуулагдаад байна:
Мэдээллээс харахад 2025 оны эхний найман сарын хугацаанд ICE:
-АНУ-д төрсөн хүүхэдтэй 14,450 орчим эцэг эхийг саатуулсан
-9,700 гаруй хүүхэд эцэг эхийнхээ нэгийг цагаачлалын хорих төвд хоригдож буй нөхцөлтэй тулгарсан
-7,000 гаруй хүүхдийн эцэг эхийг албадан гаргасан байна
Эдгээр үзүүлэлт нь, өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа аж.
Мөн энэ хугацаанд ICE:
-АНУ-ын иргэнтэй гэрлэсэн 4,843 хүнийг саатуулсан
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний долоон сарын хугацаанд тэдний 2,000 гаруйг албадан гаргасан байна.
Засгийн газрын байр суурь:
U.S. Department of Homeland Security, "Ерөнхийлөгч Трамп болон Дотоодын аюулгүй байдлын яамны хууль тогтоомжийг анхны зорилгынх нь дагуу хэрэгжүүлж, Америкийн аюулгүй байдлыг хамгаалж байна" гэж тайлбарладаг бөгөөд мөн тус яам, хамгийн аюултай хүмүүсийг онилон ажиллаж байгаа, хууль бусаар хил нэвтэрсэн хүн бүр хууль зөрчсөн, гэр бүлүүдийг хүчээр салгадаггүй хэмээн мэдэгдсэн байна. Тэдний хэлснээр, саатуулагдсан эцэг эхээс хүүхдээ хамт авч явах эсэхийг асуудаг бөгөөд хэрэв үгүй бол хүүхдийг өөрсдийн заасан асран хамгаалагчид шилжүүлдэг гэжээ.
Dignity Act хуулийн төсөл:
Баривчилгаа, албадан гаргалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний эрхийн байгууллагууд хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг шаардаж байна.
Саяхан American Families United байгууллагын төлөөлөгчид Вашингтонд очиж, Dignity Act хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь, Бүгд Найрамдах болон Ардчилсан намын хамтарсан санаачилга бөгөөд тодорхой ангиллын бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргалтаас хамгаалах зорилготой юм.








