March
13
2025
Anu.mn
Мэдээ
Цагаачлалын албаны ажилтнууд хууль ёсны цагаачидтай харьцах ёстой ч, албадан гаргах ажилла ...
Цагаачлалын албаны ажилтнууд хууль ёсны цагаачидтай харьцах ёстой ч, албадан гаргах ажиллагаанд оролцуулах санал тавьжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачлалын албаны ажилтнууд хууль ёсны цагаачидтай харьцах ёстой ч, албадан гаргах ажиллагаанд оролцуулах санал тавьжээ
Photo: Pedro2009 | Dreamstime.com

CBS News-ээс олж авсан дотоод санамж бичгийн дагуу USCIS-ийн ажилтнуудыг Цагаачлал, гаалийн хяналтын (ICE) үйл ажиллагаанд сайн дураараа туслахыг хүссэн байна. Энэ нь Трампын засаг захиргаа цагаачдыг албадан гаргах хүчин чармайлтыг урьтал болгож байгаагийн бас нэг илрэл юм.

АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албаны ажилтнуудыг, энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Трампынцагаачдыг албадан гаргах амлалтыг биелүүлэх үүрэгтэй ICE агентлагт 60 хоногийн хугацаагаар туслах ажиллагаанд бүртгүүлэхийг хүсэв.

USCIS-ийн администраторын үүрэг гүйцэтгэгч Кика Скоттын илгээсэн дотоод хүсэлтийн дагуу, 60 хоногоос дээш хугацаагаар сунгах боломжтой энэ даалгаврыг 3-р сарын 10-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. USCIS болон ICE-г хянадаг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) хоёр албан тушаалтан цахим шуудангаар үүнийг баталгаажуулсан бөгөөд USCIS-ийн ажилтнуудад илгээсэн захидалд "Ажилтан уг ажиллагаанд оролцож байхгүй байх нь үндсэн ажилд нь ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй бол удирдлага нь оролцоог дэмжиж, хүчин чармайлт гаргах ёстой" гэж дурджээ.

Тус USCIS агентлаг нь, АНУ-ын хууль ёсны цагаачлалын системийг удирдаж, иргэншил, байнгын оршин суух, ажиллах зөвшөөрөл, орогнол хүссэн өргөдөл зэрэг өргөн хүрээний өргөдөл хүсэлтүүдийг боловсруулдаг.

Харин ICE нь, АНУ-ын цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бичиг баримтгүй цагаачдыг илрүүлэх, саатуулах, албадан гаргах үүрэгтэй.

Уг захидалд USCIS-ийн сайн дурынхан ICE-ийн үйл ажиллагаанд хэрхэн туслах талаар тодорхой заагаагүй. Гэхдээ нэрээ нууцалсан Дотоодын аюулгүй байдлын яамны эх сурвалжийн хэлснээр, USCIS-ийн ажилтнууд баривчлагдсан хүмүүсийн бүртгэлийг боловсруулах, хэргийн менежмент, баримт бичгийг шалгах, мэдээлэл оруулах ажилд оролцох ажээ.

USCIS-ийн 20,000 ажилтанд илгээсэн захидалд, ихэнхийг нь ICE-ийн үйл ажиллагаанд ажиллах хүсэлт гаргаж болно гэж мэдэгдсэн боловч, Трампын засаг захиргаа юуны түрүүнд цагаачлалын туршлагатай хүмүүсийг татахыг эрмэлзэж байна.

Сайн дурын ажилтнуудыг хамруулах санаачлага нь, АНУ-д хууль бусаар олон сая цагаачдыг баривчлах, албадан гаргах ажлыг гүйцэтгэхийн тулд холбооны хүн хүч, нөөцийг дайчлах Трампын засаг захиргааны хүчин чармайлтын хамгийн сүүлийн алхам юм.

Трампын засаг захиргаа, архи, тамхи, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодистой тэмцэх товчоо, Мансууруулах бодистой тэмцэх газар, Дотоод орлогын алба, Холбооны мөрдөх товчоо, Төрийн департамент болон бусад холбооны агентлагуудын албан тушаалтнуудад цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулах эрх олгосон байна.

Тэрээр мөн, Кубын Гуантанамо дахь тэнгисийн цэргийн бааз зэрэг цагаачдыг байрлуулах зориулалтаар зарим байгууламжаар хангахыг Батлан ​​хамгаалах яам болон Холбооны шоронгийн товчоонд үүрэг болгожээ. Хүүхдийн мөлжлөг, хүний ​​наймаа болон бусад ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг ICE-ийн мөрдөн байцаах алба, Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах албаны ажилтнууд мөн цагаачлалын зөрчлийн хэргээр баривчлах үүрэгтэй байна.

ICE нь баривчлах ажиллагааг улс орон даяар өрнүүлж байгаа ч, тус агентлаг өмнөх засаг захиргааны үед тулгарч байсан үйл ажиллагааны болон санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Энэ долоо хоногийн эхээр ICE-ийн ашигладаг хувийн болон мужийн шоронгийн сүлжээний хүчин чадал хэтэрч 120%-н дүүрэлттэй байгаа бөгөөд 46,000 гаруй цагаачийг албадан гаргахаар саатуулаад байна. Албан ёсоор уг систем нь 38500 хоригдолд зориулагдсан ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.