Дэлхийн хөлөг онгоцнуудаас хамгийн том усан бассейнтай, долоо хоногийн 100,000 ам.долларын төлбөртэй "гэр бүлийн төгс таун хаусын хотхон" бүхий, дэлхийн хамгийн том аялалын хөлөг "Icon of the Seas" анхны аялалдаа гарсан тухай BoingBoing мэдээлэв.
Royal Caribbean-ний хамгийн сүүлийн үеийн шинэ хөлөг Icon of the Seas нь, дэлхийн хамгийн том аялалын хөлөг онгоц юм. 1-р сарын 27-ны бямба гарагт тэрээр Майамигаас Карибын тэнгис рүү долоо хоног аялах анхны аялалдаа гарав. Энэхүү далайн аялалын бүх тасалбар зарагдсан байсан бөгөөд 1-рсарын 25-нд, дэлхийн аварга болсон Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионель Месси, уг хөлөг онгоцыг нээх ёслолд оролцсон ажээ.
Хоёр тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү аварга хөлөг онгоц 365 метр урт, усан дээрх шилжилт нь 250,800 тонн, Титаник хөлгөөсс тав дахин том, усан онгоцны нэг захаас нөгөө зах хүртэл алхахад зургаан минут зарцуулдаг.
Энэхүү гайхалтай өвөрмөц хөвөгч хот нь 7600 зорчигч, 2350 багийн гишүүдийг тээвэрлэх хүчин чадалтай. Усан онгоцон дээрх гайхашрам зүйлс:
Royal Caribbean аялалын хөлөг онгоцны тасалгаанууд нь, урьд өмнө байгаагүй үзэмж, шинэ ангилал, бүсчлэлээр бүтээгдсэн бөгөөд бүх өрөөнүүдийн 82% нь 3 ба түүнээс дээш тооны зорчигчидод зориулагдсан, мөн бүх өрөөнүүдийн 70% нь тагттай, нийт 2805 өрөөтэй бөгөөд 179 нь люкс, 1815 тагттай өрөө, далай руу цонхтой 276 өрөө, 535 голоор байрлалтай өрөөнүүдтэй ажээ.
14 мкв талбайтай хөлгийн голд байрлалтай 2 хүний долоо хоногийн 2600 доллараас эхлэх төлбөртэй өрөөнүүдээс эхлээд, террас, кино театр, усан массажтай задгай усан сан, тавцан хоорондын спираль гулсуур бүхий долоо хоногт дунджаар 100 мянган ам.долларын төлбөртэй, найман хүний 3 давхар гэр бүлийн таунхаусын хотхон хүртэл, байршилаас хамаарсан 28 төрлийн өрөөнүүдтэй байна.
Хөлөг онгоцны төв хэсэг дэх том, 14м өндөр, 15м диаметртэй, гадна талдаа 578 хөнгөн цагаан хавтантай, таван давхар барилгын өндөртэй шилэн гадаргуу нь 3000 гаруй хавтангаар доторлогдсон, бүх төрлийн эффект үүсгэж чаддаг тусгай хавтангуудтай, сувдан хэлбэртэй гоёмсог бөмбөрцөг The Pearl нь, Royal Promenade-ийн гол хэсэг бөгөөд хөлөг онгоцонд ороход хамгийн түрүүнд харагддаг нь аялалын фэнүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.
Уг онгоц нь, AquaDome, Central Park, Chill Island, Royal Promenade, Surfside, Suite Neighborhood, The Hideaway, Thrill Island гэсэн 8 бүсэд хуваагддаг нь, зорчигчдыг хөлөг дээгүүр очих газраа хялбархан олоход тусалдаг.
Icon хөлөг нь, шингэрүүлсэн байгалийн хийгээр ажилладаг гурван хөлөг онгоцны эхнийх нь бөгөөд энэ нь эрчим хүчний хэмнэлтэд хүргэж, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулна гэж үзэж байна. Royal Caribbean-аас, Icon of the Seas хөлөг нь Олон улсын тэнгисийн байгууллагаас орчин үеийн хөлөг онгоцнуудад тавигддаг эрчим хүчний хэмнэлтийн шаардлагаас 24%-р илүү хэмнэлттэй байна гэж мэдэгджээ.
Харин байгаль орчны мэргэжилтнүүд, энэ төрлийн түлшийг ашиглах нь, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислээс хамаагүй хүчтэй хүлэмжийн хий метаныг ялгаруулна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд " Энэ бол буруу алхам. Бидний тооцоолсноор, LNG-ийг далайн түлш болгон ашиглах нь, ердийн хийн түлшийг ашиглахаас 120% илүү хүлэмжийн хий агаар мандалд ороход хүргэнэ." гэж Олон улсын цэвэр тээвэрлэлтийн зөвлөлийн (ICCT) тэнгисийн хөтөлбөрийн захирал Брайан Комер ярьжээ.