Mount Rainier National Park-д аялсан 400-д хүн эргэж ирээгүй алга болсон сэтгэл сэрдхийм тохиолдлуудын талаар Travel нийтэлжээ.
Вашингтон муж бол явган аялагчдын диваажин, тэр дундаа Rainier уулыг тус улсын байгалийн үзэсгэлэнт байдлын сувдан титэм гэдэг. Энэ аварга уул Вашингтон мужийн тэнгэрийн хаяанд сүглийж, цаст оргил нь нарны гэрэлд гялалзан байдаг. Уул толгодын дундах цэнгэг тунгалаг нуур, хүрхрээнүүд уулын бэлээрх ой модны цаана нуугдан зураг мэт үзэсгэлэнгээ гайхуулан оршдог. Эндхийг тайвшруулах увидастай газар гэдэг.
Гэхдээ цэцэрлэгт хүрээлэнгийн энэхүү бүх гоо үзэсгэлэнгийн дор унтаж буй аварга биет буюу галт түүхтэй, ирээдүйд ч мөн адил дүрэлзэх идэвхтэй галт уул Mount Rainier байдаг. Үүний зэрэгцээ, өнгөрсөн жилүүдэд хүмүүс энэ ууланд ул мөргүй алга болсон сэтгэл түгшээсэн гунигт түүхүүд, хадгалагдаж буй нууцууд айдас төрүүлдэг байна. Гэвч, цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт байгаль, алдартай зугаа цэнгэлийн арга хэмжээнүүд нь жил бүр олон жуулчдыг татаж байдаг. Энэхүү сүрлэг галт уул нь АНУ-ын тав дахь хамгийн өндөр оргил юм. Ууланд, төрөл бүрийн зэрлэг ан амьтад амьдардаг. Ойд, хар баавгай, хандгай тэнүүчилж, тарвага хадны нүхнээс исгэрч, халзан бүргэдүүд дээгүүр нисч, тэдний дуу хөндийгөөр цуурайтаж байдаг.
Гэхдээ, энд ирсэн хүмүүсийн аялал тэр бүр аз жаргалтай төгсдөггүй нь харамсалтай. Mount Rainier National Park-д 400 хүн сураггүй алга болж, цөөхөн хэд нь л олдсон байдаг. Хариултгүй асуултаа орхин Райнер уулын энгэрт ул мөргүй алга болсон хүмүүсийн зарим түүхүүд:
- Нью-Йоркийн зохиолч Жуниор Жо Вуд, 1999 онд Райнер уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ор сураггүй алга болжээ. Тэрээр бусад 6000 гаруй зохиолчдын хамт Сиэтлд (Unity '99) сэтгүүлзүйн бага хуралд оролцсон. Ирсэн өдрөө Вуд машин түрээслэн Райнер уул руу явсан. Эргэж ирээгүй.
- 2014 оны 7-р сарын 12-нд Такома мужийн оршин суугч 64 настай Эдвин Бирч, хүүтэйгээ явж байгаад алга болжээ. Тэд нарийн төвөгтэй маршрут төлөвлөсөн байжээ.
- Аав хүү хоёр, Индиан-Баре хавьд хоёр талаас уулзахаар төлөвлөсөн байсан ч, нэг нь ирээгүй. Долдугаар сарын 26-нд шарилыг нь, Fryingpan мөсөн голын ойролцоо олсон, үхлийн шалтгаан нь тодорхойгүй.
- 2020 онд Майкл Фортенберри, Натан Лернер, Остин Чейс гэсэн 30 гаруй насны гурван эрэгтэй нэг жилийн дотор алга болжээ. Тэдний машиныг Парк дахь Фэйрфаксын гүүрний ойролцоо олсон ч, хайлтын ажиллагаа ямар ч үр дүнд хүрээгүй. Мөрдөн байцаагчид, ижил төстэйгээр сураггүй алга болсон энэ тохиолдлуудыг тайлбарлаж чаддаггүй.
- Вест Пойнтийн төгсөгч Мэттью Бункер, 2020 оны 6-р сарын 26-нд сураггүй алга болжээ. Хоёр хоногийн дараа цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд түүний цогцсыг Либерти Риджийн ёроолоос олсон байна. Үхлийн шалтгааныг одоо болтол шалгаж байна.
