September
15
2022
Anu.mn
Мэдээ
АНУ-ын шилдэг 10 их сургууль: Америкт хамгийн сайн боловсрол эзэмшихэд хэр үнэтэй вэ?
АНУ-ын шилдэг 10 их сургууль: Америкт хамгийн сайн боловсрол эзэмшихэд хэр үнэтэй вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын шилдэг 10 их сургууль: Америкт хамгийн сайн боловсрол эзэмшихэд хэр үнэтэй вэ?
Photo: IStock

АНУ-ын шилдэг 10 их сургууль: Америкт хамгийн сайн боловсрол эзэмшихэд хэр үнэтэй вэ?

Аль их сургуульд орохоо шийдэх нь тийм ч амар биш. Харин АНУ-ын шилдэг боловсролын байгууллагуудын зэрэглэлийг 38-н жилийн турш гаргаж байгаа U.S.News & World Report-ын гаргасан жагсаалт танд сонголтоо хийхэд тусалж болох юм.

Уг нийтлэлд бакалаврын зэрэг олгодог АНУ-ын 1500 дээд боловсролын байгууллагуудыг академик сургалтын чанарын 17 үзүүлэлтээр үнэлжээ.

US News-ын гаргасан энэхүү жагсаалт нь их сургуулиудийн зэрэглэлийн мэдээлэл, үндсэн чиглэл, оюутны хотхоны амьдрал болон сургалтын төлбөр гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг агуулдаг байна.

1. Princeton-ны их сургууль

Сургалтын төлбөр: 57,410 доллар.

Princeton-ны их сургууль нь 1746 онд байгуулагдсан хувийн сургууль юм. Нийт бакалаврын оюутнуудын тоо 5321(2021 оны намрын байдлаар). АНУ-ын хамгийн эртний коллежуудын нэг болох Princeton нь New Jersey мужийн Princeton хэмээх нам гүмхэн хотод байрладаг. Princeton-ны их сургууль нь 2022-2023 оны шилдэг коллежийн чансаанд 1-р байранд орсон.

2. Massachusetts-ын технологийн дээд сургууль

Сургалтын төлбөр: 57,986 доллар.

Massachusettsын Технологийн дээд сургууль нь 1861 онд байгуулагдсан хувийн сургууль бөгөөд бакалаврын оюутнуудын тоо 4638 байна (2021 оны намрын байдлаар). Уг их сургууль нь Massachusetts мужийн Boston хотын гадна Cambridge-д байдаг бөгөөд шинжлэх ухаан болон технологийн судалгаа хийдэг ба таван бүрэлдэхүүн сургуулиуд болон үндсэн их сургуулиас бүрдэнэ. Massachusetts-ын Технологийн дээд сургууль нь 2022-2023 оны шилдэг коллежийн чансааны 2-р байранд орсон.

3. Harvard-ын их сургууль

Сургалтын төлбөр: 57,261 доллар.

Harvard-ын их сургууль нь 1636 онд байгуулагдсан хувийн сургууль юм. Бакалаврын түвшний нийт оюутны тоо 7153 (2021 оны намрын байдлаар). Massachusetts мужийн Бостон хотын гадна Cambridge-д байрладаг. Энэ их сургууль нь 12 бүрэлдэхүүн сургуулиудаас бүрдэнэ. Мөн Harvard-ын их сургууль нь 2022-2023 оны шилдэг их сургуулиудын чансааны 3-р байранд орсон.

4. Stanford-ын их сургууль

Сургалтын төлбөр: 56,169 доллар.

Stanford-ын их сургууль нь 1885 онд байгуулагдсан бөгөөд 2021 оны намрын байдлаар нийт 7,645 оюутан бакалаврын зэрэгт суралцаж байжээ. Stanford-ын их сургуулийн кампус нь San Francisco хотоос 50 км-ийн зайд Bay Area-д байрладаг. Stanford-ын их сургууль нь үндэсний их сургуулиудын дунд, 2022-2023 оны шилдэг коллежийн чансааны 4-т бичигддэг.

5. Yale-ын их сургууль

Сургалтын төлбөр: $62,250.

Yale-ын их сургууль нь 1701 онд байгууллагдаж байсан ба 2021 онд 6536 оюутан суралцаж байсан. Уг их сургууль нь Connecticut мужийн New Haven хотод байрладаг. Yale нь 2022-2023 оны шилдэг коллежийн чансааны 5-р байранд орж байна.

6. Chicago-гийн их сургууль

Сургалтын төлбөр: $62,940.

Chicago-гийн их сургууль нь 1890 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 7,526 бакалаврын оюутантай (2021 оны намар). Chicago хотын Hyde Park-д байрладагаараа давуу талтай. 2022-2023 оны шилдэг коллежийн зэрэглэлд 6-р байранд оржээ .

7. Hopkins-ийн их сургууль

Сургалтын төлбөр: 60,480 доллар.

1876 онд үндэслэн байгуулагдсан. 2021 онд бакалаврт 6132 оюутан суралцаж байсан. Johns Hopkins-ийн их сургууль нь 9 сургуульд хуваагддаг бөгөөд тэдгээрийн 5 нь баклаврын зэрэг олгодог. Baltimore-ын эргэн тойронд байрлах дөрвөн кампусын нэг болох Homewood кампус нь бакалаврын оюутнуудын үндсэн кампус юм. Hopkins-ийн их сургууль нь 2022-2023 оны жагсаалтын 7-р байранд орсон.

8. Pennsylvania-гийн их сургууль

Сургалтын төлбөр: 63,452 доллар.

АНУ-ын анхны их сургуулиудын нэг энэхүү их сургууль нь 1740 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2021 оны байдлаар нийт 9,962 оюутан бакалаврт элсэн суралцсан байна. Philadelphia хотод байрладаг ба уг сургуулийг Benjamin Franklin үүсгэн байгуулж байсан түүхтэй. Pennsylvania-гийн их сургууль энэ жилийн шилдэг коллежийн чансааны 8-р байрт бичигджээ.

9. California-гийн Технологийн Институт

Сургалтын төлбөр: 60,864 доллар.

California-гийн Технологийн Институт нь анх 1891 онд үүд хаалгаа нээж байсан бөгөөд 2021 онд 987 оюутан элсүүлжээ. California мужийн Los Angeles хотоос зүүн хойд зүгт 27 км зайд Pasadena хотод байрладаг. “Caltech” нь 2022-2023 оны шилдэг коллежийн жагсаалтад 9-р байранд орсон.

10. Duke-ийн их сургууль

Сургалтын төлбөр: 63,054 доллар.

Duke-ын их сургууль нь 1838 онд үүсгэн байгуулагдсан. 2021 оны намрийн байдлаар оюутнуудынх нь тоо 6883 байжээ. Уг их сургуулийн кампус байрладаг North Carolina-гийн Durham хот нь олон энтертайнмент үйлчилгээ үзүүлэх газруудтай. Duke нь 2022 оны шилдэг коллежийн чансаанд 10-т оржээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.