April
22
2025
Anu.mn
Мэдээ
Бусад машинаас удаан эдэлгээтэй шилдэг 10 машин
Бусад машинаас удаан эдэлгээтэй шилдэг 10 машин
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бусад машинаас удаан эдэлгээтэй шилдэг 10 машин
Photo: Erman Gunes | Dreamstime.com

Хүмүүс хэсэг хугацааны дараа машинаа ихэвчлэн сольдог, гэвч энэ нь тийм ч хэмнэлттэй шийдэл биш бөгөөд үүний оронд удаан эдэлгээтэй гэдгээрээ алдартай автомашины брэндийг судалж, хайж олох нь дээр байдаг гэдэг дээр үндэслэн, хамгийн найдвартай арван машиныг GO Banking Rates танилцуулав.

S&P Global Mobility-ийн мэдээлснээр, АНУ-ын суудлын автомашины (машин болон хөнгөн ачааны машин) дундаж нас 12.5 жил байна. Мэдээжийн хэрэг, машины ашиглалтын хугацааг зөвхөн насаар нь үнэлэх боломжгүй, учир нь миль нь илүү чухал үзүүлэлт байдаг бөгөөд Consumer Reports-ийн мэдээллээр, милийн хувьд машинууд дор хаяж 200,000 миль (ойролцоогоор 320,000 км) явах ёстой. Гэхдээ энэ нь, тээврийн хэрэгслийн марк, загвараас ихээхэн шалтгаалдаг байна.

Жишээлбэл, Тоёота Такома, 4Runner, Lexus GX зэрэг машинууд, хамгийн багадаа 160,000 миль (250,000 км) явсан байдаг, тиймээс зарим хуучин автомашинууд найдвартай, бат бөх чанараараа нэр хүндтэй тул өрсөлдөхүйц үнээр зарагдсан хэвээр байдаг гэж Consumer Reports мэдээлэв.

Мэдээжийн хэрэг, хэрэв та машинаа олон жилийн турш ашиглахыг хүсч байвал сонголтдоо нухацтай хандах хэрэгтэй. Энэ нь танд маш их цаг хугацаа, мөнгө, нервийг хэмнэх юм.

Дунджаас удаан эдэлгээтэй 10 машин

iSeeCars.com сайтаас гаргасан судалгаагаар, дундаж машин 250,000 миль явах магадлал 11.8% байдаг. Ерөнхийдөө энэ нь тийм ч их биш, гэхдээ энэ босгыг амархан давах хэдхэн загвар байдаг байна.

Мөн Kelley Blue Book-ийн мэдээлснээр, 2024 оны 1-р сарын байдлаар АНУ-д шинэ автомашины борлуулалтын дундаж үнэ 47,401 доллар байна.

iSeeCars.com сайт, 250,000 миль явах хамгийн өндөр магадлалтай 10 машиныг танилцуулсан бөгөөд үнийн хувьд, 2024 оны үйлдвэрлэгчдийн санал болгож буй жижиглэнгийн үнийг оруулжээ.

Toyota 4Runner

  • 250,000+ миль явах магадлал: 41%
  • Дундажтай харьцуулахад: 3.5 дахин их байна
  • 2024 MSRP: 40,705 доллар

Chevrolet Silverado 2500HD

  1. 250,000+ миль явах магадлал: 41.2%
  2. Дундажтай харьцуулахад: 3.5 дахин их байна
  3. 2024 MSRP: 36,800 доллар

GMC Sierra 2500HD

  1. 250,000+ миль явах магадлал: 41.3%
  2. Дундажтай харьцуулахад: 3.5 дахин их байна
  3. 2024 MSRP: 45,400 доллар

Тоёота Такома

  1. 250,000+ миль явах магадлал: 41.7%
  2. Дундажтай харьцуулахад: 3.5 дахин их байна
  3. 2024 MSRP: 31,500 доллар

Хонда пилот

  1. 250,000+ миль явах магадлал: 42.7%
  2. Дундажтай харьцуулахад: 3.6 дахин их байна
  3. 2024 MSRP: 37,090 доллар

Ford F-250 Super Duty

  1. 250,000+ миль явах магадлал: 43.6%
  2. Дундажтай харьцуулахад: 3.7 дахин их байна
  3. 2024 MSRP: 44,970 доллар

Toyota Sequoia

  1. 250,000+ миль явах магадлал: 47.1%
  2. Дундажтай харьцуулахад: 4 дахин их
  3. 2024 MSRP: 61,275 доллар

Toyota Tundra

  1. 250,000+ миль явах магадлал: 47.9%
  2. Дундажтай харьцуулахад: 4.1 дахин их байна
  3. 2024 MSRP: 39,965 доллар

Toyota Land Cruiser

  1. 250,000+ миль явах магадлал: 47.9%
  2. Дундажтай харьцуулахад: 4.1 дахин их байна
  3. 2024 MSRP: 55,950 доллар

Ford F-350 Super Duty

  • 250,000+ миль явах магадлал: 49.1%
  • Дундажтай харьцуулахад: 4.2 дахин их байна
  • 2024 MSRP: 44,970 доллар

Энэ жагсаалтаас, Тоёота машинууд үнэхээр удаан эдэлгээтэй байхаар бүтээгдсэн нь харагдсан. Дээрхи арван машинаас тус компанийн 5 загварын жийп болон пикапууд тэргүүлэгчдийн тоонд багтжээ. Мөн эхний болон тавдугаар байранд, хоёр Форд загвар багтсаныг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн өөр нэг сонирхолтой дүгнэлт нь, энэ жагсаалтад багтсан арван машины найм нь 47,401 доллараас бага үнэтэй байна. Зөвхөн Toyota Sequoia, Toyota Land Cruiser хоёр арай илүү үнэтэй байгаа нь, өндөр үнэ нь илүү чанартай машиныг баталгаажуулах албагүй гэсэн үг гэж үзэхээр байна гэж тэмдэглэсэн бөгөөд эцсийн эцэст машин худалдаж авахдаа хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал, найдвартай байдал юм. Дээр дурдсан 10 загвараас аль нэгийг нь худалдаж авснаар та гаргасан шийдвэртээ харамсахгүй гэж зөвлөжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.