June
17
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын өмнөд хилийн харуулуудад, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 6 улсаас ирсэн хууль бус цагаа ...
АНУ-ын өмнөд хилийн харуулуудад, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 6 улсаас ирсэн хууль бус цагаачдыг үг дуугүй албадан гаргах, харин Европ, Азийн бусад улсуудаас ирсэн цагаачдыг АНУ руу оруулахыг зөвшөөрөх тушаал өгчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын өмнөд хилийн харуулуудад, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 6 улсаас ирсэн хууль бус цагаачдыг үг дуугүй албадан гаргах, харин Европ, Азийн бусад улсуудаас ирсэн цагаачдыг АНУ руу оруулахыг зөвшөөрөх тушаал өгчээ
Photo: iStock.com/it:paule858

Калифорнийн хилийн харуулуудад, Гүрж, Молдав, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан гэсэн 6 орны хууль бус цагаачдыг нэн даруй албадан гаргахыг үүрэг болгов. Африк, Ази, Европ, Австралийн 100 гаруй улсыг багтаасан бөмбөрцгийн зүүн хагасын бусад орны төлөөлөгчдийг хэрэг хянан шийдвэрлэх шатандаа АНУ-д үлдэхийг зөвшөөрсөн гэж FoxNews мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены, бичиг баримтгүй цагаачдад орогнол олгохыг хориглосон захирамж өнгөрсөн долоо хоногт хүчин төгөлдөр болж, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг АНУ-д орогнохыг түр хугацаагаар хориглох шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь, хууль бусаар хил нэвтэрсэн хүний ​​тоо тодорхой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хэрэгжинэ. Гэхдээ эдгээр удирдамж нь нийт хил хязгаарт хамаарахгүй бөгөөд эдгээр цагаачдыг АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрсөн ч, орогнол хүсэх эрхгүй хэвээр байна гэж мэдэгджээ.

Байдены энэхүү тушаалд үл хамаарах зүйлүүд:

Уг тушаалаар, өдөрт дунджаар 2500-аас дээш давсан тооны цагаачдыг урд хилээр нэвтрүүлэхийг долоо хоногийн турш түр зогсооно гэж албаныхан мэдэгдсэн. Гэхдээ, энэ дүрэмд үл хамаарах хэд хэдэн зүйлүүд байгаа бөгөөд үүнд, хууль ёсны цагаачид, хараа хяналтгүй хүүхдүүд болон "хүн худалдаалах гэмт хэргийн хүнд хэлбэрийн хохирогчид" хамаарахгүй. Мөн, өдөр бүр 1500 орчим хүн нэвтэрдэг боомт дээр, CBP One програмыг ашиглан цаг товлож байгаа хүмүүст нөлөөлөхгүй ажээ.

Түүнчилэн, “Хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн болон нийгмийн эрүүл мэндийн ашиг тусын зорилго бүхий нэвтрэх эрхтэй харьяат бус хүмүүсийг нэвтрүүлэх” онцгой тохиолдол байдаг гэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.