Төрөлт багасалт болон хүн амын бууралтыг сүйрлийн хэмжээнд хүрнэ гэж байнга анхааруулдаг тэрбумтан, үүнтэй маш өвөрмөц байдлаар тэмцдэг. Маск саяхан өөрийн ер бусын гэр бүл болох арван нэгэн хүүхэд, тэдний гурван ээжийн хоёрт нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж The New York Times бичжээ.
Үнэтэй байшингууд бүхий нам гүм, ногоон гудамжинд бараг мянга таван зуун хавтгай дөрвөлжин метр талбайтай, Тосканы виллаг Техасын Остин руу зөөн авчирсан юм шиг гайхалтай вилла ялгаран харагддаг. Дэлхийн хамгийн баян хүн, 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын хамгийн чухал дэмжигч, 53 настай Элон Маск, энд ер бусын гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн тулгын чулууг тавихаар шийдсэн бөгөөд Маск ойр дотныхондоо, хүүхдүүд (хамгийн багадаа 11 нь) болон гурван эхнэрийнхээ хоёрыг, зэргэлдээ байшинд амьдруулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр түүний хүүхдүүд бие биенийхээ амьдралын нэг хэсэг болж, тэрбумтан аав нь тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх боломжтой болно гэж бодож байгаагаа хэлжээ.
Хоёр үл хөдлөх хөрөнгийн нийт өртөг нь ойролцоогоор 35 сая доллар болсон бөгөөд Маск, Остин хотод байхдаа эдгээр харшаас 10 минутын зайд оршдог гурав дахь харшдаа байнга байрладаг байна. Гурван харш, гурван эх, 11 хүүхэд, мөн зургаан компанийнхаа нэгийг нь ч удирддагүй, төрөлт багасч, хүн ам буурахад ихээхэн санаа зовдог, тэрбумтан нууцлаг нэгэн аав. Энэ бол нэлээд хачирхалтай гэр бүлийн загвар боловч Маскад тохирдог бололтой.
Хүн ам зүйн бууралтаас айдаг, In vitro-г дэмжигч Маск, өөрийн эр бэлгийн эсийг найз нөхөд, танил хүмүүстээ, тэр дундаа, дэд ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан Николь Шанаханд хүртэл санал болгосон боловч, Шанахан татгалзсан гэж хоёр эх сурвалж мэдээлж байв. Маск гэр бүлээ удаан хугацаанд нууцлахыг хичээж ирсэн байдаг. Одоо, Маск ихэнх бизнесийн үйл ажиллагаагаа Техас руу шилжүүлж, тэнд гэр бүлээ суурьшуулахаар оролдож байна.
Тэрээр, өөрийн цахилгаан автомашины компани болох Теслагийн анхны хөрөнгө оруулагч байсан бөгөөд хүн төрөлхтөн чулуужсан түлшнээс хамааралтай байгаад ихээхэн санаа зовдог нэгэн. Мөн Бизнесмэн, өөрийн пуужингийн SpaceX компанийг үүсгэн байгуулж, энэ нь одоо засгийн газрын томоохон гүйцэтгэгч болсноор дэлхий хүн ам, дэлхий дээр амьдрах боломжгүй болсон тохиолдолд Ангараг гарагийг хүн төрөлхтөнд колоничлох боломжтой болгосон гэж үздэг.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд, тэрээр төрөлт буурч байгаа нь хүн төрөлхтөнд заналхийлж буй өөр нэг аюул гэж үзэж, улмаар анхаарлаа төвлөрүүлэх болсон. Маск хүн төрөлхтнийг сүйрүүлэх дэлхийн хүн ам зүйн сүйрэл ирж байна гэж үзэж байна. Хүн ам зүйчдийн үзэж байгаагаар түүний апокалипсийн санаа нь, бодит байдалтай огт хамаагүй гэдэг ч, тэрбумтан өөрийн эзэмшдэг олон нийтийн сүлжээ болох X дээр дагагчдаа аль болох олон хүүхэдтэй болохыг уриалдаг байна.
