АНУ-ын амьдралын бодит байдал нь, цагаачдад “Америк мөрөөдөл”-өө биелүүлэхэд тийм ч таатай бус гэдэг бөгөөд АНУ-ын банкууд сайн зээлийн үнэлгээ, түүхтэй байхыг шаарддагаас, тус улсад ирээд удаагүй хүмүүс санхүүгийн эх үүсвэр олохын тулд ихээхэн зүтгэж тэмцэж байдгийг олж харсан Навин Куреши, Тауэрс Уилен, Андрей Пол нар цагаачдад зээлийн түүхтэй болоход нь туслах платформ болох Sable стартапыг бүтээсэн гэж YourStory мэдээлэв.
“Бид Америкт шинээр ирсэн хүмүүсийн зээлийн асуудлыг шийдэж байна. АНУ-ын банкууд болон финтекийн банкууд харилцагчидад зээл олгохоосоо өмнө АНУ-ын зээлийн түүхийг хардаг зээлийн эрсдэлийн хуучин загварууд дээр ажилладаг. Зээлийн түүх бий болгохын тулд олон жил шаардагддаг бөгөөд цагаачдад ийм түүх байхгүй тул тэдэнд мөнгө өгдөггүй. Түүгээр ч зогсохгүй шинэ цагаачид банкны данс нээлгэхдээ хүртэл бэрхшээлтэй тулгардаг. Нийгмийн даатгалын дугаар гэх мэт бусад бичиг баримтыг цагаачид АНУ-д ирмэгцээ авах боломжгүй. Оюутнууд 4 ба түүнээс дээш жил оршин суух үнэмлэх авах эрхгүй байдаг” гэж үүсгэн байгуулагч, бүтээгдэхүүний ахлах ажилтан Навин Куреши ярьжээ.
Sable нь, АНУ-ын зээлийн түүх шаардлагагүйгээр харилцагчийн зээлийн эрсдэлийн оноог тодорхойлохын тулд зээлийн эрсдэлийн хувь хэмжээг АНУ-ын салбарын стандартаас доогуур байлгах зээлийн эрсдэлийн анхны загварыг бий болгосон бөгөөд тухайн хүнийг хэн болохыг баталгаажуулахын тулд SSN-ийн оронд нэмэлт бичиг баримт ашигладаг.
Sable-ийн үүсгэн байгуулагчид 2017 онд танилцаж, Нью-Йорк дахь Колумбын бизнесийн сургууль дээр энэ төслөө хийж эхэлжээ. Навин Торонтогоос Нью Йоркд ирсэн бөгөөд цагаачийн хувьд АНУ-ын санхүүгийн системийн сорилтуудтай тулгарсан үедээ тэрээр, Америкт аспирантурт суралцахаар Европоос ирж, яг ийм зовлон туулсан Андрейтэй танилцжээ. Тэд багтаа Towers-ийг (багийн цорын ганц америк хүн) авсан. Гурвуулаа корпорацид ажилласан туршлагатай бөгөөд Навин стартапаа эхлүүлэхээсээ өмнө Capital One-д ажиллаж байжээ. Тэд 300-д цагаачидтай хэдэн долоо хоногийн турш ярилцаж, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэх боломжтой зах зээлийг мөн тодорхойлж, зохицуулалтыг тодруулж, орлогын урсгалыг үнэлэв. Дараа нь Sable андеррайтерийн загварыг бий болгохын тулд банкууд болон өөр мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж эхэлсэн.
Тэд, Pew Research-ийн мэдээлэл дээр үндэслэсэн судалгаа хийхэд, зөвхөн 2016 онд Америкт сая гаруй цагаач ирсэн, тэд бүгд өөр өөр зорилго хэрэгцээндээ зориулж зээлийн оноогоо бүрдүүлэх шаардлагатай болж, тэдэнд утасны үйлчилгээ авах, байр түрээслэхээс эхлээд ажилд орох, моргейжийн зээл авах гэх мэт янз бүрийн нөхцөл байдалд зээлийн түүх хэрэгтэй байгаа нь харагдсан байна. Sable-ийг үсгэн байгуулагчид, “Цагаачдыг, Америкчуудтай эн тэнцүү байдалд аливааг эхлэх боломжийг олгох үүд хаалгыг нээж өгсөн. Бидний цаашдын төлөвлөгөө бол дэлхийн банк болж, цагаачид аль ч улсаас өөр бусад улс руу шилжихдээ санхүүгийн хэрэгцээгээ хангахад туслах явдал юм" гэж ярьсан байна.
