August
12
2024
Anu.mn
Мэдээ
Элон Маск, хоёр дахь хүнийхээ ​​тархинд чип суулгаснаа зарлан, ирээдүйд хүмүүсийг супер х ...
Элон Маск, хоёр дахь хүнийхээ ​​тархинд чип суулгаснаа зарлан, ирээдүйд хүмүүсийг супер хүн болгоно гэж амлажээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Элон Маск, хоёр дахь хүнийхээ ​​тархинд чип суулгаснаа зарлан,  ирээдүйд хүмүүсийг супер хүн болгоно гэж амлажээ
Photo: IStock

Элон Маскийн Neuralink компани, хоёр дахь өвчтөнийхөө тархинд чипээ амжилттай суулгаж, дижитал төхөөрөмжийг сэтгэлгээний хүчээр удирдах боломжийг олгосон тухай The Guardian мэдээллээ.

Neuralink нь, нугасны гэмтэлтэй хүмүүст туслах зориулалттай төхөөрөмжөө туршиж үзсээр байна. Энэхүү төхөөрөмж нь ослын дараа саажилттай болсон анхныхаа өвчтөнд, видео тоглоом тоглох, интернет ашиглах, олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ нийтлэх, зөөврийн компьютер дээр курсороо хөдөлгөх боломжийг олгожээ.

8-р сарын 2-нд Элон Маск, 8 цаг гаруй үргэлжилсэн подкаст дээр хоёр дахь туршилтын субъектэд чип суулгасан талаараа ярих үедээ, туршилтын хоёр дахь оролцогчийн талаар маш бага мэдээлэл өгсөн бөгөөд зөвхөн, тэр хүн ослоор саажилттай болсон анхны оролцогчийнх шиг нугасны гэмтэл авсан хүн гэж ярьжээ. Маск хоёр дахь өвчтөнийх нь тархинд суулгацын 400 электрод ажиллаж байна гэсэн байна. Харин Neuralink, өөрийн цахим хуудаснаа суулгац нь 1024 электрод ашигладаг гэж мэдэгдсэн байдаг.

Маск, "Би гайхуулмааргүй байгаа ч, хоёр дахь суулгацын хувьд бүх зүйл маш сайн болсон. Дохио өгөлт сайн, олон электродууд бүгд сайн ажиллаж байна." гэжээ. Тэрээр, хоёр дахь өвчтөндөө яг хэзээ Neuralink хагалгаа хийсэн талаар нууцаа задалсангүй. Эмнэлзүйн туршилтынхаа хүрээнд энэ жил дахин найман өвчтөнд суулгац хийнэ гэж ярьсан байна.

Анхны өвчтөн Ноланд Арбауг, Neuralink-ийн гурван менежерийн хамт, подкаст дээр суулгац хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд Арбау, “1-р сард чип суулгуулахаасаа өмнө амандаа саваа зууж, компьютер ашигладаг байсан. Харин энэ суулгацын тусламжтайгаар юу хүсч байгаагаа бодох хэрэгтэй болдог, хариуд нь төхөөрөмж хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь шинэ боломжуудыг олгож, өөрийг нь асран халамжилж буй бусад хүмүүсээс хараат байдаг асуудлыг нь багасгасан” гэж ярьсан байна.

Хагалгааны дараа Арбогийн хувьд бүх зүйл хэвийн байгаагүй юм. Нэгдүгээрт, түүний суулгацын жижиг утаснууд агшиснаас, тархины дохиог дэмжих идэвхтэй электродуудын тоо багассан ажээ. Ройтерс агентлаг, Neuralink энэ асуудлыг амьтдын туршилтынхаа үед мэдэж байсан гэж мэдээлж байсан юм.

Neuralink, чипнийхээ мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэхийн тулд алгоритмд нь өөрчлөлт оруулснаар, Арбогийн тархины дохиог хянах чадварыг сэргээсэн гэж мэдэгджээ. Арбогийн бодлоороо курсорыг удирдах хурд өмнөхөөсөө ахисаар байгаа юм. "Энэ суулгац электродуудын зөвхөн 10-15 хувийг л ашигладаг" гэж Маск подкаст дээр ярьж байв. Нэмж дурдахад тэрээр, ирээдүйд Neuralink-ийн ачаар хүмүүсийг супер хүн болгон хувиргана гэж мэдэгджээ. Мөн тэрээр, “Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгаа Дональд Трамптай, бизнесийн төрийн зохицуулалтыг бууруулах асуудал эрхэлсэн комисс байгуулах талаар ярилцсан. Одоогийн зохицуулалтын дүрэм нь, шинэлэг технологийг нэвтрүүлэхэд саад болж байна” гэж ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.