July
15
2022
Anu.mn
Мэдээ
Цагаачлалын алба хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон карт олгох ажлыг хурдасгана гэж амлаж ...
Цагаачлалын алба хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон карт олгох ажлыг хурдасгана гэж амлаж байна.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачлалын алба хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон карт олгох ажлыг хурдасгана гэж амлаж байна.
Photo: Shutterstock

Энэ жил ажлын ногоон карт удаашралтай, маш их хуралдаад байгаа нь цагаачлалын албаны дээд албан тушаалтнуудыг санхүүгийн жил дуусахаас өмнө боломжтой бүх визийг олгоход хүргэж байна гэж Bloomberg мэдээлэв.
USCIS-ийн албан тушаалтнууд тахлын улмаас үүссэн, урьд өмнө хэзээ ч байгаагүй олон тооны ажлын визний өргөдөл хүлээн авсантай холбогдуулан өнгөрсөн жил 66,000 гаруй Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон картыг шийдэж чадалгүй орхигдуулсан байна.

Тус агентлаг энэ жил өмнөхөөсөө илүү их ажлын ачаалалтай тулгарч байгаа бөгөөд энэ нь 2021 оны санхүүгийн жилд 262,000 байсантай харьцуулахад, одоогийн байдлаар 280,000 ногоон карт цугларсан, энэ жилийн 9-р сарын 30-аас өмнө боломжтой бүх визийг олгоно гэж мэдэгдэв. Урьд өмнө байгаагүй олон тооны ажилчдын ногоон картны хүсэлт цугларсан нь байнгын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хэрэгцээт ажилчдын урсгалыг илэрхийлэх боломж олгож буй юм. H-1B зэрэг түр зуурын ажлын визээс ялгаатай нь ногоон карт ажилчдад цагаачлалын статусаа алдалгүйгээр ажил олгогчоо чөлөөтэй өөрчлөх боломжийг олгодог. Мөн ногоон картын хүсэлт ихээр хуралдсан нь визний хязгаарлалтаас болж олон жил хүлээгдэж буй Энэтхэг, Хятадын олон мянган цагаачдын асуудлыг хурдан шийдвэрлэхэд хүргэж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажлын ногоон картуудын тоо өссөн нь Ковид-19 тахлын үед АНУ-ын элчин сайдын яамд болон консулын газруудыг хааж, виз хязгаарлагдмал байсан. Мөн Төрийн департамент гадаадад байхад нь боловсруулаагүй олон гэр бүлийн визийг дараа жил нь, жилд 140,000 визний хязгаарлалттай байдаг ажлын ангилалд "шилжүүлсэн"-тэй холбоотой .

USCIS-ийн төлөөлөгч хэлэхдээ, "Сүүлийн санхүүгийн жилийн асуудал нь биднийг ногоон картын өргөдөл дээр ажиллаж эхлэхээс өмнө үүссэн асар том саад бэрхшээл байсан" гэж хэлэв. Эдгээр саад тотгорууд нь, сөхөж ч амжаагүй өргөдлийн асар их хуралдалт, өргөдөл гаргагчийн хурууны хээ, гэрэл зургийг цуглуулах биометрийн уулзалтын урт дараалал юм. Дотоодын аюулгүй байдлын газар(Department of Homeland Security)-ын 2021 оны тайланд дурдсанаар тус агентлаг нь ихэвчлэн цаасан дээр суурилсан системд үр дүнтэй ажиллах нь асуудал болж байна гэжээ.

USCIS өнгөрсөн жил 180,000 ногоон карт олгосон нь ердийнхөөс илүү боловч нийт боломжтой хэмжээнээс хамаагүй бага хэвээр байна.

Урьд өмнө, заагдсан хүлээлтийн хугацаанд нь виз олгохыг шийдвэрлэхгүй байсан нь Хятад, Энэтхэгийн ногоон карт хүсэгчидийг энэ долоо хоногт Вашингтон мужийн холбооны дүүргийн шүүхэд USCIS-ийг өгөхөд хүргэсэн. Гомдолд, тус агентлаг “зохиомол хямрал”-аар зөвхөн урт хугацааны хуулийн процессын дараах визүүд дээр анхаарлаа хандуулж байна гэсэн байна.
Өнгөрсөн жил ногоон карт хүсэгчид өргөдлөө хэлэлцүүлэхээр дээрхтэй төстэй гомдол гаргасныг Мэрилэнд мужийн холбооны шүүгч хэрэгсэхгүй болгож байв.

