December
20
2022
Anu.mn
Мэдээ
Дуэйн Жонсон, Хавайн дэлгүүрээс шоколад хулгайлдаг байсан хүүхэд насныхаа алдааг залруулжэ ...
Дуэйн Жонсон, Хавайн дэлгүүрээс шоколад хулгайлдаг байсан хүүхэд насныхаа алдааг залруулжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дуэйн Жонсон, Хавайн дэлгүүрээс шоколад хулгайлдаг байсан хүүхэд насныхаа алдааг залруулжээ
Photo: Shutterstock

Дуэйн "The Rock" Жонсон өсвөр насандаа шоколад хулгайлж байсан дэлгүүртээ очиж, өнгөрсөн үеийнхээ шүгэлсэн адыг “хөөж” өрөө төлсөн гэж Yahoo мэдээлэв.

Хавайд ирсэн “Хар Адам” киноны од, хүүхэд байхдаа хулгай хийж байсан Хавай дахь 7-Eleven-д буцаж ирэхээ "арван жил" хүлээснээ яриад, дэлгүүрт байгаа бүх Snickers шоколадыг худалдаж авснаас гадна бусад үйлчлүүлэгчидийн өмнөөс  мөнгийг нь төлж, худалдагчид цайны мөнгө өгч байгаа бичлэгээ хуваалцжээ.

Жонсон инстаграмдаа: "Би 14 настай байхдаа энэ 7-Eleven-д өдөр бүр ирж, худалдаж авах мөнгөгүй байснаас Snickers хулгайлдаг байсан. Энэ бол миний бэлтгэл сургуулилалтын өмнөх хоол болж, бараг жилийн турш өдөр бүр иддэг байсан. Энд ирэх хүртэлх энэхүү 10 жилийн хугацаанд, буцаж очоод  тавиур дээрх бүх Snickers-ийг худалдаж авна гэж боддог байснаа биелүүллээ." гэж бичжээ.

50 настай жүжигчин тавиур дээрх бүх Snickers-ийн үнэд нийт 298 ам.доллар төлсөн байна. Тэрээр худалдагчид, -“Маш их баярлалаа. Эдгээрээс, хэрэв хэн нэгэн хулгайлах байгаа юм шиг харагдвал хулгайлуулахгүйн тулд түүнд нэгийг өгч байгаарай" гэж захьжээ

Мөн Жонсон, "Намайг хэдэн арван жилийн турш мэрж байсан, тэр хараал идсэн шоколадтай чөтгөрийг эцэст нь зайлууллаа" гэж ярьсан байна.

Жонсон Калифорнид төрсөн ч, бага насаа Шинэ Зеландад ээжийнхээ гэр бүлд өнгөрөөсөн. Өсвөр насандаа Хавайд ирсэн. Гэвч  1987 онд гэр бүлийнхэн нь түрээсийн мөнгөө төлж чадахгүйн улмаас хөөгджээ.

Тэрээр өмнө нь, "Намайг 14 настай байхад биднийг хөөж, Хавай мужаас албадан гаргасан. Тэр үед би маш их асуудалтай байсан. Энэ хөөгдсөн явдал миний хувьд хамгийн том адислал болсон юм. Тэр үед би хийх ёсгүй олон зүйлээс болж хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. Би азтай. Шоронд ороогүй минь маш их аз байсан. Хэрэв би  Хавайд үлдсэн бол мэдээжийн хэрэг энэ замаа үргэлжлүүлэх байсан биз" гэж Жонсон ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.