December
4
2024
Anu.mn
Мэдээ
ASMR: Бие махбодид таашаал авчрах нууцлаг чиг хандлага
ASMR: Бие махбодид таашаал авчрах нууцлаг чиг хандлага
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
ASMR: Бие махбодид таашаал авчрах нууцлаг чиг хандлага
Photo: iStock

Өнөөдөр бид урьд өмнөхөөсөө илүү их стресстэй байна. Өдөр бүр бид асар их мэдээллийн урсгалыг даван туулах шаардлагатай болдог бөгөөд энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаггүйгээс гадна орчин үеийн гаджетууд нь, тааламжгүй дуут мэдэгдлээрээ алдартай, энэ нь заримдаа хүмүүсийг цочролд хүргэдэг байна. Мэдээжийн хэрэг, энэ бүх төгсгөлгүй чимээ шуугиантай ертөнцөд тархиа үе үе амраах хэрэгтэй байдаг бөгөөд эндээс нууцлаг ASMR гарч иржээ.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Instagram болон бусад нийгмийн сүлжээнүүдэд ASMR манлайлах хэмжээнд ашиглагдаж байна. Энэ нь ихэвчлэн өндөр чанартай зургийн контент болон дагалдагчдынхаа дунд маш их алдартай видео бичлэгүүд юм. ASMR-ийн тухай:

Хэрэв та энэ нэр томъёог хараахан мэдэхгүй байгаа бол үүнийг ойлгох цаг болжээ. Гэхдээ, та энэ ангиллын видеонуудын аль нэгийг үзсэн, гэхдээ та түүний мөн чанар юу болохыг сайн ойлгоогүй байж болох юм.

ASMR нь бие даасан мэдрэхүйн меридианы хариу үйлдэл юм. Энэ нь хуйхнаас эхлээд хөлийн хурууны үзүүр хүртэл бүх биеийг хамарсан тааламжтай, тайвшруулах мэдрэмж бөгөөд сонирхолтой нь, энэ мэдрэмжийг ихэвчлэн дур тавилттай зүйрлэдэг. Гэвч хүмүүс энэ таашаалыг өөр хүнтэй биеэр харьцсанаас биш, харин дуу авиа, харааны өдөөлтөөс авдаг. Жишээлбэл, шаржигнах чимээ, шивнээ, алгуур хөдөлгөөн гэх мэт.

Мөн ASMR-ийг тархины массажтай зүйрлэдэг бөгөөд стрессийн эсрэг хамгийн сайн эм гэж үздэг. Энэ төрлийн видеонууд нийгмийн сүлжээнд маш их алдартай байдаг. Хүмүүс, хэн нэгний саван задалж, хайчилж, чихэр зажилж байгаа бичлэгийг үзээд таашаал авдаг гэдгээ нуудаггүй. Энэ мөчид хэрэглэгчид тайвшираад зогсохгүй, биед нь таашаалтай мэдрэмж төрдөг гэж мэдэгддэг.

Хүмүүс анх 2010 онд ASMR-ийн талаар ярьж эхэлсэн бөгөөд одоо секундэд "ASMR" үзэх, сонсохоор хайсанхүсэлтийн тоо ойролцоогоор 3,000,000 байдаг. Түүнчилэн статистик мэдээллээр, хүмүүс унтахын өмнө 21-23 цагийн хооронд ийм контентыг ихэвчлэн гар утсан дээрээ ашигладагдаг нь харагддаг бөгөөд сэтгэл судлаачид,ASMR-ийг сонсогчид ихэвчлэн 18-24 насны залуучууд байдаг, ийм алжаал тайлах видео бичлэгүүд нь компьютер тоглоомын сөрөг нөлөөллөөс ангижрах нэг хэлбэр гэж үздэгээ илэрхийлсэн байна.

Дашрамд дурдахад, сурталчилгааны компаниуд энэхүү шинэ чиг хандлагыг аль хэдийн анзаарч, видеонууддаа идэвхтэй ашиглаж эхэлсэн байна. Ийнхүү ASMR-ийн идэвхтэй эсвэл идэвхгүй хэрэглэгчид улам бүр нэмэгдэж байгаа юм.

Гэхдээ, хүн бүр энэ төрлийн таашаалд өртөмтгий байдаггүй. Америкийн мэдрэлийн эмч Эдвард Ж.О’Коннор, орчин үеийн шинжлэх ухаан ASMR үзэгдлийг судлахад анхаарахгүй байгаа нь харамсалтай, учир нь бүх хүмүүст ижил хариу үйлдэл үзүүлэх ASMR байдаггүй гэж үздэг. Мөн зарим хүмүүсийн ASMR-д гэм зэмгүй донтох нь тархийг хэт ачааллаас аврах жинхэнэ аврал мэт санагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.