233 саятнуудын дадал зуршлыг ажигласан судалгаагаар, саятнууд болон энгийн хүмүүсийн хооронд нэгэн том ялгаа харагдсан бөгөөд баян хүмүүсийн 88% нь, өөртөө туслах ном унших дуртай. Харин, жилд 35,000 доллар хүртэлх бага орлоготой хүмүүс ихэвчлэн зугаацах зорилгоор ном уншдаг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн, номын сонголт нь хөрөнгө орлогын өсөлтөд шууд нөлөөлдөг гэж үзэж буй талаар New Trader U нийтэлжээ.
Уоррен Баффет, Билл Гейтс, Жефф Безос зэрэг тэрбумтнууд өөрсдийн хөрөнгөө бүтээхэд нь тусласан чухал хэрэгсэл бол өөрт нь туслах ном гэж үздэг. Эдгээр ном нь олон тэрбум долларын баялгийг бий болгоход тусалсан батлагдсан стратегиудыг санал болгодог бөгөөд зүгээр л унших ном биш, харин ихэнх хүмүүсийн хэзээ ч нээж сөхдөгггүй стратегийн газрын зураг юм.
Томас Корли саяхны судалгаагаараа, саятнуудын 85% нь сард дор хаяж хоёр өөртөө туслах ном уншдаг болохыг тогтоожээ. Эдгээр арван номыг уншдаг, бусдад байнга санал болгодог тэрбумтнуудын нийт хөрөнгө 500 тэрбум доллараас давж байна.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн унших зуршилуудаас:
Эдгээр нь зөвхөн ганц нэг жишээ биш юм. 1200 чинээлэг хүмүүсийн дунд хийсэн өөр нэг судалгаагаар тэд бүгд ном уншихыг хобби гэж тодорхойлсон байна.
Эдгээр номууд нь зүгээр нэг ном биш, практик мэдлэгийг сэтгэлгээний өөрчлөлттэй хослуулсан амжилтын зураг төсөл юм. Уоррен Баффетаас амжилтанд хүрэх түлхүүрийн талаар асуухад тэрээр овоолсон ном руу зааж, "Өдөр бүр эдгээрээс 500 хуудсыг унш" гэж хэлсэн байдаг.
Баян хүмүүсийн уншдаг, харин ядуу хүмүүсийн хэзээ ч нээдэггүй 10 ном
1. Наполеон Хилл "Бод, баяж"
Наполеон Хилл, Генри Форд, Томас Эдисон зэрэг амжилттай яваа 500 гаруй хүмүүстэй 20 жил ярилцлага хийж, тэдний хөгжил цэцэглэлтийн нууцыг мэдэж, "Бод, баяж" номондоо оруулсан байна. Энэ номонд "агуу оюун санааны зарчим" болон зохион байгуулалттай төлөвлөлтийн хүч зэрэг ойлголтуудыг танилцуулсан.
2. Дэйл Карнеги "Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ"
Дэйл Карнегийн зарчмууд Уоррен Баффетаас Чарльз Шваб хүртэлх олон сэтгэлгээний удирдагчдад нөлөөлсөн. Баффет коллежийн диплом гэхээсээ илүүтэйгээр, Дэйл Карнегийн гэрчилгээгээ оффисынхоо өрөөнд өлгөсөн байдаг. Энэ номонд техникийн ур чадвар, мэдлэгээс илүүтэй хүмүүсийн харилцаа, сэтгэхүйн хандлагаас их зүйл шалтгаална гэдгийг онцолсон байдаг.
3. “Ухаалаг хөрөнгө оруулагч” Бенжамин Грахам
“Ухаалаг хөрөнгө оруулагч” ном нь үе үеийн амжилттай хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын библи байсаар ирсэн. Түүний "аюулгүй байдлын хязгаар" зарчим нь тоо томшгүй баялгийг бий болгоход тусалсан.Уоррен Баффет, Беркшир Хэтэуэйг 972 тэрбум долларын аж ахуйн нэгж болгон хувиргах хөрөнгө оруулалтын философийн үндэс суурийг тавьсан гэж энэ номыг үнэлдэг. Зах зээлийн хэлбэлзлийг аюул занал гэхээсээ илүү боломж гэж үзэх ёстой гэсэн Грахамын сургаал өнөөгийн тогтворгүй зах зээлд онцгой хамааралтай хэвээр байна.
