АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) энэ жил Тусгаар тогтнолын өдрөөр болон 7-р сарын 1-ээс 8-ны хооронд 6600 гаруй иргэнд иргэншил олгох 140 гаруй иргэний харъяалал олгох ёслол зохион байгуулна.
Эдгээр ёслолууд нь цагаачдыг хүлээн авах эерэг хандлагыг, АНУ-ын иргэний харъяалал авах эрх бүхий бүх хүмүүст харуулах зорилготой юм. USCIS, 2021 онд АНУ-ын харъяатаар 855,000 шинэ иргэнийг хүлээн авчээ. 2022 онд, USCIS нь 661,500 цагаачдад иргэншил олгосон гэж тус агентлаг мэдэгдэлдээ дурджээ.
"Манай үндэстэн түүхийнхээ туршид, хүмүүст амьдрал, эрх чөлөө, аз жаргалын төлөөх эрх чөлөөг амлаж ирсэн нь дэлхий даяарх сая сая хүмүүсийг Америкийг эх орон гэж нэрлэхэд хүргэсэн. Америк хүн болохыг сонгох шиг эх оронч зүйл байхгүй. Мөн 7-р сарын 4-нд эх оронд маань амьдрал, итгэл найдвараа зориулж ирсэн, иргэшилээ авч буй 6600 гаруй хүнийг элэг нэгт ахан дүүс гэж бахархалтайгаар нэрлэж байна. Тэдний хийсэн сонголтын ачаар манай улс улам хүчирхэгжин, олон талаар хөгжих болно” гэж USCIS-ийн захирал Ур Жудду (Ur Juddu) хэлсэн байна.
Жил бүрийн долдугаар сарын 4-нд, АНУ-д тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. 1776 оны энэ өдөр Тивийн Хоёрдугаар Конгресс Тусгаар тогтнолын тунхаглалыг баталж, Америкийн 13 колони улсууд өөрсдийгөө шинэ үндэстэн буюу Америкийн Нэгдсэн Улс гэж үзэж, Британийн эзэнт гүрний нэг хэсэг байхаа больсон ажээ.
USCIS, энэ өдөрт ихээхэн ач холбогдол өгч, иргэншил авах ёслолуудыг онцгойлон тэмдэглэдэг байна. Энэ жилийн Тусгаар тогтнолын өдрийн арга хэмжээнд улс орон даяар олон иргэншил олгох ёслолууд болох бөгөөд Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Хейнс(Avril Haynes), 7-р сарын 2-нд /Virginia/ Vienna City Park-д болох ёслолд оролцох бол Сангийн яамны газрын дарга Жанет Йеллен(Janet Yellen) 7-р сарын 4-нд Mount Vernon-д болох ёслолд оролцоно.
Эх сурвалж: forumdaily.com