June
20
2024
Anu.mn
Мэдээ
Crocs-ын талаархи ортопедистуудын санал бодол
Crocs-ын талаархи ортопедистуудын санал бодол
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Crocs-ын талаархи ортопедистуудын санал бодол
Photo: Depositphotos

Crocs гэгддэг резинэн углааш нь, хүмүүсийн дунд өргөн тархаж дуртай зүйл нь болсон ч, хөлд тийм ч сайн биш гэдгийг эмч нар сануулжээ.

Швейцарийн энэхүү резинэн углааш, 2002 онд Америкийн дэлгүүрийн лангуун дээр анх гарч ирсэн бөгөөд одоо янз бүрийн өнгө, загвараар ​​худалдаалагдаж байна. Crocs нь хөнгөн, эвтэй гэдгээрээ магтагддаг ч, өдөр тутмын хэрэглээнд болон удаан өмсөхөд тохиромжгүй гэж Иллинойс дахь яс, шөрмөсний хүрээлэнгийн ортопедист Меган Лихи ярьсныг, Huffington Post сонин нийтэлжээ.

Crocs хөлний гол асуудлыг тооцсон сайн нумтай хэдий ч, зарим хэсгүүдээрээ дутагдалтай. Эдгээр гутал өсгийд хангалттай хамгаалалт өгдөггүй. Өсгий тогтворгүй үед хөлийн хуруунууд муруйдаг бөгөөд энэ нь шөрмөсний үрэвсэл буюу хөлний гажиг, хумсны шигдэлт, эвэршилт, хуруу хооронд цэврүүтэх зэрэг эмгэгтэй болоход хүргэдэг. Гэсэн ч, Crocs нь амралт зугаалга, далайн эрэг дээр өмсөхөд маш тохиромжтой байдаг. Харин хол алхах эсвэл удаан хугацаагаар өмсөх ёсгүй гэж Лихи эмч анхааруулсан байна.

Мөн Orlando Health-ийн мэс заслын эмч Жэмин Брахмхат, -Энэ асуудал нь зөвхөн Crocs дээр биш, бусад олон төрлийн, хүмүүс үнэ, загвараар нь голчлон сонгодог ихэнхи гутлууд дээр байдаг. Ийм гутлууд нь удаан өмсөхөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүмүүс хөлөө мартдаг. Тэд зүрх, элэг, бөөрөндөө анхаарч, биеийн хамгийн чухал хэсэг хөлөө мартдаг. Хөлд тохирохгүй гутал нь, эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг учираас хөлөө бусад эрхтэний адил эмчид үзүүлж хэвшихийг зөвлөсөн байна.

Одоо, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан Crocs Rx нэртэй тусгай шаахай худалдаалагдаж эхэлсэн. Вэб сайтдаа тэд, уг шаахай нь, гэрийн шаахай, цэцэрлэг, ногооны талбайд өмсдөг гутлыг сайн орлоно. Хөлийн гажиг засагч улавчтай өмсөж болно гэж танилцуулсан байна.

Эмч нар, гутал авахдаа зөв өмсгөл, хөлд тохирох эсэхэд анхаарах, хөлөө мэргэжлийн эмчид хааяа ч атугай үзүүлчихдэг байхыг сануулав.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.