October
23
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын хил дээрх хууль бус цагаачдын тоо сүүлийн 4 жилд байгаагүй багасав
АНУ-ын хил дээрх хууль бус цагаачдын тоо сүүлийн 4 жилд байгаагүй багасав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын хил дээрх хууль бус цагаачдын тоо сүүлийн 4 жилд байгаагүй багасав
Photo: Cpenler | Dreamstime.com

АНУ, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгч Байдены үеийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Энэхүү бууралт нь түүний засаг захиргаа АНУ-ын цагаачлалын шинэ бодлогыг нэвтрүүлж, хил дээрх асуудлыг шийдвэрлэх эрхтэй хүмүүсийн хүрээг эрс хязгаарласантай холбоотойгэж Boundless вэб сайт мэдээлэв.

Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн 54 мянга орчим цагаачийг АНУ-ын хил дээрбаривчилсан нь 2020 оны наймдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд хууль бусаар хил нэвтрэхийг бууруулах тууштай бодлогын нэг хэсэг юм. Байдены засаг захиргаа орогнол хүссэн өргөдөлд шинэ хязгаарлалт тогтоосноос хойш гурван сарын дараа энэ бууралт гарсан бөгөөд энэхүү бодлого нь 2023 оны арванхоёрдугаар сард 250,000 цагаач зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан үеэс хойш, хууль бусаар хил нэвтрэхийг 78%-иар бууруулсан байна.

Байдены засаг захиргааны шинэ дүрэм нь, хууль бусаар хил давсан ихэнх цагаачдыг орогнол хүсэхээс сэргийлснээр, цагаачлалын урсгал эрс буурч, цагаачлалын асуудлаарх шүүх хурлыг хүлээхээр АНУ-д саатуулагдан суллагдсан хүмүүсийн тоо мэдэгдэхүйц буурахад хүргэсэн байна.

Орогнол олгох шинэ дүрэм

2024 оны зургадугаар сард Байден АНУ-ын орогнол олгох системд томоохон өөрчлөлт хийсэн. Гол өөрчлөлтүүдэд дараахь зүйлс орно.

Нэгдүгээрт: Орогнол олгох хязгаарлалт: АНУ-ын өмнөд хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачидын тоо 7 хоногтдундачаар 2500 хүрсэн тохиолдолд, орогнол хүсэх эрхгүй байх бөгөөд 28 хоногийн дотор энэ тоо 1500 болж бууртал энэ дүрэм үйлчилнэ. Дүрэмд үл хамаарах зүйл бий. Энэ нь, тодорхой бүлэгт хамаарахгүй, асран хамгаалагчгүй хүүхдүүд, гэнэтийн аюулаас зугтаж буй цагаачид, эрүүл мэндийн цочмог өвчтэй хүмүүс, CBP One гар утасны үнэгүй аппликейшнийг ашиглан хууль ёсны нэвтрэх боомт дээр орогнол хүссэн цагаа урьдчилан захиалсан цагаачдад хамаарахгүй.

Хоёрдугаарт: Албадан гаргах хүмүүсийн тоог нэмэгдүүлнэ. Баривчлагдсан цагаач гэр бүл, насанд хүрэгчдийн 70 гаруй хувийг эх оронд нь буцааж, 121 мянга гаруй хүнийг шинэ журмын дагуу албадан гаргажээ.

Гуравдугаарт: Зарим улсын иргэдэд олгох түр нэвтрэх зөвшөөрөл. Куба, Гаити, Венесуэл, Никарагуа улсын иргэд АНУ-д санхүүгийн ивээн тэтгэгчтэй бол хоёр жилийн хугацаанд АНУ-д түр нэвтрэх боломжтой.

Эдгээр шинэ дүрмүүд нь дүрвэгсдийн хууль ёсны замыг хадгалахын зэрэгцээ хууль бусаар хил нэвтрэхийг багасгах засаг захиргааны стратегийн нэг хэсэг юм.

Байдены засаг захиргаа энэ бодлогыг хэрэгжүүлсэн шалтгаан

Орогнол олгох шинэ хязгаарлалт гарахаас өмнө, засаг захиргаа олон тооны цагаачдыг, ялангуяа Венесуэл гэх мэт дипломат асуудалтай улсуудын иргэдийг байнга албадан гаргахад хүндрэлтэй болсон. Хилийн боомт дахь эмх цэгцийг сэргээж, цагаачдын асуудлыг хэлэлцэхийг хүлээж байх хооронд АНУ-д үлдэх цагаачдын тоог багасгах зорилгоор засгийн газрын орогнол олгох бодлогыг хэрэгжүүлсэн ажээ.

АНУ-д нэвтрэхийн тулд хууль ёсны замыг ашигладаг цагаачдад юу тохиолдох вэ?

АНУ-ын өмнөд хилээр хууль ёсны дагуу нэвтрэхийг хүссэн цагаачид, хууль ёсны нэвтрэх боомтоор дамжин нэвтрэх боломжтой хэвээр байна. АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын алба (CBP) орогнол хүсэгчдийг хууль ёсны нэвтрэх боомт дээр урьдчилан уулзалт товлохын тулд CBP One утасны програмыг ашиглахыг хатуу зөвлөж байна. Байдены засаг захиргаанаас нэвтрүүлсэн энэхүү систем нь одоо орогнол хүссэн хүмүүсийн хууль ёсны гол зам болж байна. Есдүгээр сард АНУ-ын албан тушаалтнууд 48,000 цагаачийг хууль ёсны нэвтрэх боомтуудад системээр дамжуулан хүлээн авчээ. Нэмж дурдахад, Куба, Гаити, Никарагуа, Венесуэлийн цагаачдыг АНУ-дивээн тэтгэгчтэй бол хоёр жилийн хүмүүнлэгийн хөтөлбөрийн дагуу АНУ-д нэвтрэхийг зөвшөөрснөөр хууль ёсны цагаачлалын замыг түр хугацаагаар өргөтгөсөн байгаа ч, засаг захиргаанаас хөтөлбөрийг сунгах бодолгүй байгаагаа саяхан мэдэгджээ.

Улс төрийн үр дагавар

Байдены орогнол олгох шинэ бодлого нь, Ардчилсан намын цагаачлалын асуудалд томоохон өөрчлөлт оруулж байгааг харуулж байна. 2020 онд Ардчилсан намынхан Трампын засаг захиргааны цагаачлалын хатуу дүрмийг буцаахыг уриалж байсан боловч, одоо Байдены бодлого, орогнол олгох талаар хатуу байр суурьтай байгаагаахаруулж байгаа нь хууль бусаар хил нэвтрэхийг багасгахад тусалсан хэдий ч, цагаачдын эрхийг хамгаалах бүлгүүдийн шүүмжлэлд өртөж байна.

Бүгд найрамдахчууд шинэ бодлогыг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн алхам гэж нэрлэсэн бол зарим цагаачлалын дэмжигчид үүнийг хэт хатуу гэж нэрлэжээ. Цагаачдын эрхийг хамгаалах бүлгүүд хязгаарлалтыг эсэргүүцэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.