March
19
2024
Anu.mn
Мэдээ
Цагаачид, АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ
Цагаачид, АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачид, АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ
Photo: iStock

Өнгөрсөн жилийн цагаачлалын өсөлт нь, АНУ-ын эдийн засгийн гайхалтай уян хатан, тогтвортой байдлыг харуулсан. Хэрэв цагаачлалын үйл явц энэ маягаар үргэлжилвэл, энэ нь хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх боломжийг олгоно гэж Axios мэдээлэв.

Цагаачлалын асуудал нь, улс төрийн ширүүн маргааны сэдэв болж байгаа ч, цагаачлалын өсөлт хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний нийлүүлэлтийн өсөлтийн гол хэсэг болж байгаа бөгөөд Брукингсийн хүрээлэнгээс, цагаачлалын өсөлт болон хөдөлмөрийн зах зээлийн хоорондын харилцааны талаар тодорхой тоон үзүүлэлтийг гарган танилцуулжээ. Ажиллах хүчний урсгал нь АНУ-д, мэргэжилтнүүд тахлын өмнө урьдчилан таамаглаж байснаас илүүтэйгээр, цалингийн өсөлтийг хадгалах боломжийг олгож байгаа нь харагдав.

Эдийн засагч Венди Эдельберг, Тара Ватсон нар, Hamilton Project-ын тайландаа, “Хүн ам, ажиллах хүчний өсөлт хурдацтай байна гэдэг нь, инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр хөдөлмөрийн зах зээл урьд өмнө төсөөлж байснаас хурдан өснө гэсэн үг” гэж бичжээ.

Царт тахлаас өмнө шинжээчид, 2023 онд ажил эрхлэлтийн сарын тогтвортой өсөлт 60,000-130,000 байна гэж үзэж байсан. Харин Эдельберг, Ватсон нар, цагаачдын түвшин өндөр байгаа нөхцөлд, хөдөлмөрийн зах зээл дарамтад өртөхгүй учраас цалингийн өсөлт, үнийн бууралтад хүргэнэ. 2023 онд 160,000-230,000 ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хэрэв цагаачлал одоогийн хурдаараа үргэлжилвэл, "сард бараг 200,000-аар өсөх ажил эрхлэлтийн үзүүлэлт нь, эрүүл, хэт өндөр эрэлттэй биш хөдөлмөрийн зах зээлийг үүсгэнэ", энэ нь, цагаачлалын нөлөөн дор хөдөлмөрийн зах зээл нэмэгдэхээс өмнө, шинжээчдийн тооцоолж байснаас хоёр дахин их байна гэж тооцоолжээ.

Цагаачлалын нөлөө

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цагаачлалын өсөлт нь хөдөлмөрийн зах зээлийг өсгөхийн зэрэгцээ, хэрэглээний зардал болон ДНБ-ий өсөлтөд нөлөөлсөн. Цагаачлал, өнгөрсөн онд бодит хэрэглээний зардлыг 0.2 пунктээр нэмэгдүүлсэн ба энэ жил ч мөн адил өсөх төлөвтэй байна.

Цагаачлалын өсөлттэй шууд холбоотой эдийн засгийн идэвхжил нь, 2022 оноос хойш бодит ДНБ-ийг жилд 0.1 пунктээр нэмэгдүүлсэн.

Гэвч, үүний зэрэгцээ цагаачлалын өсөлт, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, зарим бүс нутгийн түрээсийн төлбөрийг ноцтой өсөхөд хүргэсэн үр дагавар одоо ч мэдрэгдсээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Капитол Хилл дээр ХНС-ын дарга Жером Пауэлл, АНУ-ын эдийн засгийн өсөлтөд цагаачлал чухал болохыг онцлон тэмдэглэв.

Тэрээр, "Эдийн засагт хэдэн сая хүн нэмэгдэн, ажиллах тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх нь зүйн хэрэг. Энэ бол зүгээр л арифметик. Би улс төрийн талаар шууд болон шууд бусаар ярихгүй. Цагаачлал болон ажиллах хүчний оролцоо өнгөрсөн онд эдийн засгийн маш хүчтэй өсөлтөд нөлөөлсөн. Би зүгээр л баримтуудыг мэдээлж байна " гэж Төлөөлөгчдийн танхимын санхүүгийн үйлчилгээний хорооны хурал дээр хэлсэн үгэндээ дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.