АНУ гайхширам сайхан чамин газруудаар дүүрэн байдаг бөгөөд хамгийн гайхалтай газруудын жагсаалтыг гаргажээ.
1. Денали үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Аляска
Хэрэв та Гималайн нуруунд аялахыг мөрөөдөж байсан бол Денали үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулархаг ландшафт мөрөөдлийг тань биелүүлнэ. Энд 20,000 фут (6,000 м) өндөртэй АНУ-ын хамгийн өндөр, Эверестээс их жижиг биш Денали уул оршдог. Үзэсгэлэнт байгаль бүхий явган аяллын зам, алхам бүрт таарах зэрлэг ан амьтдыг үзэх боломжтой, амралтаа өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар.
2. Санта Фе, Нью Мексико
Санта Фе нь, шууд мэдрэгдэж анзаарагдах хүчтэй энергитэй газар. Энэ нь АНУ-ын хамгийн эртний мужийн нийслэлд тооцогддог төдийгүй хамгийн гайхалтай хотуудын нэг юм. Тоо томшгүй олон урлагийн музей, амттай хоол, элсэн цөлийн үзэсгэлэнт байгальтай хослуулсан өвөрмөц Adobe архитектур нь энэ хотыг мартагдашгүй газар болгодог.
3. Калифорниа мужийн Жошуа модны үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Өмнөд Калифорни дахь Жошуа Модны үндэсний цэцэрлэгт хүрээлэн, өөр гаригт байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ газарт ургадаг гайхамшигтай моднууд, цөлийн ландшафт, хэдэн зуун фут өндөртэй асар том чулуунууд нь гайхалтай, үзэсгэлэнтэй. Сонирхогчид болон гэрэл зурагчдын диваажин юм.
4. Калифорни муж улсын Big Sur
Хүмүүс Big Sur-ийн эргийн ландшафтыг Италийн Ривьератай харьцуулдаг. Санта Люсиа уулс нь далайн маргад эрдэнийн устай хослон, зөвхөн Газар дундын тэнгисийн гоо үзэсгэлэнтэй дүйцэхүйц гайхалтай байдлыг харуулдаг.
5. Колорадо мужийн Их элсэн манхан цэцэрлэгт хүрээлэн
Хойд Америкийн хамгийн том, алтан элстэй цэцэрлэгт хүрээлэн. Явган аялагчид болон судлаачид, эдгээр манханууд дундах 750 фут (228 м) өндөртэй хамгийн өндөр манхан дээрээс байгалийн үзэсгэлэнг бишрэх дуртай байдаг.