December
27
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын эрх баригчид сүүлийн 30 жилд анх удаа "эрүүл" хүнсний тодорхойлолтоо өөрчилж, өөх ...
АНУ-ын эрх баригчид сүүлийн 30 жилд анх удаа "эрүүл" хүнсний тодорхойлолтоо өөрчилж, өөх тос багатай хоол хүнс моодноос гарав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын эрх баригчид сүүлийн 30 жилд анх удаа "эрүүл" хүнсний тодорхойлолтоо өөрчилж,  өөх тос багатай хоол хүнс моодноос гарав
Photo: Avocado © Valentin Jucov | Dreamstime.com

АНУ сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаагаа, "эрүүл хүнс" гэж нэрлэж болох зүйлсийг дахин тодорхойлжээ. Жишээлбэл, цагаан талхыг эрүүл хүнсний жагсаалтаас хасч, харин 12-р сарын 19-ний өдрөөс эхлэн өндөг, хулд загасыг эрүүл хоол хүнс гэж албан ёсоор зарласан гэж Science alert мэдээлэв.

Энэ нь, буруу хооллолтоос үүдэлтэй архаг өвчин ихэссэн, мөн мэргэжилтнүүд, урьдчилан сэргийлэх боломжтойучираас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой юм. Мөн, Хүнс, Эмийн Захиргаа (FDA) мөн бүтээгдэхүүнүүдийг "эрүүл хүнс" гэсэн шалгуурыг хангасан гэдгийг хэрэглэгчдэд мэдүүлхийн тулд шинэ шошго боловсруулж байгаагаа зарлав.

"Зүрхний өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг хоолны дэглэмтэй холбоотой өвчинүүд нь, АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд Америк улс, хөгжингүй орнуудын дунд хамгийн богино наслалттай ангилал руу ороход ихээхэн хувь нэмэр оруулсан" гэж FDA-н ахлах төлөөлөгч Жим Жонс ярьжээ.

Түүнчилэн, аймшигтай статистик тоо баримтууд, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг харуулж байгаа бөгөөд Америкчуудын 77% нь хэт ханасан өөх тос, 63% нь хэмжээнээс хэтэрсэн сахар, 90% нь натрийг хэт их хэрэглэдэг. Харин, бараг 80% нь сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэдэггүй байна.

"Хэрэглэгчид, хүнсний шошгон дээрээс илүү их, үнэн зөв мэдээллийг авах боломжтой байх ёстой" гэж Жонс нэмж хэлэв.

Шинэ дүрмийн дагуу, "эрүүл" гэсэн шошготой хоол хүнс нь хүнсний ногоо, уураг, сүүн бүтээгдэхүүн, үр тариа зэрэг FDA-ийн хоолны дэглэмийн удирдамжид нийцэх, санал болгосон нэг буюу хэд хэдэн хүнсний төрлийг их хэмжээгээр агуулсан байх ёстой. Бүтээгдэхүүн нь ханасан өөх тос, натри, элсэн чихрийн тогтоосон хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой. Гэхдээ бүх өөх тос адилхан бүтээгддэггүй гэдгийг санах нь зүйтэй. 1990-ээд онд нийт өөх тосыг бууруулахад онцгой анхаарал хандуулдаг байсан. Харин өнөөдөр бид ханасан өөх тосны хэрэглээг багасгах талаар ярьж байна. Үүний зэрэгцээ эрүүл өөх тосны ашиг тусыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж FDA-ийн ажилтан Клаудин Кавано бичжээ.

Авокадо, самар, үр, тослог загас, өндөг, оливын тосыг "эрүүл" гэж үзэж байна. Харин эсрэгээр, чихэрлэг жимсний хөнгөн зууш, чихэрлэг шахмалууд, витаминжуулсан өглөөний хоол, чихэртэй тараг эсвэл жимсний нухаш зэргийг "эрүүл" хоол хүнс гэж үзэхээ больсон.

Гэхдээ FDA, шинэ шошго хэзээнээс хэрэгжихийгг тодорхой зарласангүй.

Трампын засаг захиргааны, Эрүүл мэндийн салбарыг удирдахаар нэр дэвшсэн бага Роберт Кеннеди, эрүүл хооллолтыг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж, шинэ засаг захиргааны үед ч энэ асуудалд анхаарлаахандуулж ажиллана гэж үзэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.