November
25
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын эмэгтэйчүүд Трампаас болж, эрчүүдтэй бэлгийн харьцаанд орохгүй, үр удмыг нь үлдээхг ...
АНУ-ын эмэгтэйчүүд Трампаас болж, эрчүүдтэй бэлгийн харьцаанд орохгүй, үр удмыг нь үлдээхгүй гэж сүрдүүлж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын эмэгтэйчүүд Трампаас болж, эрчүүдтэй бэлгийн харьцаанд орохгүй, үр удмыг нь үлдээхгүй гэж сүрдүүлж байна
Photo: Drx | Dreamstime.com

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа, эмэгтэйчүүдийн радикал феминист хөдөлгөөн 4В хүчээ авч байна. Түүний дэмжигчид, эсрэг хүйстнээ бүрэн бойкотлохыг уриалж байгаа бөгөөд 4B хөдөлгөөний идэвхтнүүд секс, харилцаа холбоо, эрэгтэйчүүдтэй гэрлэх, хүүхэд төрүүлэх зэргийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Радикал феминизмын өсөлт яагаад Трампын ялалтын хариу болж гарч ирсэн талаар CNN болон Politico нийтэлжээ

ТикТок, Инстаграм дахь либерал үзэлтэй залуу эмэгтэйчүүд, америк эрчүүдийн дийлэнх нь бэлгийн хүчирхийллийн хэргээр ял сонсож байсан Трампад саналаа өгсөнд болон Трамп дээд шүүхийн консерватив гурван шүүгчийг томилсон нь холбооны түвшинд үр хөндөлтийн эрхийг баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход хүргэсэнд дургүйцэж бухимдан, Өмнөд Солонгосын феминист хөдөлгөөний талаар нухацтай хэлэлцэж, гетеросексуал эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй гэрлэх, хүүхэд гаргах, болзох, бэлгийн харьцаанд орохгүй байхыг, мөн улс даяар бусад эмэгтэйчүүдийг тэдэнтэй нэгдэхийг уриалжээ.

Хөдөлгөөн 4B гэж юу вэ

4В гэдэг нь бихон, bichulsan, biyeonae, bisekseu гэсэн дөрвөн солонгос үгийн товчлол бөгөөд "эр хүнтэй гэрлэхгүй, хүүхэд төрүүлэхгүй, болзохгүй, бэлгийн харьцаанд орохгүй" гэсэн утгатай. Өмнөд Солонгост 2015-2016 онд байгуулагдсан 4В хөдөлгөөн. Энэ нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг. 2016 онд Сөүл хотын метроны буудлын ойролцоо нэгэн эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байжээ. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээд, эмэгтэйчүүд түүнийг тоодоггүй байсан учираас амийг нь хөнөөдөг байсан гэж хэргээ хүлээсэн байна. Энэ үйл явдал, улсын хэмжээнд эмэгтэйчүүдийг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэсэн бөгөөд Өмнөд Солонгост эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин бага цалин авдаг. Эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн тухай мэдээлэл (ихэвчлэн болзож байсан эрчүүдийнхээ гарт) Өмнөд Солонгосын мэдээгээр өдөр бүр гардаг. Хэдийгээр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудын нэг ч, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байдаг зэрэг жендэрийн тэгш бус байдалтай тэмцэх асуудал өрнөхөд түлхэц болсон ажээ. Ямар нэг зүйл өөрчлөгдөх хүртэл эрчүүдээс бүрмөсөн татгалзах нь аюулгүй байх цорын ганц арга зам гэж 4B-ийн идэвхтнүүд үздэг байна.

"Бид бүгд нэг завин дээр байна"

Өмнөд Солонгост 4В хөдөлгөөн харьцангуй намжиж байгаа бөгөөд харин, АНУ-д болж өнгөрсөн сонгуультай холбоотойгоор энэ хөдөлгөөнийг сонирхох нь нэмэгдсээр байна. 4B хөдөлгөөн нь, АНУ-д өргөн тархах боломжтой эсэхийг хэлэхэд эрт байгаа ч, өнөөдрийн байдлаар залуу эмэгтэйчүүдийн дунд цахим орчинд маш их хэлэлцүүлэг үүсгээд байна.

Тэд, “Эрчүүдтэй болзож, унтахгүй байж болно, ганц бие байсан нь дээр, гэрлэхгүйгээр өөрийгөө тэжээх нөөц эмэгтэйчүүдэд байгаа, ганцаараа хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна, энэ нь өс хонзонгийн үйлдэл биш, харин өөрийгөө нэгдүгээрт тавих асуудал, энэ хөдөлгөөний зорилго бол залуу эмэгтэйчүүд, охидыг хамгаалах явдал гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлцгээж байна.

4B хөдөлгөөн АНУ-д алдартай болох уу?

Одоо, Дональд Трамп дахин сонгогдсоны дараа 4B нь, АНУ-ын олон нийтийн сүлжээнд эмэгтэйчүүдийн дунд тархаж байна. Зөвхөн TikTok дээр гэхэд, тэдний видеонууд сая сая үзэлт авч, сонгуулийн дараах 4В хөдөлгөөний тухай нийтэлсэн нэг жиргээ 450,000 лайк, 21 сая хандалт авчээ.

4B хөдөлгөөн нь, АНУ-д тархах асуудал хэтэрхий радикал мэт санагдаж болох ч, Дональд Трамп дахин сонгогдсоны дараах энэ хөдөлгөөний өсөлт нь олон залуу эмэгтэйчүүд өмнөхөөсөө илүү эмзэг, болгоомжтой болж байгааг харуулж байна гэж үзэхэд хүргэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.