Дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-д Улаан өндөгний баярыг тэмдэглэхэд бэлтгэж, дэлгүүрүүд хөөрхөн сагс, бүжин, чихэр, өндөгөөр дүүрэн байна. Эдгээр туулай, шоколад, өндөг зэрэг нь, яагаад улаан өндөгний баярын билэгдэл болсон талаар бичжээ.
Шоколад, чихэртэй Улаан өндөгний баярын сагс нь, Улаан өндөгний баяр хүртэл үргэлжилдэг 40 хоногийн мацагтай холбоотой бөгөөд энэ хугацаанд олон Христэд итгэгчид шоколаднаас татгалздаг. Харин мацаг нь, Есүс Христийн золиослолыг билэгддэг.
Түүхээс үзвэл, Улаан өндөгний баяр эхлэхэд сүмийн ахлагч нар итэгчидээ адислахдаа том сагстай бэлгүүдийг сүмд авчирдаг байжээ. Шоколад нь, мацаг барьж буй хүмүүст зориулсан нэг төрлийн шагнал байв.
Түүхчдийн үзэж байгаагаар, Улаан өндөгний баярын туулай нь үржил шим, хаврын бурхан Эострегээс үүдэлтэй бөгөөд домогт өгүүлснээр, Эостра хөлдөж үхсэн шувууг олж, шувууг дулаацуулахын тулд туулай болгосон ч, туулай шувуу шиг өндөглөсөөр, эдгээр өндөгүүдээ будаж чимэн аврагч Эостре-д талархалын илэрхийлэл болгон бэлэглэдэг байжээ.
Улаан өндөгний баярын өндөг нь, шашны түүхтэй холбоотой байдаг. Библид бичсэнээр, Амилалтын дараа Есүсийг хамгийн түрүүнд харсан хүн бол Магдалена Мариа юм. Тэрээр хүмүүст гайхамшгийн тухай ярихдаа дахин төрөлт, амьдралын тойргийн бэлгэдэл болгон гартаа өндөг барьсан байсан бөгөөд Эзэн хаан Тиберий Цезарь, түүний үгийг сонсож байхдаа, "Үхсэн өндөг дахин амилахаас илүү цагаан өндөг улаан өнгөтэй болох нь илүү хурдан байх болно!" гэх үед, өндөг тод улаан өнгөтэй болсон гэж Шашны түүхэнд дурдсан байдаг байна.
Улаан өндөгний баярын өндөг нь, мөн Ариун булшийг төлөөлдөг. Энэ нь авс, доторх амьдрал үүсэх, үхсэн мэт харагдаж байсан ч дотор нь шинэ амьдрал бий болохын бэлгэдэл болдог. Өндөгний улаан өнгө нь цовдлогдсон Христийн цусыг бэлэгддэг.
Тиймээс улаан өнгө нь уламжлалт гэж тооцогддог бөгөөд улаан өндөгний баярын үеэр литургийн хувцас өмсгөл нь ижил өнгөтэй байдаг байна.