November
24
2024
Anu.mn
Мэдээ
Ариун цэврийн өрөөнд удаан суух нь хорт хавдар болон бусад өвчин үүсгэдэг
Ариун цэврийн өрөөнд удаан суух нь хорт хавдар болон бусад өвчин үүсгэдэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ариун цэврийн өрөөнд удаан суух нь хорт хавдар болон бусад өвчин үүсгэдэг
Photo: Point3D Commercial Imaging Ltd. on Unsplash

Ариун цэврийн өрөөнд, суултуур дээр удаан суух нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гар утсаа бие засах газар авч орох зуршил юунд хүргэдэг талаар CNN мэдээллээ.

Хүмүүс жорлонд гар утсаа авч ордог зуршил нь, гурван минут орох хугацааг 15 минут болгож хувиргадаг бөгөөд суултуур дээр удаан суух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь геморрой өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж, аарцагны булчин сулруулдаг. Эдгээр өвчнөөр өвчлөх гол шалтгаануудын нэг нь, бие засах газар хэт удаан сууснаас болсон байдаг гэж Даллас дахь Техасын Баруун Өмнөд Анагаах Ухааны Төвийн бүдүүн гэдэсний мэс засалч доктор Лай Шюэ сануулжээ.

Лонг Айланд дахь Стони Брүүк Анагаах ухааны төвийн үрэвсэлт гэдэсний өвчний төвийн захирал, анагаах ухааны тэнхимийн туслах профессор, доктор Фарах Монзор, хүмүүс 5-10 минут бие засах ёстой. Үүнээс хэтэрч болохгүй. Таталцлын хүчээр бид дэлхий дээр оршдог гэвч, тэрхүү таталцлын хүч маань бидний цусыг зүрх рүү буцааж шахахад биеийг илүү их ажиллахад хүргэдэг. Жорлонгийн суултуур өгзөгийг шахаж, шулуун гэдсийг буйдан дээр суухаас доогуур байрлалд байлгаж, энэ үед таталцлын хүч биеийн доод хэсгийг доош татахад даралт ихсэж цусны эргэлтэд нөлөөлдөг. Үүний үр дүнд анус болон шулуун гэдэсний доод хэсгийг тойрсон судаснууд тэлж, цусаар дүүрснээр hemorrhoids үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ариун цэврийн өрөөнд хүмүүс утсаа оролдсоноор цагаа хянах чадвараа алдаж дүлсээр суудаг. Энэ нь шулуун гэдэс болон аарцагны ёроолд маш муу. Шулуун гэдэс эргэх эрсдэлийг ихэсгэдэг. Аарцагны ёроолын булчингууд нь, гэдэсний хөдөлгөөний ихэнх хэсгийг зохицуулж, биеийн бусад хэсгүүдтэй хамтран ажиллаж, өтгөний хэвийн гарцыг хангадаг гэж тайлбарласан байна. Харин Калифорниа мужийн Ирвин хотын Хоуп Оранж тойргийн гастроэнтерологич доктор Лэнс Урадомо, ариун цэврийн өрөөнөөс утас, сэтгүүл, номоо зайлуулахыг зөвлөжээ.

Үндэсний Анагаах Ухааны Академи өдөрт 2.7-3.7 литр ус уухыг, USDA 1000 калори хоол тутамд 14 грамм эслэг хэрэглэхийг зөвлөж байна.

Удаан бие засах хугацаа ба бүдүүн гэдэсний хорт хавдар

Өтгөн хатах, бие засах газар удаан суух нь, хорт хавдрын шинж тэмдэг байж болно. "Хэрэв бүдүүн гэдэсний доторх хавдар хангалттай том бол өтгөний урсгалыг хааж, өтгөн хатах, цус алдах шалтгаан болдог" гэж Урадомо тайлбарлажээ.

1990-ээд оны дунд үеэс эхлэн 55-аас доош насны хүмүүсийн бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн гэж Америкийн Хавдрын Нийгэмлэг саяхан мэдээлсэн бөгөөд тооцоогоор энэ онд бүдүүн гэдэсний хорт хавдрын 106,590, шулуун гэдэсний хорт хавдрын 46,220 шинэ тохиолдол гарч болзошгүй байна гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.