September
19
2023
Anu.mn
Мэдээ
Билл Гейтс: ирээдүйн компаниудад дараах гурван ур чадвартай ажилтнууд хэрэгцээтэй байх бол ...
Билл Гейтс: ирээдүйн компаниудад дараах гурван ур чадвартай ажилтнууд хэрэгцээтэй байх болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Билл Гейтс: ирээдүйн компаниудад дараах гурван ур чадвартай ажилтнууд хэрэгцээтэй байх болно
Photo: GettyImages

Технологийн алдартай бизнес эрхлэгч, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ирээдүйд хэт их санаа тавьдаг хүн бөгөөд тэрээр цуглуулсан мэдээллүүддээ үндэслэн, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, эдийн засаг гэсэн гурван мэргэжлээр боловсорсон ур чадвартай хүмүүс ирээдүйд хамгийн эрэлттэй байх болно, эдгээр мэргэжлийн ажилтан, ажилчид "бүх байгууллагуудын өөрчлөлтийн төлөөлөгч" болно гэж LinkedIn-ийн гүйцэтгэх редактор Даниел Рот-д ярилцлага өгснийг CNBC мэдээлэв..

Гейтс, бүхий л салбарын зохион бүтээгчид болон өөрчилөгчидтэй байнга хамтран ажиллаж, хүн төрөлхтний ирээдүйн тухай ном, эх сурвалжуудыг уншиж судлан, олон нийтийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг.

Түүний олж авсан мэдээллүүд нь, шинжлэх ухаан, инженерчлэл, эдийн засгийн салбарууд орчин үе болон ирээдүйн ертөнцөд тэргүүлэх байр суурь эзлэхийг харуулж байгаа бөгөөд тэрээр, "Ирээдүйд маш олон карьеруудад шинжлэх ухааны үндсэн ур чадвар, математикийн ур чадвар, эдийн засгийн ойлголт, ур чадварууд маш ихээр шаардагдна. Инженерүүд юу хийж чаддаг байх, юуг хийж чадахгүй байж болох дээр асуудал тавигдна. Бүх салбарт өөрчлөлт, хувьсгалыг тэд хийнэ" гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.