4 ба 5. Питер Тиэлийн "Тэгээс нэг" ба Эрик Раисийн "The Lean Startup"
Питер Тиэлийн "Тэгээс нэг" болон Эрик Рисийн "The Lean Startup" нь, орчин үеийн энтрепренёруудын сэтгэлгээг харуулдаг. Тиел, хөл хөдөлгөөн ихтэй зах зээлд өрсөлдөхийн оронд өвөрмөц шийдлүүдийг бий болгох шаардлагатайг онцолсон бол Райс хурдан туршилт, давталтаар дамжуулан санаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг.Airbnb, Dropbox зэрэг компаниуд амжилтанд хүрэхийн тулд эдгээр номонд дурдсан зарчим, арга зүйг ашигласан. Хоёр ном хоёулаа бие биенээ нөхөх хэтийн төлөвийг санал болгодог: нэг нь анхны сэтгэлгээ, нөгөө нь үр дүнтэй хэрэгжүүлэх тухай.
6. Ювал Ноа Хараригийн “Sapiens”
Марк Зукерберг, Билл Гейтс болон бусад технологийн удирдагчид, Ювал Ноа Хараригийн “Сапиенс”-ийг хүний хөгжлийг цогцоор нь авч үзсэн гэж магтдаг. Хүмүүс хэрхэн зохион байгуулагдаж, хамтран ажиллаж, хамтын итгэл үнэмшлийг бий болгодог талаархи ойлголт нь бизнест практик хэрэглээнд чухал байдаг. Хүн төрөлхтний түүхийг ойлгох нь ирээдүйн чиг хандлага, боломжуудыг тодорхойлоход тусалдаг гэж Гейтс тэмдэглэв. Энэхүү макро түвшний сэтгэлгээ нь Microsoft, Meta зэрэг компаниудын шийдвэрт нөлөөлсөн.
7. Бен Хоровицын "Хэцүү зүйлсийн тухай"
Рэй Далиогийн “The Hard Thing About Hard Things” болон “Principles” ном нь манлайллын үзэл баримтлалын чухлыг харуулдаг. Бен Хоровиц номондоо, Loudcloud-ын дампуурлаас эхлээд Opsware-ийг 1.6 тэрбум доллараар зарах хүртэлх замналаа дэлгэрэнгүй тайлбарлаж, сайн сонголт байхгүй үед хэцүү шийдвэр гаргах талаар илэн далангүй бичсэн. Мөн тэрээр, бусад хүмүүсийн зайлсхийдэг сэдвүүдийг хөндөн, найз нөхдөө хэрхэн халах, ухаалаг хүмүүс алдаа гаргахад юу хийх, бүх зүйл нуран унах үед хэрхэн эрүүл саруулаар хүлээн авах талаар бичжээ.
8. Рэй Далиогийн “Зарчмууд”
Рэй Далиогийн “Зарчмууд”, Bridgewater Associates өссөөр дэлхийн хамгийн том хедж сан болсны үр дүн дээр бүтээгдсэн. Далио, Ерөнхий захирлын шүүмжлэл зүгээр нэг хүлээн авах зүйл биш, харин шаардлагатай байдаг, төлөвлөлт бүр нь бодитоор нийцэж шалгагагдаж байх ёстой компанийн соёлыг хэрхэн бий болгосон тухайгаа бичсэн байна. Түүний энэхүү системчилсэн арга барил нь, Bridgewater-ийг өчүүхэн хөрөнгө оруулалтын пүүсээс 150 тэрбум долларын үнэлгээтэй компани болгон өөрчилсөн юм.
