Гэмт хэргийн гаралт өндөртэй, тайван бус амьдралаас залхсан Нью-Йоркчуудын хувьд, I-95 замаар хэсэгхэн яваад л тайван амьдрал зэрэгцэн оршдог гэж New York Post бичжээ Мөн Wallethub-ийн хийсэн шинэ судалгаа,АНУ-ын хамгийн аюулгүй арван мужийг тодорхойлсон бөгөөд, үүнээс зургаа нь Нью Англид байдаг гэж мэдээлсэн байна.
Нью-Йоркийн хөрш зэргэлдээ муж Вермонт нэгдүгээр байрыг эзэлжээ.
“Бид, олныг хамарсан аллага, террорист халдлага, үзэн ядалтын гэмт хэрэг, байгалийн гамшгийн тухай мэдээг бараг өдөр бүр уншиж байна. Америкчууд аюулгүй байдлынхаа талаар санаа зовох ёстой" гэж судалгааны зохиогчид бичжээ.
Судлаачид, хувийн болон гэр бүлийн аюулгүй байдал, санхүүгийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж цаг тухайд нь авах боломж гэсэн таван үндсэн ангилаллалаар, 52 төрлийн шалгуур үзүүлэлтийг судалж үзсэний үндсэн дээр, Вермонт муж хамгийн аюулгүй мужуудын эхэнд орж байгааг тогтоожээ.
Хоёрт, хөрш зэргэлдээх муж Нью Хэмпшир орсон бөгөөд Шинэ Английн бусад мужууд эхний 10-т багтжээ. 100 онооны шалгуураар явагдсан энэ судалгаанд Вермонт 68 оноо авч, АНУ-ын хамгийн аюулгүй газраар тодорсон. Гэхдээ энэ нь, америкийн аюулгүй байдал төгс биш байгааг харуулсан гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч харьцангуй нам гүм муж нь аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй, халдлага багатай, хүн амины хэрэг, хүний амь нас хохироох үзүүлэлтээрээ долдугаарт ордог гэж магтдаг.
Харьцангуй нам гүм, аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй, халдлага багатай, хүн амины хэрэг, хүний амь нас хохироох үзүүлэлтээр долоод орсон Вермонт муж, улсдаа хамгийн бага ажилгүйдлийн түвшин (2.1%), ажлын байрны өндөр өсөлттэйгөөр санхүүгийн салбартаа онцгой байр суурь эзэлдэг байна. Бусад давуу тал нь, орон сууцны үнийн дүнгээс давсан ипотекийн зээлийн хамгийн бага хувь, хувь хүний дампуурлын үзүүлэлтээр хамгийн бага хувьтай байгаад юм. Мэдээлэл болон хувийн мэдээллийг хулгайлах эрсдэл мөн бага байжээ. Мөн сайн замтай, осол бага гардаг гэж өндөр үнэлгээ авсан байна. Вермонт, жолоо барьж байхдаа утсаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хамгийн цөөн жолоочтойгоор улсдаа тэргүүлжээ.
Wallethub-ын шинжээч Чип Лупо, "Америкийн хамгийн аюулгүй мужууд нь, гэмт хэргийн гаралтыг багасгах, аюулгүй замтай байх, санхүүгийн хүндрэлээс зайлсхийхэд туслах хүчирхэг эдийн засагтай байх зэрэг янз бүрийн аргаар оршин суугчдаа хамгаалдаг." гэж бичжээ.
Нью Йорк аюулгүй байдлын зэрэглэлээр 24-т, Нью Жерси хөршөөсөө дээш 17-р байрт орсон байна.
2024 оны хамгийн аюулгүй 10 муж: