2024 оны АНУ-ын сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаа бол, зүгээр л далайн аялалын хөлөг онгоцонд суугаад дараагийн сонгууль хүртэл аяла. Үүнд зөвхөн паспорт, хэдэн мянган доллар байхад л хангалттай. Олон хүмүүс үүнийг сонгох болно гэж Unilad бичжээ.
Villa Vie Residences аялалын компани, энэхүү дөрвөн жилийн аялалыг 11-р сарын 7-нд шинээр зарласан бөгөөд аялалын хөлөг онгоц таныг бодит байдлаас хэдэн сар, бүр хэдэн жилийн турш холдуулах болно гэсэн байна.Үүүгээрээ, АНУ-ын сонгуульд шууд хариу үйлдэл үзүүлж байгаа юм. Skip Forward аялал нь бүхэл бүтэн дөрвөн жил үргэлжилж, долоон тивийн 140 гаруй орноор аялуулахаар төлөвлөжээ. Харин Mid-Term Selection аялал 2 жил үргэлжилнэ.
Хөлөг онгоцонд танд хэрэгтэй бүх зүйл бий: өндөр хурдны интернет, гэрийн ажил, бүх төрлийн хоол, рашаан сувиллын үйлчилгээ, фитнессийн хөтөлбөрүүд. Та найз нөхөд болон гэр бүлийнхнээ өдрийн 129 долларын төлбөртэйгээр урьж болно.
Усан онгоц, Япон, Буэнос-Айрес, Филиппинийн Сидней, Бали, Сингапур, Мумбай зэрэг газруудад зогсож, зорчигчиддоо аялаж зугаалах боломж олгоно.
Харин АНУ-ын улс төрөөс дөрвөн жил зугтахын тулд хэр их мөнгө зарцуулах шаардлагатай вэ гэсэн гол асуултын хувьд, нэг өрөө хоногийн 255 999 доллар, хоёр өрөө 319 998 доллар байна.
Хоёр жилийн аялалын нэг өрөө 150,399 доллар, хоёр өрөө 187,998 доллар болно.
Харин жилийн аялал 79,999 доллараас дээш, гурван жилийн аялал 207,999 доллар байдаг.
Villa Vie Residences компанийн төлөөлөгч, хөлөг онгоцонд зорчих нь зорчигчдод улс төр, замын түгжрэл, хотын нэгэн хэвийн байдлаас зайлсхийх боломжийг олгодог. Трампын ялалт, энэхүү аялалыг улам сонирхуулах магадлалтай байна гэжээ.