June
13
2022
Anu.mn
Мэдээ
Apple, iPhone-ныхаа Lightning порт залгуураас татгалзаж, USB-C-ийг дэмжинэ гэж шинжээч мэд ...
Apple, iPhone-ныхаа Lightning порт залгуураас татгалзаж, USB-C-ийг дэмжинэ гэж шинжээч мэдэгдэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Apple, iPhone-ныхаа Lightning порт залгуураас татгалзаж, USB-C-ийг дэмжинэ гэж шинжээч мэдэгдэв

Бид хичнээн Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд дуртай ч, түүний цэнэглэгч залгуур нь үргэлж асуудал болж ирсэн. Залгуурууд нь зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүнүүд дээр ажилладаг бөгөөд энэ нь илүү, дахиад нэг илүү кабель биедээ авч явах шаардлагатай болгодог.

Lightning кабелийг нэвтрүүлснээс хойш бүтэн арван жилийн дараа Европын Холбоо эцэст нь бүх ухаалаг утаснууд ижил цэнэглэгч порттой байх ёстой, бүх цэнэглэгчийг брэнд хамаагүй сольж ашиглаж болдог байх хэрэгтэй гэсэн дүрмийг баталжээ. Тодруулбал, уг шийдвэр нь ЕХ-ны улсуудад бүх ухаалаг гар утсыг USB-C цэнэглэгч порттой байлгахыг шаардах тул Apple-ын Lightning цэнэглэгчдээ Европын хувьд “баяртай” гэх байна.

Европын Комиссын дэд ерөнхийлөгч Маргрете Вестагер хэлэхдээ, уг дүрмийн зорилго нь технологийн хаягдлыг багасгах, шаардлагатай кабелийн тоог багасгах явдал юм. Энэ нь зөвхөн гар утсанд утсанд нөлөөлөхгүйгээс гадна таблет, цахим уншигч, камер, чихэвч, гар тоглоомын консол, чанга яригч зэрэг нь USB-C цэнэглэгч порттой байх ёстой бөгөөд ингэснээр цэнэглэгч кабелийг илүү хялбар солилцох боломжтой болно.

Мэдээжийн хэрэг, ийм өөрчлөлтийг нэг шөнийн дотор хийчих боломжгүй юм. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, технологийн үйлдвэрлэгчдэд 2024 оны намар гэхэд USB Type-C портыг ашиглах шаардлагатай болохын тулд хоёр жилийн бэлтгэл хийх шаардлагатай байна. Энэ алхам нь хэрэглэгчдэд 250 сая евро хэмнэнэ гэж ЕХ мэдэгдэв. ЕХ-ны үйлдвэрлэлийн салбарын тэргүүн Тьерри Бретон хэлэхдээ, энэ нь мөн "утасгүйгээр цэнэглэх зэрэг шинэ технологиудыг дэмжиж, инновацийг зах зээл дээр хэрэглэгчдийн тааламжгүй байдлын эх үүсвэр болгохгүйгээр боловсронгуй болгох тустай" гэжээ.

Өнөөдрийг хүртэл, Apple бүтээгдэхүүнээ Европт, USB-C адаптертайгаар санал болгосон ч Lightning кабелтайгаар нь илгээдэг байсан. ЕХ-ны энэ Lightning кабелийг хориглох шийдвэр нь аль хэдийн тээвэрлэгдсэн, хэрэглэгчидэд хүрсэн хэмжээнээсээ болж илүү их хог хаягдлыг бий болгоно гэж Apple маргаж байгаа ч ЕХ тооцооллыг нь урт хугацааны дараа үр дүнтэй байна гэж үзэж байгаа юм.

Үнэнийг хэлэхэд бид Lightning цэнэглэгчдээ дуртай хэвээр, USB-C-ээс илүү сайн дизайнтай, жижиг оролттой гэж маргаж ч болно. Гэвч Lightning кабель нь цэнэглэхдээ илүү удаан бөгөөд утсандаа 1%-ийн батарей үлдсэн байхад, танд цорын ганц сонгох цэнэглэгч бол Android USB-C байх болно. Тиймээс хэрэв танд Apple-ийн Lightning цэнэглэгч байгаа бол утасгүй цэнэглэгч рүү шинэчлэх хамгийн зөв цаг нь болсон байх шүү.

Эх сурвалж: creativebloq.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.