Маскийн эмэгтэйчүүд
Маскийн тархины технологийн гарааны Neuralink компанийн тэргүүн, түүний зарим хүүхдүүдийнх нь ээж Сиобхан Зилис хүүхдүүдийн хамт нэгэн харшид нь нүүж иржээ. Гэвч тэрбумтны өөр гурван хүүхдийн ээж, Гримс нэрээрээ алдаршсан хөгжимчин Клэр Баучер түүнийг удаан хугацаанд шүүхэд өгч, гэр бүлийн энэхүү төслөөс хол байгаа юм. Гурав дахь эхнэр Жастин Маск нь тэрбумтны анхны эхнэр юм. Тэд таван хүүхэдтэй (зургаа дахь хүүхэд нь 10 долоо хоногтойдоо нас барсан). Жастины хүүхдүүд нь өсвөр насны, залуучууд юм. Тэрбумтан эдгээр хүүхдүүдийнхээ нэгтэй нь тун тааруухан харилцаатай байгаа хэдий ч, тэрээр тэд хүсвэл Остин цогцолборт ирж амьдарч болно гэсэн байна.
"Хүүхэдгүй бүсгүйчүүд" рүү хийж буй дайралт
Сенатч Ж.Д.Вэнсийг өөрийн хамтрагчаар сонгосноор Трамп төрөлт буурах асуудлыг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа гол асуудлын нэг болгосон. Вэнс "хүүхэдгүй бүсгүйчүүд"-ийг доромжилдог. Маскийн үр удмааолноор үлдээх гэсэн санаа нь Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан зэрэг дэлхийн удирдагчдын санаатай ихээхэн нийцэж, хүмүүс аль болох олон хүүхэдтэй байх ёстой гэж үздэг пронаталистуудын дунд Маск баатар болжээ.
2015 онд хэвлэгдсэн намтартаа Маск, боловсролтой хүмүүс хүүхэдтэй болоход эргэлзэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, “Ухаалаг хүмүүс л хүүхэдтэй байх ёстой гэж би хэлэхгүй. Би зүгээр л ухаантай хүмүүс хүүхэдтэй байх ёстой гэж хэлж байна. Миний ажигласнаар үнэхээр ухаалаг олон эмэгтэйчүүд хүүхэдгүй, хэрэв хүүхэдтэй бол ганцхан хүүхэдтэй байх юм." гэж бичиж байв. Түүний үзэл бодол аав Эррол Маскийнхтай нь нийцдэг. Том Маск 78 настай бөгөөд гурван эмэгтэйгээс долоон хүүхэдтэй. Хүүгийнхээ “сайн ген” болон олон хүүхэдтэй болохыг хүсдэгийг аав нь сайшаадаг байна.
Илон Маск 2023 онд хэвлэгдсэн номондоо, Өмнөд Африкт амьдардаг аавтайгаа харилцаа муутай байсан нь,Эррол Маск өмнөх дагавар охиноо хоёр хүүхэдтэй болгосонтой холбоотой гэж бичиж байжээ. Гэхдээ эцэг Маск хүүтэйгээ байнга харилцдаг, саяхан Техас руу ач зээ нартайгаа уулзахаар очсон тухайгаа ярьсан байна.
Эзгүй гаригийн айдас
2021 онд Маскийн сангаас төрөлтийн чиг хандлагыг судлах зорилгоор Техасын их сургуульд 10 сая доллар олгосон байна. 2021 оноос хойш тэрээр энэ сэдвээр 67-оос доошгүй нийтлэл бичсэний 33-г нь өнгөрсөн ондбичжээ. Маскийг, өсөн нэмэгдэж буй пронаталист хөдөлгөөний дэмжигчид магтан сайшаадаг. Христийн барууны үзэлтнүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн уламжлалт гэрлэлтээр хүүхэд төрүүлэх ёстой гэж үздэг; Цахиурын хөндийнхөн гэр бүлийн янз бүрийн загваруудыг хүлээн зөвшөөрч, IVF гэх мэт орчин үеийн нөхөн үржихүйн технологийг ашиглахыг хүлээн зөвшөөрдөг байна.
2021 онд Пронаталист санг үүсгэн байгуулсан Симон, Малколм Коллинз нар, Цахиурын хөндийг "ирээдүйн талаархи илүү тодорхой төсөөлөл" гэж нэрлэн сайшааж, дөрвөн хүүхэдтэй хосуудыг хүн төрөлхтний тусын тулд хийсэн зүйлтэй хүмүүс гэж тооцно. Бидний зорилго бол галактик хоорондын олон ургальч хүн төрөлхтний соёл иргэншлийг бий болгох санаан дээр суурилдаг” гэж бичжээ.