9. Клэйтон Кристенсений "Шинэчлэгчийн дилемма"
Клэйтон Кристенсений "Шинийг санаачлагчийн дилемма" номонд, агуу компаниуд яагаад бүтэлгүйтдэг болон түүнээс хэрхэн зайлсхийх талаар тайлбарласан байдаг. Түүний инновацийн онол нь, гангийн жижиг үйлдвэрээс эхлээд ухаалаг гар утасны үйлдвэр хүртэлх зах зээлийн тоо томшгүй олон өөрчлөлтийг урьдчилан таамагладаг. Жефф Безос, номын худалдаанаас эхлүүлж, дараа нь "бүх зүйлийн дэлгүүр" болгосон онлайн үйлчилгээг өргөжүүлэхийн тулд зарчмуудыг нь ашиглан, Амазоны удирдлагуудын унших ёстой ном болгожээ. Номын аргууд нь уншигчдад аюул заналхийллийг таних, салбартаа шинэ боломжуудыг олоход тусалдаг.
10.” Хөөрхий Чарлигийн альманах” Питер Д.Кауфман
“Хөөрхий Чарлигийн альманах” нь, Мунгерийн дэлхийн мэргэн ухааны тухай ойлголтыг танилцуулдаг. Өөр өөр салбаруудын санааг нэгтгэн, илүү сайн шийдвэр гаргахад чиглүүлдэг. Түүний оюун санааны загвар, аргачлал нь, бүх салбарын удирдагчдад нөлөөлсөн байдаг. Тэрээр, Америкийн хөрөнгө оруулагч, бизнесмэн, Уоррен Баффетын Berkshire Hathaway дахь олон жилийн түнш юм. Тэрээр хурц ухаантай, хөрөнгө оруулалтын зарчим, сэтгэл зүй, амьдралын мэргэн ухааныг гүн гүнзгий ойлгодог гэдгээрээ алдартай. Хөөрхий Чарлигийн альманах нь түүний бизнес, шийдвэр гаргалт, амьдралын гүн ухааны талаархи лекц, эссэ, бодлуудын цуглуулга юм.
Билл Гейтс уг номыг шийдвэр гаргахад хэрэглэх практик хандлагыг нь сайшаасан бөгөөд олон тооны хедж сангийн менежерүүд хөрөнгө оруулалтын үйл явцыг сайжруулсан гэж үздэг. Энэ ном нь янз бүрийн салбарын санааг нэгтгэх нь ер бусын үр дүнд хүргэдэг болохыг харуулдаг байна.
Амьдралыг өөрчилсөн эдгээр номыг яагаад ихэнх хүмүүс уншдаггүй вэ?
Америкчуудын ердөө 11% нь, жилд 15-аас дээш ном уншдаг бөгөөд орлого нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг. Эдгээр номууд нь, өөрийгөө хөгжүүлэх алдартай номнуудаас илүү гүнзгий ойлгох, тогтож уншихыг шаарддаг.Эдгээр номыг уншихад цаг хугацаа, оюун санааны эрч хүч ихээхэн шаардагдах ч, үр ашиг нь амьдралыг өөрчлөх чадвартай юм.
Эдгээр номын сургамжийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ
Унших суурь хандлагыг бий болгохын тулд "Бод, баяж", "Хэрхэн найз нөхөдтэй болох вэ" гэсэн номуудаас эхэл. Ухаалаг хөрөнгө оруулагч руу чиглэсэн ахиц дэвшил, бизнес болон хөрөнгө оруулалтын зарчмуудын хувьд, “Тэгээс нэг рүү”. Илүү өргөн өнцгөөс ирээдүйгээ харая гэвэл Sapiens-ийг унш.
Өдөр бүр ном уншихад зориулах цаг гаргаж, нэг номонд анхаарлаа хандуулаарай. Тэмдэглэл авч, гол санаануудыг нэн даруй хэрэгжүүл. Хэлэлцүүлгээр дамжуулан номнуудын санааг илүү гүнзгий ойлгохын тулд хэлэлцүүлгийн бүлгүүдэд нэгдэх эсвэл өөрийн санаагаа үүсгэ. Эдгээр номнуудын үнэ цэнэ нь, сэтгэн бодох хэв маяг, шийдвэр гаргах үйл явцыг өөрчлөх чадварт нь оршино.