May
22
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын орон сууцны үнийн өсөлт, сүүлийн 50 жилд
АНУ-ын орон сууцны үнийн өсөлт, сүүлийн 50 жилд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын орон сууцны үнийн өсөлт, сүүлийн 50 жилд
Photo: iStock.com/Tinnakorn Jorruang

Одоогийн орон сууцны үнэ өмнөхөөсөө илүү их үнэтэй байгаа нь, инфляцитай мөн холбоотой юм. Сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-д орон сууцны үнэ хэр их өссөнийг CNBC мэдээлэв.

АНУ-ын орон сууц худалдан авч буй хүмүүс, 1965 оныхоос хоёр дахин их мөнгө зарцуулж байна. Тэр үед дундаж үнэ 20,200 доллар байсан бол, 2024 онд энэ үнэ нь ойролцоогоор 202,215 доллар болсон байна.

1965 оноос 2024 он хүртэлх хугацаанд АНУ-ын орон сууцны дундаж дараах байдлаар өөрчлөгдсөн:

1965 он: 20,200 доллар.

1975 он: 38,100 доллар.

1985 он: 82,800 доллар.

1995 он: 130,000 доллар.

2005: 232,500 доллар.

2015 он: 289,200 доллар.

2024 он: 420,800 доллар.

2024 оны долларын инфляцид тохируулсан утгуудаар:

1965 он: 202,215 доллар.

1975 он: 228,404 доллар.

1985 он: 245,129 доллар.

1995 он: 270,147 доллар.

2005 он: 380,793 доллар.

2015 он: 386,494 доллар.

2024 он: 420,800 доллар.

1965 онд нэг өрхийн жилийн дундаж орлого 6900 доллар байжээ. Дунджаар 20,200 долларын үнэтэй байшинг, нэг гэр бүл орлогоосоо гурав дахин их мөнгөөр авч байв .

2024 онд нэг өрхийн жилийн дундаж орлого 78,171 ам.доллар байна. Энэ нь ердийн орон сууц худалдан авагчид, жилийн орлогоосоо 5.3 дахин их мөнгөөр авч байна гэсэн үг юм.

Орон сууцны үнийн өсөлт COVID-19 тахал эхэлснээс хойш огцом өсч, 2020 оны гуравдугаар сараас хойш 30 хувиар өссөн байна.

Тиймээс орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх асуудал, хязгаарлагдмал хадгаламжтай боломжит худалдан авагчдад бэрхшээл учруулж байгаа бөгөөд ялангуяа залуус эсвэл оюутны сургалтын зээлтэй хүмүүст хүнд тусч байна.

Энэ нь анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүсийн дундаж нас 2010 онд 30 байсан бол, сүүлийн жилүүдэд 35 болж нэмэгдсгээр харагджээ.

Мөн, зөвхөн чинээлэг америкчууд л орон сууцтай болох боломжтой болж байгаа нь харагдсан бөгөөд 2024 онд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй дундаж үнэтэй байшин авахын тулд, худалдан авагч хамгийн багадаа 100,000 долларын орлоготой байх ёстой нь харагдсан гэж саяхан хийгдсэн Банкны ханшийн дүн шинжилгээнд дурдагджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.