December
19
2024
Anu.mn
Мэдээ
Аризона мужид нэгэн шашны урсгалын тэргүүн хүүхдүүдийг хулгайлж, насанд хүрэгчидтэй бэлгий ...
Аризона мужид нэгэн шашны урсгалын тэргүүн хүүхдүүдийг хулгайлж, насанд хүрэгчидтэй бэлгийн харьцаанд орохыг албаддаг байжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Аризона мужид нэгэн шашны урсгалын тэргүүн хүүхдүүдийг хулгайлж, насанд хүрэгчидтэй бэлгийн харьцаанд орохыг албаддаг байжээ
Photo: Joe Sohm | Dreamstime.com

Олон эхнэртэй байхыг номлодог шашны урсгалын тэргүүн Самуэль Бэйтман гэгч,өөрийгөө 20 гаруй “эхнэртэй”, тэдний дотор насанд хүрээгүй 10 охин байдаг гэж шүүх хурал дээр мэдэгджээ. Арванхоёрдугаар сарын 9-нд түүнийг бага насны охидыг өөртэй нь болон бусад насанд хүрэгчидтэй бэлгийн харьцаанд оруулахыг албадан, тэднийг хулгайлах ажлыг зохион байгуулсан хэргээр 50 жилийн хорих ялаар шийтгэсэн гэж Associated Press мэдээлэв.

Урд нь, Уоррен Жеффс хэмээх хүн удирддаг байсан уг шашны урсгалын гишүүн байсан Самуэль Бэйтман, охидыг бэлгийн гэмт хэрэг үйлдэхийн тулд олон арван жилийн турш хорьж, заримыг нь хулгайлсан хэрэгт буруугаа хүлээжээ.

Энэ шашны урсгал нь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Фундаменталист Сүм (FLDS) гэгддэг шашны бүлэг юм. Энэ нь Мормоны сүмд (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм) хориглодог хэдий ч, олон эхнэртэй байх итгэл үнэмшлийг хадгалдаг Мормон Сүмийн хуваагдмал байгууллага юм. Уоррен Жеффс, 2002 онд эцэг Рулон Жеффсээс уг шашны бүлгийн эрх мэдлийг өвлөн авсан. Уоррен өөрийгөө бошиглогч хэмээн тунхаглаж, дагалдагчид нь түүний зарлигийг "бурхны үг" гэж үздэг байсан бөгөөд Жеффс олон эхнэртэй байх нь аврал болно, Тэнгэрийн хаант улсад орох зайлшгүй нөхцөл, мөн эрэгтэйчүүд хэдэн арван эхнэртэй байж болногэж итгүүлдэг байжээ. Тэрээр, гишүүдийнхээ гэрлэлтийг зохицуулж, "сүнсний эхнэр" -ийг томилж, гишүүдийнхээамьдралын бүхий л талыг, түүний дотор тэдний өмч хөрөнгө, ажил, гадаад ертөнцтэй харилцах харилцааг хүртэл хянадаг байсан. Сектийн гишүүд Техас дахь Сион ранч гэх хаалттай газарт амьдарч, "гадаад ертөнцтэй" холбоо барихыг нүгэлд тооцдог байв. Удирдагчийн таашаалд нийцээгүй эрчүүдийг бүлгээсээ хөөж, харин эхнэр, хүүхдийг нь өөр эрэгтэй гишүүдэд өгдөг байжээ.

Уоррен Жеффс 2006 онд баривчлагдаж, 2011 онд эхнэр болгон авсан насанд хүрээгүй охидод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдож, түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Тухайн үед, FLDSшашин болон бага насны хүүхдийн гэрлэлт, бэлгийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж дарангуйлсанхаргис хэрцгий үйлдлүүдтэй энэ хэрэг өргөн шуугиан тарьж байсан юм.

Бэйтман, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд оруулах зорилгоор хулгайлсан, хорьсон гэмт хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр, түүнд 50 жилийн хорих ял оноожээ. Бейтман дагагчдаа аливаа буруутай үйлдлийнх нь төлөө олны өмнө шившиглэх, гутаан доромжлох, бэлгийн харьцаанд орох хүртэл шийтгэл ногдуулж, харин эрэгтэй дагагчидаа эхнэр, охидоо өөрт нь өгөх замаар "нүглээ" цагаатгахыг шаарддаг байв.

Бэтманыг 2022 оны 8-р сард Аризонагийн Флагстафф хотоор чиргүүлтэй машинтай явж байхад нь, хаалганых нь торны цаанаас жижиг хуруунууд цухуйж байгааг харсан хүн мэдэгдсэнээр мужийн цагдаа нар баривчилжээ. Чиргүүл дотроос цагдаа нар, 11-14 насны гурван охин олжээ. Мөн Бэйтманы насанд хүрсэн долоон "эхнэр" нь,хүүхдүүдийг бэлгийн харьцаанд оруулахыг албадсан, Бэтманы мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр ял сонсчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.