December
3
2024
Anu.mn
Мэдээ
Байден хүүгийнхээ эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж амлаж байсан хэдий ч, хүү Хан ...
Байден хүүгийнхээ эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж амлаж байсан хэдий ч, хүү Хантертаа ерөнхийлөгчийн өршөөл үзүүлжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Байден хүүгийнхээ эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж амлаж байсан хэдий ч, хүү Хантертаа ерөнхийлөгчийн өршөөл үзүүлжээ
Photo: Sonnenbergshots | Dreamstime.com

Жо Байден, 12-р сарын 1-нд хүү Хантертаа өршөөл үзүүлж, түүнийг зэвсэг, татвартай холбоотой гэмт хэрэг үйлдсэн хэргээр хорих ялаас чөлөөлжээ. Ийнхүү 46 дахь ерөнхийлөгч өөрт нь олгосон онцгой эрх мэдлээ гэр бүлийнхээ ашиг сонирхолд ашиглахгүй гэсэн өмнөх амлалтаа зөрчлөө гэж Associated Press бичжээ.

Ардчилсан намын ерөнхийлөгч өмнө нь Делавэр, Калифорни мужид буруутгагдаж буй хүүдээ өршөөл үзүүлэхгүй, ялыг нь хөнгөвчлөхгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч Хантер Байденыг ял эдлэхээс нь хэдхэн долоо хоногийн өмнө, мөн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирэхээс хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө өршөөл үзүүлэх тухай зарлав.

Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараа, хууль дээдлэх ёсыг сэргээнэ гэж америкчуудад удаа дараа амлаж байсан Жо Байден, хүүдээ туслахын тулд албан тушаалаа ашиглаж, америкчуудад амласан амлалтаа зөрчсөн бөгөөд энэхүү ерөнхийлөгчийн өршөөл нь, хүүгийнх нь зөвхөн буу зэвсэгтэй холбоотой хэрэг, татварын гэмт хэрэг төдийгүй "2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ний хооронд АНУ-ын эсрэг үйлдсэн, үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг"-ийг нь хүртэл хамруулжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Байден хүүгээ өршөөхөөс эрс татгалзаж, Делавэрт болсон бууны хэргийн шүүх хурлын үеэр сэтгүүлчдэд “Би тангарагтны шүүхийн шийдвэрийг дагаж мөрддөг. Би түүнийг өршөөхгүй." гэж байсан юм.

Гэр бүлээ бүхэлд нь аюулд оруулж байсан ноцтой асуудалтай байсан ч, Байден ганц хүүгээ олны өмнө илт дэмждэг байсан. Сүүлийн жилүүдэд Хантер донтолтоо ялж чадсан. Байдены улс төрийн өрсөлдөгчид Хантерын олон алдааг Цагаан ордны тэргүүн рүү дайрах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн юм. Тэрээр, "Хантерын хэргийн бодит байдлыг судалж үзсэн ямар ч хүн, түүнийг зөвхөн миний хүү байсан учраас онилсон гэсэн дүгнэлтэд хүрнэ. Америкийн ард түмэн намайг аав хүний хувьд, ерөнхийлөгчийн хувьд яагаад ийм шийдвэр гаргасныг минь ойлгоно гэж найдаж байна" гэж ярьжээ.

Хантер Байденийг өнгөрсөн зургадугаар сард Делавэр мужийн холбооны шүүхээс 2018 онд гурван удаа бууны хэргээр буруутгаж, мөн хар тамхи хэрэглэдэггүй, донтолтгүй гэж худал хэлсэн гэж прокурорууд мэдэгдсэн. Түүнчилэн, түүнийг хамгийн багадаа 1.4 сая долларын татвараас зайлсхийсэн хэмээх Калифорнид болсон хэргийн шүүх хурал есдүгээр сард болох байсан. Гэвч тэрээр тангарагтны шүүгчдийн сонгон шалгаруулалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм.

Хантер Байден, түүний буутай холбоотой шүүх хурал дээр, хар тамхины донтолттынх нь талаар дуулиан шуугиантай нарийн ширийн зүйл илэрмэгц, гэр бүлээ цаашид зовлон шаналал, ичгүүрээс ангижруулахын тулд татварын хэрэгт буруугаа хүлээсэн гэж мэдэгджээ.

Татварын зөрчлийн хэргээр 17 жилийн хорих ял, зэвсгийн залилан хийсэн хэргээр 25 жилийн хорих ял авч магадгүй байв.

Хантер Байдены хуулийн баг энэ амралтын өдөр "Хантер Байдены улс төрийн дарамт" нэртэй 52 хуудас бүхий баримт бичгийг нийтэлсэн бөгөөд уг баримт бичигт ерөнхийлөгчийн хүүг "2020 онд нэр дэвших үе болон ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох үед аав руу нь халдах, хохирооход таарах хүн" гэж тодорхойлсон байгаа аж.

Байдены гэр бүлийн мөрдөн байцаалтыг удирдаж буй Бүгд найрамдах намын дарга нарын нэг, Конгрессын гишүүн Жэймс Комер, ерөнхийлөгчийн өршөөлийг шүүмжилж, Хантерын эсрэг эдгээр нотлох баримтууд нь зөвхөн "мөсөн уулын орой". Харамсалтай юм. Ерөнхийлөгч Байден болон түүний гэр бүл олон арван жилийн буруутай үйлдлийнхээ талаар шударга байхын оронд хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийсээр байна” гэж мэдэгджээ.

Байден ойр дотны хүмүүстээ туслахын тулд эрх мэдлээ ашигласан анхны ерөнхийлөгч биш юм.

Албан тушаалынхаа сүүлийн долоо хоногт Трамп өөрийн хүргэн Жаред Кушнерийн эцэг Чарльз Кушнер болон тусгай прокурор Роберт Мюллер, Оросын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт буруутгагдаж байсан хэд хэдэн холбоотнууддаа өршөөл үзүүлж байв. Энэ амралтын өдрүүдэд Трамп, Кушнерыг Франц дахь АНУ-ын Элчин сайдаар томилох төлөвлөгөөгөө зарлажээ.

Харин Хантер Байден, хэзээ ч энэ өршөөлийг байх ёстой зүйл гэж хүлээн авахгүй. Ирээдүйн амьдралаа “зовсон, өвчтэй байгаа хүмүүст туслахад зориулна. Би буруугаа хүлээн зөвшөөрч, донтолтынхоо хар өдрүүдэд хийсэн алдаанууд болон улс төрийн тоглоомд өөрийгөө, мөн гэр бүлээ ашиглуулах боломж олгож, доромжлолд хүргэсэн алдааныхаа хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн" гэж ярьжээ.

Бага Байденын хуулийн баг өршөөл үзүүлсний дагуу 12-р сарын 1-нд Лос-Анжелес, Делавэр мужуудын шүүхэд хандаж, бууны хэрэг болон татварын хэргийг нэн даруй хэрэгсэхгүй болгохыг шаардсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.