АНУ-д байнга оршин суух ногоон картын өргөдөл боловсруулах дундаж хугацаа 18 сар орчим байдаг. Өөрөөр хэлбэл, үүнийг хүлээн авахад нэг жилээс илүү хугацаа шаардагдах бөгөөд энэ нь нэлээдгүй урт хугацаа юм. Гэхдээ илүү хурдан ногоон карт авах боломжтой газрууд байдаг гэж Vibus вэбсайт бичжээ.
АНУ-д амьдарч буй цагаачид байнгын оршин суугч болох, ногоон карт авахын тулд, дараах 4 үндсэн алхамуудыг хийх ёстой.
Энэ үйл явцыг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) удирддаг бөгөөд тус байгууллага нь улс даяар 89 салбартай. Гэсэн хэдий ч, таны өргөдлийг боловсруулах хугацаа нь газар бүрт ихээхэн ялгаатай байдаг.
Та АНУ-д байнга оршин суух хүсэлт гаргах гэж байгаа бол, I-485 маягтыг боловсруулахад хэр хугацаа шаардагдахыг ойлгох нь үйлдлээ үр дүнтэй төлөвлөхөд тусална. USCIS-ийн мэдээлснээр, хүлээлтийн дундаж хугацаа сүүлийн таван жилийн хугацаанд нэлээд тогтвортой буюу дунджаар 18 сар байна.
Цагаачлалын албаны вэб сайтаас, цагаачлалын янз бүрийн төрлийн өргөдлийг боловсруулах хугацааг шалгаж болно.
Ногоон картын үйл явц илүү хурдан байдаг хотууд:
Боловсруулах хугацаа мэдэгдэхүйц богино зарим газрууд байдаг бөгөөд эдгээр USCIS оффисууд нь I-485 өргөдлийг боловсруулах хамгийн хурдан дундаж хугацаатай байдаг.
Берлингтон: 10 сар
Норфолк: 10.5 сар
Провиденс: 11 сар
Омаха: 11.7 сар
Энэ өгөгдлийг хэрхэн ойлгох вэ
USCIS боловсруулах хугацааны 80%-ийг,цагаачлалын маягтын өргөдөл бөглөхөд зарцуулдаг. Хугацааны үлдсэн20% хүсэлт бүрийн өвөрмөц байдалтай холбоотой боловсруулалтад зарцуулагддаг байна. Тиймээс зарим нь хурдан шийдэгдэж, зарим нь удаан байдаг. Эдгээрийг мэдэх нь танд бодитой хүлээлт бий болгоход тусална.