EarthWeb технологийн компанийн мэдээлснээр Google өдөрт 8.5 тэрбум хайлт боловсруулдаг. Статиста-гийн тооцоолсноор 2021 оны 8-р сарын байдлаар интернетэд нийт 1.88 тэрбум вэб сайт байгаа ба Google-ийн хамрах хүрээ нь тэдний зорилгод хараахан хүрэх болоогүй байгаа боловч өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
Анх зөвхөн хайлтын систем гэж ойлгогдож байсан тус компани байгуулагдсан цагаасаа хойш асар их өсөлттэй байсан бөгөөд YouTube-ийг, мөн Android-ыг худалдаж авснаар тус компани Google Pixel ухаалаг гар утас зэрэг бүтээгдэхүүнээрээ технологийн зах зээлд гарч ирэх боломжтой болсон.
Google хэдэн настай вэ?
Google Inc-ийг Ларри Пэйж, Сергей Брин нар 1998 оны 9-р сарын 4-нд, Sun Microsystems-ийн үүсгэн байгуулагч Энди Бехтолшейм 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дараа үүсгэн байгуулжээ.
Түүхийг нь харвал, Пэйж, Брин нар 2004 оны 4-р сарын 29-нд Google-ийн хувьцааг олон нийтэд санал болгох хүсэлт гаргаж, тус компани 2004 оны 8-р сараас олон нийтэд нээлттэй болсон юм. Google компанийхаа нэрийг 2015 онд Alphabet гэж өөрчилснөөр Google-ийг охин компани болгосон гэж Investopedia-д бичжээ. Энэхүү алхам нь монополийн эсрэг зөрчлөөс зайлсхийх, компанийн бүх худалдан авалт, үйлчилгээ, технологийг нэгтгэх зорилготой байв.
Хэн Google-ийн CEO вэ?
Search Engine Journal-д мэдээлснээр 2019 онд Ларри Пэйж, Сергей Брин нар гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон ба тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал нь Сундар Пичай юм.
Source: usatoday.com