Дональд Трампаас хэрхэн ухаалаг хөрөнгө оруулалт хийдэг талаар Money Talks News нийтлэв.
Дональд Трамп олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн. Бид түүнийг улс төрч талаас нь мэддэг ч, харин мөнгөө юунд зарцуулж, хэрхэн өсгөдөг талаар бараг л мэдэхгүй. Амжилттай, бизнесийн суут ухаантны арга барилуудаас авсан санаануудыг энд оруулав.
1. Алтанд дуртай
Дональд Трамп өөрийгөө алтаар хүрээлүүлдэг. Энэ нь бараг түүний билэг тэмдэг бөгөөд үүнийг нь, түүний барилгуудын гадна тал, байшингийн дотоод засал чимэглэлээс харж болно. Трамп алтан гулдмай, зоос эсвэл үнэт металлын IRA-д хөрөнгө оруулалт хийдэг эсэх нь тодорхойгүй байгаа ч, олон бизнес эрхлэгчид алтны хөрөнгө оруулалтыг инфляци, улс төрийн үймээн самуун, валютын ханшийн уналт, хувьцааны үнийн уналтаас хамгаалах зорилгоор ашигладаг.
Гэхдээ хэтрүүлж болохгүй. Ихэнх мэргэжилтнүүд багцынхаа ердөө 10 орчим хувийг алтанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. Түүнчилэн алтны бизнест бүх хүмүүс өсөх хандлагатай байдаггүйг санаж болгоомжтой байхыг, мөн алтны бизнес эрхэлдэг олонхи компаниуд нэлээд “сүүдэр”-тэй байдгаас, үнэт металлыг өндөр үнээр зарахаас буцдагггүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Мэргэжлийн зөвлөгөө: Дэлгэрэнгүй мэдээлэлтэй American Hartford Gold. дээр шалгаж болно.
2. Маш их зөвлөгөө авдаг
Трампыг тойрон хүрээлсэн мэргэжилтнүүд түүнд улс төрөөс эхлээд хөрөнгө оруулалтын менежмент хүртэл зөвлөгөө өгдөг. Зөв мэргэжилтэн өөрийн үнэ цэнээс хамаагүй ихийг өгч чадна.
Vanguard-ийн судалгаагаар, дунджаар 500,000 ам.долларын хөрөнгө оруулалт 25 жилийн хугацаанд 1.7 сая доллар болж өсдөг болохыг тогтоожээ. Хэрэв санхүүгийн зөвлөхтэй бол, энэ хөрөнгө оруулалт 3.4 сая доллараас дээш өсөх боломжтой гэж үздэг байна.
Мэргэжлийн зөвлөгөө: Хэрэв танд хөрөнгө оруулалт хийх доод тал нь 100,000 доллар байгаа бол SmartAsset-ийн үнэгүй үйлчилгээг ашиглаарай. Та богино хэмжээний асуулга бөглөж, тухайн бүс нутагтаа баталгаажсан гурван санхүүгийн зөвлөхтэй болно. Тэднийг таны эрх ашгийн төлөө ажиллахыг хуулиар шаарддаг.
3. Гэр бүлээ халамжилдаг
Трамп, гэр бүлийнхээ сайн сайхан байдлыг хангахын тулд бүх зүйлийг хийх хүсэлтэй. Хэрэв тэр байхгүй бол яах вэ? Өрхийн асуудлыг хэн зохицуулах вэ? гэсэн асуултуудаас үүдэлтэй, гэр бүлийнхээ аюулгүй байдлаа хангах амьдралын даатгалыг эрхэмлэдэг.
4. Үл хөдлөх хөрөнгөд дуртай
Дональд Трамп ихэвчилэн арилжааны үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Та ч бас чадна. Мөн үүнийг хийхийн тулд танд хөрөнгө мөнгө хэрэггүй. Өмнө нь орон сууц, оффисын барилга гэх мэт арилжааны үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад маш их мөнгө, асар их туршлага шаардагддаг байсан. Өнөөдөр Fundrise онлайн хөрөнгө оруулалтын платформын ачаар энэ нь тийм ч хэцүү биш болсон. Одоо дурын хүн, үл хөдлөх хөрөнгийн томоохон багцыг ердөө 100 доллараар эзэмших боломжтой байна.
5. Уухыг ашиг болгон хувиргадаг
Дональд Трампын хөрөнгө оруулалтын стратеги нь, үл хөдлөх хөрөнгийн салбарт танигдсан бизнесүүдийн хүрээг давдаг. Тэрээр, өвөрмөц боломжуудад шинэ хэтийн төлөвийг авчирдаг гайхалтай аргатай. 2011 онд Трамп овжин алхам хийж, Виржиниа муж дахь Trump Winery эдлэн газрыг, битүүмжлэх дуудлага худалдаа болон хувийн худалдан авалтаар ердөө 8.5 сая доллараар худалдаж авсан. Энэ хөрөнгө оруулалт нь, Трамп дутуу үнэлэгдсэн хөрөнгийг илрүүлж, ашигтай бизнес болгон хувиргах чадварыг нь харуулсан.
Трампын дарсны үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт амжилттай болсон ч, хүн бүр ийм том боломжийг ашиглах боломжгүй. Гэсэн ч тансаг дарс, спиртээр багцаа төрөлжүүлэхийг хүсч буй хүмүүсийн хувьд сонирхолтой хувилбар юм.
6. Татвар ноогдогддоггүй зүйлсийг олж мөнгө өсгөх аргын мастер
Трампын үл хөдлөх хөрөнгийн татварын стратегид, энэ салбарын олон арван жилийн татварын давуу талыг тусгасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн салбар түүхэндээ онцгой таатай татварын дэглэмтэй байсан. Трамп энэ дэглэмээс ашиг хүртэж, өөрийн нөлөөгөөр түүнийг төлөвшүүлэхэд тусалсан. Бизнесийн суут хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн татварт хандах хандлага нь, татварын хөнгөлөлтийг хэрхэн ухаалгаар ашиглаж байгааг харуулдаг.
Трампын санал болгож буй бодлого нь татварыг бууруулах, зохицуулалтыг бууруулахад түлхэц үзүүлсээр байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдад шинэ боломжуудыг бий болгох юм.