Цагаан ордон, ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засаг, амьжиргааны өртгийг бууруулах, эрчим хүч, засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх зэрэг гол асуудлуудаар, эхний 30 хоногт хийсэн ололт амжилтыг жагсаасан баримт бичгийг нийтэлжээ. Уг тайланд шинэ засаг захиргааны ажил гайхалтай хурдацтай байгааг онцлон тэмдэглэсэн гэж "Америкийн дуу хоолой" агентлаг бичжээ.
"Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа ирээд ердөө нэг сар болж байгаа ч, тэрээр “Америкийн шинэ алтан үе”-ийг эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж, ихэнх ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж байснаас илүү их зүйлийг хийж чадсан" гэж баримт бичигт онцолжээ.
47 дахь ерөнхийлөгчийн нэг сарын хугацаанд хийсэн ажлын жагсаалтууд:.
Аюулгүй байдал:
- Ерөнхийлөгч Трамп, хил дээр онц байдал зарлаж, Америкийг аюулгүй байдлыг хангахын тулд цэрэг илгээсэн.
- Хууль бусаар хил нэвтрэх явдал сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн.
- Хууль бус цагаачдын баривчлагдсан тоо хоёр дахин нэмэгдсэн гэж Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэв.
- Ерөнхийлөгч Трамп, хууль бус цагаачдад олгодог татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг засгийн газрын бүх тэтгэмжийг зогсоосон.
- Ерөнхийлөгч Трамп хууль бус гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах ажлыг эрчимжүүлэв.
-Ерөнхийлөгч Трамп Мексиктэй залгаа хил дээр хана босгох ажлыг дахин эхлүүллээ.
— Ерөнхийлөгч Трамп, хууль бус эм, фентанилын урсгалыг зогсоохын тулд Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд нэмэлт 10 хувийн татвар ногдуулав.
-Ерөнхийлөгч Трамп, АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох асуудлыг хүчингүй болгох тушаал өгөв.
- Ерөнхийлөгч Трамп, дүрвэгсдийн хөтөлбөрийг түр зогсоов.
Эдийн засаг:
— АНУ-ын чухал салбаруудыг гадаадын шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд Ерөнхийлөгч Трамп, гангийн импортын 25 хувийн татварыг сэргээж, хөнгөн цагааны импортын татварыг 25 хувь хүртэл нэмэгдүүлэв.
- Ерөнхийлөгч Трамп, шударга, харилцан ашигтай худалдааны төлөвлөгөөг танилцуулж, АНУ шударга бусаар дээрэмдүүлэхийг цаашид тэвчихгүй гэдгээ дэлхий нийтэд танилцууллаа.
- Ерөнхийлөгч Трамп, олон зуун тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалтыг баталгаажуулав.
-2-р сард, Филадельфийн Холбооны нөөцийн банк, 2025 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт 1.9%-аас 2.5%, ажилгүйдлийн түвшин 4.2%-иас 4.1% хүртэл буурна гэсэн урьдчилсан таамаг гаргав.
Амьдралын өртөгийг бууруулах асуудал:
-Ерөнхийлөгч Трамп, засгийн газрын бүх хэлтэс, агентлагийн дарга нарт "Америкийн ард түмний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өртөгийг яаралтай бууруулах, Америкийн хөдөлмөрчидийн ажиллах нөхцөл байдлыг сайжруулах" үүрэг өгөв.
— АНУ-ын эрчим хүчний асар их нөөцийг үр ашигтай ашиглах, эрчим хүчний үнийг бууруулах зорилгоор Ерөнхийлөгч Трамп, Эрчим хүчний онц эрхэт үндэсний зөвлөлийг байгуулав.
-Ерөнхийлөгч Трамп, албан тушаалаа авснаас хойш түүхий нефтийн үнэ 5 гаруй хувиар буурчээ.
- Эрчим хүчний яам, Байдены үеийн зарим цахилгаан хэрэгслийн үр ашгийн стандартыг цуцалж, Америкийн хэрэглэгчдэд ихээхэн хэмжээний хэмнэлт үзүүлэв.
- Тээврийн яамны сайдаар томилогдсон Шон Даффи, Байдены үед хэрэгжүүлж байсан цахилгаан тээврийн хэрэгслийн давуу эрхийг хүчингүй болгож, Байгууллагын дундаж түлшний хэмнэлт (CAFE) стандартыг өөрчлөх дүрмийг боловсруулж эхлээд байна.
Гадаад бодлого:
— Ерөнхийлөгч Трамп, Венесуэлд барьцаалагдсан зургаан америк иргэн, Афганистанд барьцаалагдсан хоёр америк иргэн, Оросод баривчлагдсан байсан Пенсильванийн иргэн багш, Хамасд хоригдож байсан байсан Америк-Израилийн иргэн, Беларусьд хоригдсон америкийн иргэн гэсэн 11 иргэдийг суллах асуудлыг шийдвэрлэв.
-Ерөнхийлөгч Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай ярилцаж, энх тайвнаар хэлэлцээг зохицуулахыг хичээж байна.
