January
4
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-ын томоохон хотуудын амьжиргааны өртөг болон хэмнэлттэй амьдарч болох хотууд
АНУ-ын томоохон хотуудын амьжиргааны өртөг болон хэмнэлттэй амьдарч болох хотууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын томоохон хотуудын амьжиргааны өртөг болон хэмнэлттэй амьдарч болох хотууд
Photo: Littleny | Dreamstime.com

Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа тул олон америкчууд АНУ-д амьдрах хамгийн боломжийн хотуудыг хайж байна. Онлайн төлбөрийн платформ Doxo, жил бүр гаргадаг "АНУ-ын шилдэг 50 хотын 2024 оны өрхийн зардлын тайлан"-гаа гаргажээ. Үүнээс та аль хотод амьдрахад хамгийн боломжийн, аль нь өндөр өртөгтэй болохыг мэдэх боломжтой гэж Forbes бичжээ.

Doxo, тайлангаа бодит төлбөрийн мэдээлэлд үндэслэн гаргадаг бөгөөд түрээс, нийтийн үйлчилгээ, даатгал зэрэг өрхийн 10 үндсэн төлбөрийн сарын дундаж зардлыг нарийвчлан тусгадаг. Мөн хотуудыг улсын дундажтай харьцуулсан Билл Зардлын Индексийг (COBI) танилцуулдаг байна.

Америкийн дундаж гэр бүл сард 2126 доллар зарцуулдаг. Энэ нь үндсэн дансны орлогын 34%-ийг эзэлж байгаа нь, 2023 оныхоос 4%-иар өссөн үзүүлэлт бөгөөд инфляци Америкийн хэрэглэгчдэд хүндээр туссаар байгаа юм. Гэсэн хэдий ч, эдгээр зардал нь байршлаас хамааран ихээхэн өөр өөр байдаг байна.

Энэ жил Мичиган мужийн Детройт хамгийн хямд хотоор гурав дахь жилдээ тодорч байна. Тэнд гэр бүлийн сарын зардал дунджаар 1640 доллар байгаа нь, улсын дунджаас 23 хувиар доогуур байна. Дараа нь Охайогийн Кливленд, Дейтон хотууд оржээ.

Детройтод амьдрах зардал бага ч, нийтийн үйлчилгээний төлбөр өрхийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг. (Хотын дундаж орлого нь жилд 37,360 доллар байна.) Инфляци өсч байгаа хэдий ч, Детройт хотын сарын дундаж зардал харьцангуй тогтвортой байна.

Хамгийн үнэтэй хотоор, Цахиурын хөндийн зүрхэнд орших Калифорни мужийн Сан Хосе хот тодров. Эндхийн оршин суугчид нийтийн үйлчилгээний төлбөрт сард дунджаар 3,695 доллар төлдөг нь улсын дунджаас 74% илүү юм.

Энэ жил хамгийн өндөр өртөгтэй хоёр дахь хотоор Нью-Йорк, удаах байранд Бостон, Сан Франциско орсон байна. Эдгээр дөрвөн хот гурван жил дараалан өндөр өртөгтэй газруудын жагсаалтыг тэргүүлж байна.

Харин амьдрахад хамгийн хямд газрууд бол Баруун Дундадын хотууд байна. Үүний зэрэгцээ Калифорнийн хотууд амьдрахад хамгийн үнэтэй газруудын жагсаалтыг тэргүүлж байна. Жишээлбэл, Лос Анжелес хотод өрхийн зардал 51%-тай байна.

АНУ-д амьдрахад хамгийн боломжийн хотууд

Детройт, Мичиган - сард 1,640 доллар (улсын дунджаас 23% доогуур)

Кливленд, Охайо - сард 1,735 доллар (улсын дунджаас 18% доогуур)

Дэйтон, Охайо - сард 1,773 доллар (улсын дунджаас 17% доогуур)

Эль Пасо, Техас - сард $1,784 (улсын дунджаас 16% доогуур)

Рочестер, Нью Йорк - сард 1,858 доллар (улсын дунджаас 13% доогуур)

Оклахома Сити, Ок - $1,896/сар (улсын дунджаас 11% доогуур)

Альбукерке, Нью Мексико - сард 1,907 доллар (улсын дунджаас 10% доогуур)

Мемфис, Теннесси - сард 1,912 доллар (улсын дунджаас 10% доогуур)

Louisville, KY - сард 1,936 доллар (улсын дунджаас 9% доогуур)

Индианаполис, Индиана - сард 1,976 доллар (улсын дунджаас 7% доогуур)

АНУ-ын хамгийн үнэтэй хотууд

Сан Хосе, Калифорниа - сард 3,695 доллар (улсын дунджаас 74% илүү)

Нью Йорк - сард 3,639 доллар (улсын дунджаас 71% илүү)

Бостон, MA - сард 3,410 доллар (улсын дунджаас 60% илүү)

Сан Франциско, Калифорниа - сард 3,359 доллар (улсын дунджаас 58% илүү)

Сан Диего, Калифорни - сард 3,324 доллар (улсын дунджаас 56% илүү)

Лос Анжелес, Калифорниа - сард 3,113 доллар (улсын дунджаас 46% илүү)

Сиэтл, WA - сард 3,049 доллар (улсын дунджаас 43% илүү)

Вашингтон, ДС - сард 2,991 доллар (улсын дунджаас 41% илүү)

Майами, Флорида - сард 2,867 доллар (улсын дунджаас 35% илүү)

Портланд, OR - сард 2,758 доллар (улсын дунджаас 30% илүү)

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.