- 33 настай доктор Сэм Дубал, 2020 оны 10-р сарын 9-ний Баасан гарагт цэцэрлэгт хүрээлэнд ганцаарчилсан аялалаа эхлүүлсэн бөгөөд маргааш нь буцаж ирэхээр төлөвлөж байв. Түүнийг хамгийн сүүлд 10-р сарын 9-нд Мович нуурын зам дээр харсан. Хайлт үр дүнд хүрээгүй.
- Винсент Ги-г хамгийн сүүлд 2020 оны 6-р сарын 19-нд Лонгмирын бүсэд харсан. Тэрээр Лонгмирын ойролцоох Ван Трампын замаар явган явж байгаад алга болжээ. Эрлийн ажил үргэлжилж байна.
- 2020 оны 6-р сарын 22-нд сураггүй алга болсон Сиэтл хотын аялагч 27 настай Талал Саббахын цогцсыг цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчид олсон. Үхлийн шалтгаан тодорхойгүй.
- 2023 оны 5-р сарын 30-нд 80 настай, туршлагатай явган аялагч Доус Эдди, урд нь хэд хэдэн удаа хийж байсан бие даасан авиралтаа хийж, 80 насныхаа ойг хайрт ууландаа очиж тэмдэглэхээр шийдсэн байжээ. Долоо хоног орчмын дараа эрлийн багийнхан цогцсыг нь, өндөр уулсын бүс болох Сүмийн хавцлын ойролцоогоос олсон. Түүний үхлийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.
Эдгээр нь, Райнер ууланд алга болсон хүмүүсийг бүрхсэн нууцлаг тохиолдлуудын цөөн хэдэн жишээ юм. Урьдчилан таамаглах аргагүй цаг агаар, хүнд хэцүү газар нутагтай уулын ширүүн байгаль нь үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч, ийнхүү олон тооны алга болсон тохиолдлууд нь анхаарал татсаар байдаг байна.
Rainier ууланд аялах үеийн аюулгүй байдлын зөвлөмж
- нарийн төвөгтэй байдал, замын уртыг харгалзан маршрутуудыг урьдчилан судлах; цаг агаарын урьдчилсан мэдээг шалгаж, шаардлагатай зүйлсийг багцлах;
- аялагчид өөрсдийн бие, туршлагад тохирсон маршрутыг сонгох, шаардлагатай бол хялбар замыг сонгох;
- Жуулчид найз нөхөд, гэр бүлийн гишүүддээ аялах төлөвлөгөө, тухайлбал очих газар, буцах хугацаа, удсан тохиолдолд яаралтай холбоо барих мэдээлэл зэргийг мэдэгдэх. Боломжтой бол байршил, маршрутаа мэдэээлж байх;
- сонгосон замд, ялангуяа оргил ачааллын үеэр зөвшөөрөл шаардлагатай эсэхийг шалгах.
- Ууланд цаг агаар хурдан өөрчлөгдөж болно. Температурын хэлбэлзэлд дасан зохицохын тулд тохируулан хувцаслах;
- тогтоосон маршрутаар явах. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн экосистемийг хамгаалж, төөрөх эрсдлийг бууруулдаг;
- Илүү хэмжээний ус, хоол авч явах, ялангуяа урт удаан аялалд;
- тогтмол завсарлаж, амарч байх;
- Хүчээ хэмнэх, ялангуяа ачаалал ихтэй өндөрт.
- газрын зураг, луужин үргэлж авч явах;
- Та GPS төхөөрөмжтэй байсан ч, асуудал гарсан тохиолдолд газрын зураг, луужин ашиглах.
- аялагчид явган аялал хийх төлөвлөгөөгөө цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалагчид эсвэл жуулчны төвийн ажилтнуудад мэдэгдэх ёстой бөгөөд үүнд төлөвлөсөн зам, буцах цаг хугацаа багтана. Зориулалтын замаас хэзээ ч бүү хазай.
- зам дагуух газруудын багцаа баримжаа авахад анхаарах.
- Зөв гутал маш чухал. Сайн ултай бат бөх гутал нь тэгш бус газар гулсах, унахаас сэргийлнэ.
- Аялалын тэмдэглэгээний шонгуудад анхаарлаа хандуулах
- Гол гатлахдаа таяг ашиглан шалгаж байх
- Зэрлэг амьтдаас аюулгүй зайд байж, ойртохоос болгоомжлох