May
20
2024
Anu.mn
Мэдээ
Байден Трампыг мэтгэлцээнд дуудав
Байден Трампыг мэтгэлцээнд дуудав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Байден Трампыг мэтгэлцээнд дуудав
Photo: iStock.com/:Marisvector

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ жил, Дональд Трамптай хоёр удаа буюу зургаа, есдүгээр сард мэтгэлцэхийг уриалав. Тэрээр Ерөнхийлөгчийн мэтгэлцээний нам бус комиссоос тогтоосон уламжлалт форматаар бус, харин үүний оронд өөрийн болзлыг тавьсан гэж NPR мэдээлэв.

Байдены сонгуулийн кампанит ажлын дарга Жен О'Мэлли Диллон, 1988 оноос хойш мэтгэлцээн явуулж байгаа тус комиссыг, "сонгогчдын эрх ашгийг дагаж мөрддөггүй, өөрчлөлтгүй" гэж шүүмжилжээ.

Байден 6-р сарын 27-нд "CNN-ээс ярилцлагын урилга хүлээн авсан", үүнийг Байдены кампанит ажилынхан зөв цаг гэж үзсэн бөгөөд Байден Италид болох G-7-ийн дээд хэмжээний уулзалтаас буцаж ирнэ, харин Трампын Нью-Йорк дахь шүүх хурал тэр үед дуусна гэж тооцож байна. Хоёр дахь мэтгэлцээнийг 9-р сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа нь урьдчилсан санал хураалтад нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Дэд ерөнхийлөгчийн халз мэтгэлцээнийг Бүгд найрамдах намын Үндэсний их хурлын дараа 7-р сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн байна.

Байдены сонгуулийн кампанит ажилынхан, илтгэгчийн үг хэлэх хугацаа дууссаны дараа автоматаар унтардаг микрофонтой телевизийн студид мэтгэлцээнийг явуулахыг шаардаж, мөн мэтгэлцээнд гуравдагч этгээд эсвэл бие даан нэр дэвшигчдийг оролцуулах асуудлыг үгүйсгэн, “Ерөнхийлөгч болох найдваргүй нэр дэвшигчдэд цаг үрэхийн оронд, ялах магадлал бүхий хоёр нэр дэвшигчдэд шууд харилцах боломжийг олгох ёстой” гэж мэдэгджээ.

Трамп үүнийг зөвшөөрч,"Truth Social" платформ дээрээ Байдентай мэтгэлцэхэд "бэлнээр барахгүй, маш их хүсч байна" гэж бичсэн гэж FoxNews мэдээлэв.

Трампаас сэтгүүлчид энэ талаар асуухад, “Урилгыг хүлээн авсан. Үзэсгэлэнт Атланта хотод очихыг тэсч ядан хүлээж байна. Жо Байден бол надтай таарч байсан хамгийн муу мэтгэлцэгч. Тэр хоёр өгүүлбэрийг ч холбож чадахгүй. Тэр бол АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч. Тэдний санал болгосон хугацаа ч миний хувьд тохиромжтой байна. Хаана ч, хэзээ ч би бэлэн. Харин Жо тайзан дээр гарч чадах эсэхийг харцгаая." гэж хариулжээ

Харин Байден тавдугаар сарын 15-нд хийсэн бичлэгтээ, “Дональд Трамп 2020 онд надтай хийсэн хоёр мэтгэлцээнд ялагдсан. Одоо тэр надтай дахин мэтгэлцэхэд дуртай байгаа мэт аашилж байна. Яахав, миний өдрийг сайхан болгоход бэлд, найз минь. Ингээд хэдэнд уулзахаа товлоцгооё, Дональд. Би чамайг лхагва гаригт чөлөөтэй байдаг гэж сонссон." гэж хариу барьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.