-Ерөнхийлөгч Трамп, Иранд хүчтэй дарамт үзүүлэх бодлогыг сэргээлээ.
-Ерөнхийлөгч Трамп, Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэлийг гадаадын террорист байгууллага гэж зарлав.
- Ерөнхийлөгч Трамп, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг хүлээн авч, Газын зурваст энх тайван тогтоох зоримог алхам хийхийг санал болгов.
- Ерөнхийлөгч Трамп, олон зуун Хамас бүлэглэлийн дайчид, жихадистуудыг ажиллуулдаг НҮБ-ын UNRWA агентлагт санхүүжилт олгохыг хориглов.
— Ерөнхийлөгч Трамп, АНУ-ын дотоод хэргийн эрхийг хууль бусаар авч, мөн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах тушаалыг хууль бусаар гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авав.
- АНУ-ын гадаад бодлого цаашид, "Нэгдүгээрт Америк" гэсэн зарчимд тулгуурлана гэж Төрийн департамент мэдэгдэв.
- Ерөнхийлөгч Трамп, цэргийн COVID-19 вакцинжуулалтын шаардлагын улмаас халагдсан цэргийн албан хаагчдыг ажилд нь сэргээж, нөхөн олговор олгов.
- Дотоод хэргийн яам, газрын зургийн мэдээллийн сандаа шинэ нэрийг албан ёсоор нэмсний дараа Ерөнхийлөгч Трамп, Америкийн буланг зарлав.
- Ерөнхийлөгч Трамп, АНУ-ын нутаг дэвсгэр дээр шинэ үеийн пуужингийн довтолгооноос хамгаалах хамгаалалтын системийг бий болгох үйл явцыг санаачилав.
Эрчим хүч:
— Ерөнхийлөгч Трамп, америк гэр бүлүүдийн хэрэглээний эрчим хүчний үнийг бууруулахын тулд, АНУ-ын эрчим хүчний бүрэн чадавхийг ашиглах боломжийг нээх зорилгоор эрчим хүчний онцгой байдал зарлалаа.
-Ерөнхийлөгч Трамп, Байдены засаг захиргааны Америкийн эсрэг гэмээр зөрчилтэй эрчим хүчний зохицуулалтуудыг бүрэн өөрчилөв.
-Ерөнхийлөгч Трамп, Парисын цаг уурын гэрээнээс гарлаа.
- Ерөнхийлөгч Трамп, 250 сая га талбайд явагдах өрөмдлөгийн ажлыг дахин нээлээ.
Засгийн газрын хариуцлага, ил тод байдлыг сэргээх:
— Ерөнхийлөгч Трамп, засгийн газрын бүтээмжийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг хамгийн сайнаар үр ашигтай ашиглах зорилгоор, Засгийн газрын үр ашгийн хэлтэс (DOGE) байгуулсан нь татвар төлөгчдийн тэрбум долларыг хэмнэжээ.
- Ерөнхийлөгч Трамп, холбооны хүнд суртлыг багасгаж, үрэлгэн байдлыг арилгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.
-Ерөнхийлөгч Трамп холбооны агентлагуудад, ажлаас халагдсан дөрвөн хүний оронд нэгээс илүүгүй ажилтан авахыг тушаав.
- Ерөнхийлөгч Трамп, Хэрэглэгчийн санхүүгийн эрхийг хамгаалах товчоог хаахыг тушаав.
-Ерөнхийлөгч Трамп Холбооны засгийн газарт, Христэд итгэгчдэд хандах өрөөсгөл хандлагыг зогсоохыг тушаав.
- Ерөнхийлөгч Трамп, USAID дах үрлэг зарлага, луйвар, зүй бус үйлдлийг зогсоох тушаал өгөв.
- Ерөнхийлөгч Трамп, олон талт байдал, тэгш байдлын (DEI) үр дүнгүй хөтөлбөрүүдийн оффисуудыг татан буулгав.
- Ерөнхийлөгч Трамп, холбооны засгийн газрын бүх цензурыг зогсоохыг тушаав.
-Ерөнхийлөгч Трамп, бүх төрийн бус байгууллагуудын санхүүжилтийг эргэн харахыг тушаав.
Америкчуудын хөгжил цэцэглэлт, эрүүл мэнд:
-Ерөнхийлөгч Трамп, зөвхөн өвчнийг эмчлэх бус эрүүл мэндийг дэмжиж, эрүүлжүүлэхэд үндэстний анхаарлыг хандуулах зорилгоор “Америкийг дахин эрүүл болгоё” комиссыг байгуулсан.
- Ерөнхийлөгч Трамп, үр шилжүүлэн суулгах (IVF) хүртээмжийг өргөжүүлэх арга хэмжээ авсан.
-Ерөнхийлөгч Трамп, Америкчуудын шашин шүтлэг, эрх чөлөөг хамгаалах зорилгоор, Цагаан ордонд алба байгуулжээ.
-Ерөнхийлөгч Трамп, харьцангуй хурдан багаа бүрдүүлсэн. Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь албан тушаалдаа орсон эхний сард нь батлагджээ.