October
1
2024
Anu.mn
Мэдээ
Дэлхийн хамгийн ардчилсан орны цензур: Америкийн сургуулиудад 10 мянган номыг хоригложээ
Дэлхийн хамгийн ардчилсан орны цензур: Америкийн сургуулиудад 10 мянган номыг хоригложээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дэлхийн хамгийн ардчилсан орны цензур: Америкийн сургуулиудад 10 мянган номыг хоригложээ
Photo: Asadykov | Dreamstime.com

PEN America-аас гаргасан тайланд дурдсанаар, 2023-2024 онд АНУ-ын улсын сургуулиудад 10,000 гаруй номыг хориглосон нь өмнөх оныхоос эрс нэмэгдсэн бөгөөд шалтгаан нь Бүгд найрамдах нам тэргүүлсэн мужууд цензурын шинэ хууль баталж байгаатай холбоотой гэж The Guardian бичжээ.

PEN America-гийн судалгаагаар сургуулийн номын санд байгаа зарим номыг хориглосон тоо сүүлийн нэг жилд гурав дахин нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт 3362 номыг хориглосон байна. Анх удаа13 номыг хориглож байсан бөгөөд үүнд, Алекс Хейлигийн "Үндэс: Америкийн гэр бүлийн тухай өгүүллэг", мөн нэгэн боолын Африкаас Америк руу аялсан тухай өгүүлдэг, Нью-Йоркийн Харлем хотод үйл явдал нь өрнөдөг Жеймс Болдуины "Уулан дээр ярь" (намтарчилсан зохиол) орж байв.

Одоогийн байдлаар Флорида, Айова мужуудад боловсролын материалд цензур тавихад чиглэсэн хууль тогтоомжууд батлагдсан тул 8000 орчим номыг хориглоод байна.

2023 онд гарын үсэг зурсан Айовагийн хуулиар, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай холбоотой материалыг долдугаар анги хүртэл хориглодог. Мөн номын сан, К-12 ангид бэлгийн үйлдлийг харуулсан номыг тусгайлан хориглодог. К-12 анги нь цэцэрлэгээс, ахлах сургуулийн 12-р анги хүртэлх боловсролыг хамарсан сургуулийн тогтолцоо юм. Энэ систем нь заавал суралцах бага, дунд, ахлах гэсэн гурван үндсэн шатлалыг агуулдаг бөгөөд АНУ-ын сургуулийн боловсролын стандарт юм.

Флорида мужид "бэлгийн зан үйл"-ийг харуулсан аливаа номыг хянаж сургуулийн номын сангаас хасдаг.

Эдгээр маргаантай хуулийн талаар хоёр мужид зарга үүсээд байна.Томоохон хэвлэн нийтлэгчид, LGBTQ+ багш, сурагчид, эцэг эхчүүд Айова мужийн хуулийг хүчингүй болгохын тулд шүүхэд хандсан боловч холбооны давж заалдах шатны шүүх энэ хуулийг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Сургуулийн номын сангаас хэдэн зуун ном хасагдсаны дараа, нэр хүндтэй зургаан хэвлэн нийтлэгч Флорида мужийг "Үндсэн хууль" зөрчсөн хэмээн мөн шүүхэд өгчээ.

Юта, Өмнөд Каролина, Теннесси мужуудад ч мөн, номыг хориглохыг саяхан хуульчилсан. Ялангуяа Юта мужид "хамгийн туйлширсан" хуулийн төслүүд байгаа гэж PEN America HB 29 заалтыг иш татсан байна.

PEN America-ийн мэдээлснээр, номын хориг нь LGBTQ+ хүмүүс болон өнгөт арьст хүмүүсийн тухай өгүүлсэн түүхийг дийлэнхэд нь хамруулж, бэлгийн харилцааны агуулгатай хайр дурлал, эмэгтэйчүүдийн бэлгийн туршлагын тухай ном, хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн тухай номыг хориглох нь эрс нэмэгдсэн. Хоригт, LGBTQ+ сэдэвтэй ном, арьс өнгө, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн тухай номууд мөн багтаж байна.

Эцэг эх, сурагчид, зохиолчдын эвслийн нэхэмжлэлээс үүдэлтэй зарим заргууд зарим номны "эрхийг сэргээхэд" тусалсан тохиолдлууд гарсан бөгөөд Флоридагийн нэг дүүрэг 36 номыг сургуулийн номын санд буцаажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.