August
14
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын эрх баригчид, зөвхөн Мексикийн хилийн бүсэд ажилладаг CBP One програмын хамрах хүрэ ...
АНУ-ын эрх баригчид, зөвхөн Мексикийн хилийн бүсэд ажилладаг CBP One програмын хамрах хүрээг өргөжүүлэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын эрх баригчид, зөвхөн Мексикийн хилийн бүсэд ажилладаг CBP One програмын хамрах хүрээг өргөжүүлэв
Photo: IStock

Байдены засаг захиргаа 8-р сарын 3-нд, Мексикээр ирж буй цагаачид АНУ-ын хилээр нэвтрэхийн тулд онлайнаар өргөдөл гаргадаг бүс нутгийн хүрээг өргөжүүлнэ гэж мэдэгдэв. Энэ нь Мексикийн засгийн газрын ачааллыг хөнгөвчлөхөөс гадна, АНУ-д орогнол хүсэхээр ирж буй хүмүүсийн замын эрсдэл, аюулыг бууруулна гэж " Voice of America " агентлаг мэдээллээ.

Цагаачид Мексикийн өмнөд хэсэгт байрлах Чиапас, Табаско мужуудаас CBP One програмаар дамжуулан цаг товлох боломжтой болох бөгөөд йм маягаар, Мексикийн хойд болон төв хэсгүүдийг хамарсан онлайнаар хүсэлт гаргах бүсийг өргөжүүлнэ гэж АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалах Газраас (CBP) мөн мэдэгдсэн байна.

Цагаачлалын урсгалыг зохицуулах асуудлаар АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаа Мексикийн хүсэлтээр энэ алхамыг хийсэн бөгөөд энэхүү шинэчлэл нь ,цагаачид Мексикээр дамжин хойд зүг рүү аялах шаардлагагүй болж, өдөр бүр хүлээн авдаг 1450 өргөдөлд багтаж бүртгүүлэх боломжтой болно гэж мэдэгджээ. Тус газрын төлөөлөгчдийн хэлж буйгаар шинэ журам ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх боловч, үйлчилж эхлэх огноог тодорхой зарлаагүй байна.

Мексикийн Гадаад хэргийн сайд Алисиа Барсена, АНУ-тай нягт харилцаатай ажилласны үр дүнд, өнгөрсөн оны сүүлчээс хууль бус цагаачлал эрс багассан гэсэн бол, АНУ-ын албаны хүмүүс, 2024 оны эхний хагаст АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчлагдсан хүмүүсийн тоо эрс буурсан гэж мэдэгджээ. Мексикийн албаныхан АНУ-ын хил рүү чиглэсэн хурдны зам, төмөр замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд оролцох оролцоогоо мөн нэмэгдүүлсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард АНУ, тус улсад хууль бусаар нэвтэрч буй хүмүүсийн орогнол хүссэн өргөдлийг боловсруулах ажлыг түр зогсоосон нь CBP программыг, цагаачдын АНУ-д орогнол хүсэх хууль ёсны замуудын нэг болгож, хууль бусаар хил нэвтэрч баривчлагдсан тохиолдол долдугаар сард өмнөх сарынхаас 30%-иар буурч, Жо Байден ерөнхийлөгчийн үеийн хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд 2020 оны есдүгээр сараас хойшхи хамгийн доод түвшин болсон ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.