Бостон Селтикс баг цувралын 7 дах тоглолтод Миами Хийт багийг талбайд нь 100-96 онооны харицаатайгаар хожлоо. Жэйсон Татум цувралд Бостонгийн лидер гэдгээ баталж, өнөөдрийн тоглолтод 26 авч багаа оноогоор тэргүүлэн Миамигийн талбай дээрээс хожил авч Дорнод бүс (Eastern Conference)-ийн аварга боллоо.
Тэдний хувьд 2010 оноос хойш NBA-гийн шувтаргад анх удаа гарч ирж байгаа ба 6-р сарын 2нд Голден Стейт Варриорсын талбайд шувтаргын эхний тоглолтыг хийх юм.
Эх сурвалж: www.nba.com