Гадаад хэл сонгон сурах асуудал нь, хөрш орныхоо хэлийг сурах шаардлага, үндэс угсаа, өвөг дээдсийнхээ ярьж байсан хэл, сонирхдог улс орныхоо хэлийг сурах хүсэл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг гэж Mental Floss нийтэлжээ.
Wordtips-ийн шинэ судалгаагаар дэлхийн томоохон хотуудад аль хэл хамгийн ихээр судлагддаг болохыг тогтоожээ. Тус компанийн шинжээчид, хэл сургалтын платформ Conversation Exchange дээрх 280,000 гаруй профайлаас мэдээлэл цуглуулж, дэлхийн томоохон хотуудын хэрэглэгчдийн хамгийн их судалсан хэлийг онцолжээ. АНУ-д муж бүрийн хамгийн их хүн амтай таван хотын мэдээллийг ашиглажээ.
Судалгааны үр дүнгээр, англи хэл дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй хэл бөгөөд Лимагаас Ханой хүртэл, Боготагаас Анкара хүртэл, Каираас Бангкок хүртэлх 52 хотод нэгдүгээрт бичигдсэн байна. Испани хэл,дэлхийн 10 хотод хамгийн их хэрэглэгддэг хэлээр хоёрдугаарт оржээ. Түүний араас Франц (гуравдугаарт), Япон (дөрөвдүгээрт) орж байна. Энэхүү мэдээлэл нь, өөр бусад сонирхолтой чиг хандлагуудыг харуулсан.Испани хэл түгээмэл байдаг 10 хотын зургаа нь болох Вашингтон, Лондон, Дублин зэрэг нийслэл хотуудад англи хэл нь албан ёсны үндсэн хэл байдаг бол үлдсэн дөрөв нь (Амстердам, Осло, Стокгольм, Копенгаген) Хойд Европт байрладаг ихотууд байна.
Соёлын болон түүхийн хэлхээ холбоо нь, Канадын Торонто хотод франц хэлийг хамгийн түгээмэл хэл болгож, харин Япон хэл Австралийн Канберра хотод хамгийн ихээр сурдаг хэл болсон бөгөөд одоо арван суралцагч тутмын нэг нь энэ хэлийг судалж байна.
Мөн аналитик судалгаагаар испани, франц хэл нь АНУ-ын бүх үеийнхний дунд хамгийн алдартай хэл болох нь харагдсан, гэхдээ baby boomers болон X үеийнхэн нэмэлтээр итали хэл сурахыг илүүд үзэж байгаа хандлага ажиглагдсан байна. Харин Z болон миллениалуудын дунд солонгос поп хөгжим, япон анимэ алдартай болсон нь тэднийг солонгос, япон хэл сурахад түлхэж байна.
Сонирхуулахад, Бакуд (Азербайжан) хоёр дахь хамгийн их судалдаг хэл нь, орос хэл байгаа аж.
АНУ-ын хувьд, испани хэл энд түгээмэл тархсанаар нэгдүгээрт орж байгаа бол, Франц хэл нь хотуудын 80% -д хоёрдугаарт оржээ (ялангуяа бараг бүх томоохон хотууд - Шинэ Англид болон зүүн эрэгт). Япон хэл бусад 13 хотод судлагддагаараа дараагийн байрт орсон байна. Мөн Мэрилэнд мужийн Silver Spring хотод, Испани хэлний дараа Итали хэл оржээ.