April
14
2025
Anu.mn
Мэдээ
Цагаан ордон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн АНУ-ын иргэдийг албадан гаргахыг хүсэж байна
Цагаан ордон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн АНУ-ын иргэдийг албадан гаргахыг хүсэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаан ордон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн АНУ-ын иргэдийг албадан гаргахыг хүсэж байна
Photo: Svershinsky | Dreamstime.com

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт 4-р сарын 8-нд, “Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын иргэдийг Сальвадор руу албадан гаргах хуулийн хувилбаруудыг судалж байна. Хүний эрхийг зөрчдгөөрөө алдартай шоронд албадан гаргасан цагаачдыг байрлуулахыг засаг захиргаа аль хэдийн зөвшөөрсөн” гэсэн ярилцлага өгснийг Huffpost мэдээлэв.

Левитт эдгээр арга хэмжээнд зөвхөн ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хамруулна гэсэн санал гаргасан ч,Трамп хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ч хилийн чанадад илгээх боломжтойг дурджээ. Трампын засаг захиргаанаас гаргасан аливаа алхам бүрийг шүүхээс эсэргүүцэх нь дамжиггүй. АНУ-ын иргэдийг эх орноос ньхөөн гаргахыг зөвтгөх ямар хуулийн эрх зүйг ашиглаж болох нь одоогоор тодорхойгүй байна.

"Бид манай улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн харгис хэрцгий, хорон санаат гэмт хэрэгтнүүдийн тухай ярьж байна. Эдгээр хүмүүс бол Америкийн гудамжаар тэнүүчилж байгаа хүчирхийлэл үйлдэгчид" гэж Левитт хэвлэлийн бага хурал дээр ярилцлага өгчээ.

Трамп дөрөвдүгээр сарын 6-нд, АНУ-ын иргэдийг албадан гаргах санаа түүнд "таалагдаж" байна. Тэднийг Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букелед илгээнэ гэсэн бөгөөд Трамп энэ санаагаа 3-р сард, Илон Маскыгэсэргүүцэн Теслагийн машинуудыг эвдэж, шатааж байх үед дэвшүүлсэн юм. "Эдгээр солиотой алан хядагч хулигануудыг Илон Маск, Тесла хоёрт хийсэн хэргийнхээ төлөө 20 жилийн хорих ял авахыг би тэсэн ядан хүлээж байна. Магадгүй тэдэнд сүүлийн үед маш сайн нөхцлөөрөө алдартай болсон Сальвадорын шорон үйлчилж болох юм!"" гэж Трамп тэр үед бичиж байв.

Эл Сальвадорт хүмүүсийг байрлуулах нь татвар төлөгчдийн мөнгийг хэмнэнэ гэж засаг захиргаа үзэж байна.

Өнгөрсөн сард цагаачдыг тээвэрлэж явсан хэд хэдэн онгоцыг Эль Сальвадор руу илгээсэн. Холбооны шүүх тэднийг албадан гаргахыг эсэргүүцсэн нэхэмжлэлийг хэлэлцэх хугацаанд цагдан хорьж байна. Эдгээр цагаачид нь ихэвчлэн Венесуэлээс ирсэн эрэгтэйчүүд бөгөөд бүлэглэлийн гишүүнчлэлийн хэрэгт буруутгагдаж, өөрсдийгөө хамгаалах эрхгүйгээр албадан гаргагдсан хүмүүс юм. Тэднийг хөөгдсөний дараа гарсан шүүхийн баримт бичиг, тайлангаас үзэхэд, тэдний олонх нь Трамп тэднийг холбоотой гэж буруутгасан гэмт бүлэглэлийн золиос болсон байж магадгүй байгаа юм.

Трамп эдгээр цагаачдыг Эль Сальвадор руу илгээхийн тулд, 1798 оны Харь улсын дайсагналын тухай хуулийг ашигласан бөгөөд Tren de Aragua бүлэглэлийг дайсагнагч хүчин, цагаачдыг түүний гишүүд гэж албан ёсоор ангилсан байна.

Тэрээр, АНУ-ын иргэдийг албадан гаргахын тулд энэ хууль эсвэл бусад ямар эрх зүй ашиглахыг оролдох нь тодорхойгүй байна. Харин шүүмжлэгчид, Цагаан ордны засаг захиргааны бодлого нь, Үндсэн хуулийн заалтуудыг илт зөрчиж байна гэж үзэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.