Банкны загвар
Sable нь, жижиг санхүүгийн үйлчилгээнд уламжлалт томоохон банкуудтай өрсөлдөж, цагаачдад чиглэсэн олон төрлийн банк, зээлийн бүтээгдэхүүнээр өрсөлддөг, гарааны банк юм. Sable програмыг iOS дээр ашигладаг бөгөөд хувь хүний хэн болохыг хурдан баталгаажуулах боломжтой байдаг. Хэрэглэгчид бодит картуудаа шуудангаар ирэхийг хүлээх зуураа, 5 минутын дотор шууд ашиглах боломжтой виртуал дебит болон кредит карттай болдог гэж Навин тайлбарлав.
Цагаачид АНУ-ын зээлийн түүхгүй, тиймээс Sable нь зээлийн товчооны мэдээллээс гадна өргөдөл гаргагч бүрийн зээлийн эрсдэлийг тодорхойлохын тулд өөр бусад өмчийн мэдээллийг ашиглаж үйлчлүүлэгчдийг хандах боломжийг олгодог. Нийгмийн даатгалын дугаар шаардахгүйгээр, тэр байтугай АНУ руу ирэхээсээ өмнө АНУ-ын банкны данс, зээлийн карт үүсгэж болно. Энэхүү гарааны бизнес нь, зээлийн өндөр хязгаартай, шимтгэлгүй зээлийн карт, данс, олон улсын үйлчлүүлэгчдэд зориулсан шимтгэлгүй олон улсын мөнгөн гуйвуулга хийх зэрэг давуу талуудыг санал болгодог байна.
Sable нь, 2019 оны зун Y Combinator бизнес инкубаторт хамрагдсан. Стартапыг эхлүүлснээр Y Combinator-д 120,000 гаруй долларын санхүүжилт татах боломжийг олгосон. Навин загварынхаа тухай, "Бидний одоогийн санал болгож буй зүйл бол дебит карт ба зээлийн карт юм. Тиймээс бидний бизнесийн бүх загварын орлогын урсгал нь зээлийн эдийн засаг, банк юм. Бид солилцооны шимтгэл, харилцагчийн хийсэн гүйлгээ бүрийн тодорхой хувь, гаргасан урамшууллын карт, зээлийн картнаас сар бүр шимтгэл авах маягаар гурван урсгалаар орлого олдог.”гэж ярьжээ.
Дараагийн алхмууд
2018 оны эцсийн байдлаар АНУ-ын банкны систем 17.9 их наяд ам.долларын хөрөнгөтэй, 236.8 тэрбум ам.долларын цэвэр орлоготой байжээ. Тус салбар нь дэлхийн хаана ч байрлалтай банкны байгууллагууд болон, хувийн зээлийн төвлөрөл бүхий дэлхийн хамгийн том эдийн засгийг дэмждэг. Хэрэглэгчдэд үйлчлэхэд АНУ-ын эдийн засагт асар их боломж бий. Хэрэглэгчийн санал хүсэлт, хэрэгцээнд үндэслэн Sable гарааны компани ирэх 18 сарын хугацаанд илүү олон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг гаргахаар төлөвлөж байна.
“Бид барьцаагүй зээлийн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Барьцаагүй зээлийн үйлчлүүлэгчид зээлийн илүү өндөр хязгаартай байх бөгөөд бид дүрмийг өөрчлөх болно. Бид маш олон эерэг сэтгэгдэл, санал хүсэлтийг хүлээн аваад байна. Мөн Sable-ийг Андройд дээр ажиллуулах программ гаргана. Одоогоор санхүүгийн мэдээллийг задруулахыг хүсэхгүй байгаа ч NovaCredit, CreditStack, Petal-тай өрсөлдөж байгаа” гэж мэдэгджээ.