Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/8/2026
Anu.mn
Давж заалдах шатны шүүх Трампын засаг захиргаанд, АНУ дотор баривчлагдсан гадаадын иргэдэд ...

Давж заалдах шатны шүүх Трампын засаг захиргаанд, АНУ дотор баривчлагдсан гадаадын иргэдэд түргэвчилсэн албадан гаргах журмыг хэрэглэхийг зөвшөөрлөө

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Wed Jul 08 2026
Давж заалдах шатны шүүх Трампын засаг захиргаанд, АНУ дотор баривчлагдсан гадаадын иргэдэд түргэвчилсэн албадан гаргах журмыг хэрэглэхийг зөвшөөрлөө

АНУ-ын холбооны давж заалдах шатны шүүх 6-р сарын 23-нд гаргасан шийдвэрээрээ, Трампын засаг захиргаанд түргэвчилсэн албадан гаргах (expedited removal) журмын хамрах хүрээг өргөжүүлэх боломжийг нээжээ. Ингэснээр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) зөвхөн хилийн бүсэд төдийгүй улсын аль ч хэсэгт амьдарч буй гадаадын иргэдийг хурдасгасан журмаар албадан гаргах эрхтэй болж байгааг The Guardian мэдээлсэн байна.

АНУ-ын Колумбийн тойргийн Давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүн, хоёрын эсрэг нэгийн саналаар 2025 оны наймдугаар сард гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Тухайн үед шүүх, Дотоодын аюулгүй байдлын яам түргэвчилсэн албадан гаргах журамд хамрагдах хүмүүсийн хүрээг тэлэх оролдлогыг зогсоож байв. Энэхүү журам нь, бараг 30 жилийн турш АНУ-ын хил дээр саатуулагдсан цагаачдыг богино хугацаанд буцаах асуудалд ашиглагдаж ирсэн юм.

Одоогийн шинэ журам АНУ-ын бүх нутаг дэвсгэрт үйлчилнэ.

2025 оны нэгдүгээр сард Трампын засаг захиргаа, энэхүү журмын үйлчлэх хүрээг өргөжүүлж, АНУ-ын аль ч хэсэгт саатуулагдсан, тус улсад хоёроос доошгүй жил тасралтгүй амьдарснаа нотолж чадахгүй гадаадын иргэдэд хэрэглэхээр болсон.

Энэ бодлого нь, Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2019 онд хэрэгжүүлж байсан арга хэмжээг үндсэндээ сэргээсэн бөгөөд дараа нь, Байдены засаг захиргаа хүчингүй болгож байсан юм.

Цагаачдын эрхийг хамгаалдаг Make the Road New York байгууллага, уг бодлогын эсрэг нэхэмжлэл гаргасны дараа холбооны шүүгч Жиа Кобб, АНУ-ын аль ч хэсэгт баривчлагдсан цагаачдын зохих хууль ёсны ажиллагааны (due process) үндсэн хуулиар баталгаажсан эрхийг энэ журам зөрчиж байна гэж үзэн, шинэ журмын хэрэгжилтийг түр зогсоож байсан ажээ.

Трампын томилсон шүүгч Жастин Уокер, Конгрессын зөвшөөрсөн хамгийн өргөн хүрээнд түргэвчилсэн албадан гаргах журмыг хэрэглэх эрхийг засаг захиргаа эдлэх боломжтой гэж үзэн, мөн энэ журамд хамрагдсан хүмүүст түргэвчилсэн албадан гаргах ажиллагаанд хамрагдаж буйг нь мэдэгдэж, АНУ-д хоёр жил тасралтгүй оршин сууснаа нотлох боломж олгодог гэдгийг онцолсон шийдвэр гаргажээ. Тэрээр, "Анхан шатны шүүхийн дүгнэлтээс харахад Конгрессын бий болгосон түргэвчилсэн шалгалтын тогтолцоо хуульд заасан практик хязгаарлалтыг харгалзан хурдан ажиллаж байгаа нь л харагдаж байна. Энэ нь маргаан дагуулсан журам гадаадын иргэдийг өөрсдийн байр сууриа илэрхийлэх бодит боломжгүй болгож байна гэдгийг нотлохгүй." гэжээ.

Трампын томилсон өөр нэг шүүгч Неоми Рао, Уокерын байр суурийг ихэнхийг нь дэмжсэн байна.

Харин Ерөнхийлөгч Барак Обамагийн томилсон шүүгч Роберт Уилкинс, тусгай санал гаргаж, тухайн хүн АНУ-д хэр удаан амьдарсныг тогтоохгүйгээр түргэвчилсэн албадан гаргах журмыг хэрэглэхийг эсэргүүцжээ.

DHS: Шийдвэр хууль зөв хэрэгжиж байгааг баталсан бөгөөд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны ерөнхий хуульч Жеймс Персивал, энэхүү шийдвэрийг сайшаан: "Энэ шийдвэр нь, бид хуулийг Конгрессын баталсан хэлбэрээр нь хэрэгжүүлж байгаа зөв арга барилыг баталлаа." хэмээн мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн