АНУ-ын Геологийн Судалгааны алба (USGS) тус улсад байрлах хамгийн аюултай 18 галт уулыг нэрлэжээ. Ойрын ирээдүйд эдгээр галт уулууд дэлбэрэх өндөр эрсдэлтэй, мөн сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүйд тооцогддог гэж Рамблер бичжээ.
Хамгийн өндөр аюултай галт уулын жагсаалтын эхэнд Хавайн аралд дээр байрлах Килауеа(Kilauea) галт уул орсон бөгөөд 2018-2020 онд болсон сүүлийн цуврал дэлбэрэлтийн үеэр лавын урсгал нь хэдэн зуун байшинг сүйтгэсэн ажээ.
2 дугаарт, 1980 онд дэлбэрч 57 хүний амийг авч одсон Сент-Хеленс уул(Mount St. Helens)
3т, унтаа байдалд байгаа Райнер хэмээх дэлбэрвэл 150 мянган хүнд аюул учруулах магадлалтай галт уул оржээ.
4. Аляска, Редаубт галт уул
5. Калифорниа муж, Шаста уул
6. Орегон муж, Маунт Хүүд
7. Орегон, Сри-Систерс уул
8. Аляска, Акутан-Айленд
9. Аляска, Макушин галт уул
10 Аляска, Спурр уул
11. Калифорниа, Лассен галт уулс
12. Аляска, Августин галт уул
13. Орегон мужийн Ньюберри галт уул
14. Вашингтон муж, Маунт Бейкер
15. Вашингтон муж, Гласьер-Пик
16. Хавай, Мауна Лоа
17. Орегон, Кратер Лейк
18. Калифорниа муж, Лонг-Уэлли Кальдера
Галт уулын идэвхжилийн хэмжээ нь өндөр зэрэглэлд хүрэх боломж нь бага, мөн дэлбэрэх магадлал нь бага хэвээр байгаа тул шинжээчид Йеллоустоун Калдера(Yellowstone Caldera)-г энэ жагсаалтад оруулаагүй болно.
Хамгийн аюултай галт уулуудын ихэнх нь АНУ-ын баруун эрэгт байрладаг бөгөөд эдгээрийн гурав нь Калифорнид, тав нь Аляскад, дөрөв нь Вашингтонд, мөн дөрөв нь Орегон мужуудад оршдог байна.
Эх сурвалж: forumdaily.com