АНУ-ын Цагаачлалын хуульчдын холбооны засгийн газрын харилцаа хариуцсан захирал Шарвари Далал-Дейни, USCIS-ийн талаар "Тэд өмнөх жилээсээ илүү сайн байдалд байгаа нь гарцаагүй. Гэвч олон нийт USCIS-ийн мэдээллүүдэд, өргөдлүүдийн боловсруулалт мэдэгдэхүйц сайжирах талаар мөн ногоон карт дахин үр ашиггүй үрэгдэх вий гэсэн болгоомжлолыг арилгах зүйлс хараахан харагдахгүй байна” гэж хэлэв.

6-р сарын байдлаар USCIS өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамаагүй их виз олгож, долоо хоногт хоёр дахин их виз олгож байна гэж агентлагийн төлөөлөгч нь мэдэгдсэн ч тус агентлаг өнөөг хүртэл олгосон ногоон картуудын тодорхой тоог өгөхөөс татгалзаж буй юм.

Мөн USCIS нь бусад цагаачлалын албадын ажиллах хүчний зарим хэсгийг ногоон карт боловсруулахад шилжүүлсэн бөгөөд тус агентлаг ажлын ачааллыг жигд хуваарилахын тулд орон нутгийн салбар албадуудад өргөдлүүдийг тэнцүү хуваарилж байгаа аж.

Нэмж дурдахад, тус агентлаг ярилцлага авах шаардлагаас татгалзахын тулд "эрсдэлд суурилсан арга барил" ашиглаж эхэлсэн бөгөөд өргөдөл гаргагчдыг, өргөдлийг хүлээн авсны дараа эмнэлгийн маягт өгөхөд бэлэн байхыг уриалав. Мөн хүмүүст хүсэлтээ ажлын визний ангиллаас өөр бага эрэлттэй ангилалд шилжүүлэхийг уриалж интерфилинг (interfiling) процесс хийж байна.

Хэдийгээр USCIS-д энэ жил, 2021 оны жилийнхтэй адил саад бэрхшээл тулгараагүй ч, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай Афганистан, Украинчуудын шилжилт хөдөлгөөн нь асуудал үүсгэсээр байна.

Тус агентлаг бичиг баримт боловсруулалтын үр ашгийг дээшлүүлэх, ажиллах хүчний хомсдолоос болж хуримтлагдсан ажлуудаа дуусгах ажлын хүрээнд хуанлийн жилийн эцэс гэхэд албаныхаа сул орон тооны 95%-ийг нөхөх "их хэмжээний ажилд авах кампанит ажил" явуулж байна гэж USCIS-ийн захирал Ур Жудду(Ur Juddou) саяхан болсон бага хурлын үеэр мэдэгдэв. Гэхдээ шинээр ажилд орох хүмүүс өргөдөл, бичиг баримтын боловсруулалт хийж эхлэхээсээ өмнө хэдэн долоо хоног сургалтад хамрагдах шаардлагатай байгаа юм. USCIS, 280,000 визийг бүгдийг нь олгосон ч жил бүр, улс орнуудад тавигддаг хязгаарлалтын хүрээнд ногоон картын шийдвэрлэгдээгүй хоцорч буй хүсэлтүүд бага зэрэг л буурна. 2021 оны жилийн эцэст эдгээр хязгаарлалтын улмаас ойролцоогоор 875,000 батлагдсан өргөдөл хүлээлгийн жагсаалтад орсон гэж Катоны институт(Cato Institute) мэдээлэв.

“Болзошгүй хямралаас болгоомжилж байгаа энэ үед, олон ажилчдад байнгын оршин суух эрх олгох нь тэдний орлого, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Мөн хүмүүсийг түр зуурын визнээс ногоон карт руу шилжүүлэхэд Америкийн эдийн засаг, ажил хөдөлмөр эрхэлж буй америкчуудад ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байж болно” гэж Төлөөлөгчдийн танхимын Цагаачлалын шударга ёсны дэд хорооны дарга асан, Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгийн лоббич Брюс Моррисон хэлжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.