Одоогоор цөөн тооны хүн ам зүйчид л, манай гараг ойрын хэдэн арван жилд хүн ам зүйн бууралттай тулгарнагэдэгт итгэдэг. 7-р сард НҮБ-аас, одоогийн байдлаар 8 тэрбум байгаа дэлхийн хүн ам ойрын 60 жилд 2 тэрбумаар өсөж, дараа нь аажмаар 700 саяар буурах төлөвтэй байгааг мэдэгдсэн. Япон, Итали, Герман зэрэг өндөр хөгжилтэй хэд хэдэн улс ажиллах хүчний хомсдол, өндөр настнуудыг асрах зардал гэх мэт төрөлт муудсанаас үүдэн эдийн засгийн үр дагавартай тулгарсан тул хүн амаа нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байна.
Маск 2023 онд, "Хүүхэдгүй хүмүүс хөгшрөөд бусдын хүүхдүүдээр асруулахыг бараг шаардаж байна" гэждургүйцлээ илэрхийлж байв. Ийм хандлага дэлхийн бусад технологийн удирдагчдыг түгшээж байна. Skype-ийг үүсгэн байгуулагч, Эстонийн тэрбумтан Яан Таллинн, Коллинзийн санд хэдэн зуун мянган доллар хандивлажээ. Тэр өөрөө таван хүүхдийн аав. Мессежийн Telegram аппликейшныг үндэслэгч Павел Дуров өнгөрсөн долдугаар сард эр бэлгийн эсийн донор болж 100 гаруй хүүхэд төрүүлсэн гэж мэдэгджээ. Францад баривчлагдаад байгаа Дуров, өөрийн ДНХ-г "нээлттэй" байлгахаар төлөвлөж байгаа гэсэн байна. Маск ч мөн ДНХ-ээ хуваалцахыг санал болгодог. Өнгөрсөн жил Цахиурын хөндийд зохиогдсон нэгэн оройн зоог дээр хэдхэн удаа уулзсан танил хосдүрийн шингэнээ санал болгосон гэж энэ үед хамт байсан хоёр хүн ярьжээ.
Маск эхэндээ Теслагийн төв оффисын ойролцоох Остин хотын гадна, түүний компаниудын эзэмшдэг хэдэн зуун акр талбайд гэр бүлдээ зориулж цогцолбор барих гэж бодож байсан. Гэвч Хууль зүйн яам, Теслагийн нөөцийг Маскийн хувийн хэрэгцээнд зориулан байшин барихад ашиглаж байгаа эсэхийг шалгаж эхэлсний дараа энэ санаагаа орхисон.
Тэр үед Маск өөрийн ер бусын том гэр бүлд тохирох үл хөдлөх хөрөнгийг хайж Остиныг тойрдог байв. Тэр үед тэр эхнэр Баучертай хамт 650 ам.метр талбайтай байшинд амьдарч байсан бөгөөд энэ байшингийнхаа хажууд үл хөдлөх хөрөнгө худалдаж аван, олон хүүхдүүдээ амьдруулахыг хүсчээ. Гэвч Баучер 2023 оны зун нүүж, Остиныг орхин, шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Тэгсэн ч тэрбумтан байшин худалдаж авсаар байв. Байшингийн эздийн хэлснээр, тэр эд хөрөнгийн үнээс 20-70% илүү үнэ санал болгодог байна. Бизнесмэний гэр бүлийн гишүүдийн хэн нь эдгээр байшинд амьдрах нь одоогоор тодорхойгүй байна. Түүний том хүүхдүүдийн зарим нь аавтайгаа ойр дотно байдаггүй, түүний дотор трансжендер охин Вивиан нь юм. Маск нэгэн ярилцлагадаа Вивианыг "сэрсэн оюуны вирусын улмаас нас барсан" гэж тодорхойлсон. Харин Вивиан аавыгаа хүүхдүүддээ санаа тавьдаг дүр эсгэдэг гэж буруутгадаг. "Та бол гэр бүлсэг хүн биш" гэж наймдугаар сард Threads нийгмийн сүлжээнд бичжээ.
Одоогоор Остин хотод зөвхөн Зилис л амьдардаг. Маск яагаад энэ газрыг сонгосныг, нууцлаг, буйдхан газрыгэрэлхийлдэг эрхэм, байшингууд нь шигүү баригдсан, хүн ам ихтэй, ихэнхи нь хашаагүй газрыг сонгосны учрыгхөршүүд нь мэдэхгүй гайхдаг байна .
Есдүгээр сард поп од Тэйлор Свифт, Камала Харрисын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дэмжиж, Инстаграм хуудсандаа "Хүүхэдгүй муур хатагтай" гэж бичжээ. Хариуд нь Маск X дээр, "Агуу Тэйлор... чи ялна... Би чамд хүүхэд өгч, муурыг чинь амь насаараа хамгаална" гэж бичжээ.