Трампын шинэ засаг захиргааны Засгийн газрын үр дүнтэй байдлын хэлтэс (DOGE)-ийн үйл ажиллагаа нь, хууль бус цагаачлалын улмаас АНУ-ын татвар төлөгчдийн нуруун дээр үүсдэг ачааллыг бууруулахад чиглэж байна. Тус хэлтэс үүнийг 150 тэрбум доллараар үнэлснийг Fox News мэдээлэв.
Тэрбумтан Илон Маск, Вивек Рамасвами нар хамтран, засгийн газрын зардлыг бууруулах санаачилга 12-р сарын 9-ний өдөр X платформ дээр нийтлэгдэв. Үүнд, хууль бус цагаачлал нь Америкчуудад Дэлхийн нэгдүгээр дайн болон Америкийн хэд хэдэн томоохон төслүүдээс бараг дутахгүй хохирол учруулж байна гэж тооцоолжээ. (инфляци тооцогдсон)
Хууль бус цагаачлал: 150.7 тэрбум доллар
DOGE-ийн мэдээлснээр, хууль бус цагаачлал нь зөвхөн 2023 онд АНУ-ын татвар төлөгчдөд 150.7 тэрбум долларын хохирол учруулсан бөгөөд тус агентлаг, Америкийн Цагаачлалын Шинэчлэлийн Холбооны (FAIR) тоо баримтаас иш татан, хууль бус цагаачдын холбооны, муж, орон нутгийн нийт зардлыг нэгтгэж, хууль бус цагаачдын төлсөн татварын нийт шимтгэлийг хассанаар ийм тоо баримтад хүрсэн байна.
Дэлхийн нэгдүгээр дайн: 334 тэрбум доллар
DOGE, АНУ-ын дайны зардлын талаарх Норвичийн их сургуулийн судалгааг иш татан харьцуулжээ. АНУ дэлхийн 1-р дайнд 334 тэрбум доллар зарцуулсан (инфляцид тохируулсан). Өөрөөр хэлбэл, Америкийн татвар төлөгчид нэг жилийн дотор (2023 онд), энэ дайнд зарцуулсан зардлын бараг тал хувийг хууль бус цагаачлалд зарцуулсан байна.
Аполло сансрын хөтөлбөр: 257 тэрбум доллар
НАСА-гийн Аполло төсөл (АНУ-ын анхны сансрын нисэгчдийг сар руу илгээсэн сансрын хөтөлбөр) нь 1960-1973 онд АНУ-д 25.8 тэрбум доллар, өнөөдрийн үнээр бол 257 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэнThe Planetary Society мэдээлэл дээр үндэслэн DOGE мэдээлэв.
Манхэттэний төсөл: 30 тэрбум доллар
Цөмийн бөмбөг бүтээж, Америкийг Дэлхийн 2-р дайнд ялахад тусалсан Манхэттэн төсөл нь, АНУ-ын татвар төлөгчдөд дөрвөн жилийн хугацаанд 30 тэрбум долларын хохирол учруулсан (2023 оны үнээр тооцсон).
Панамын суваг: 15.2 тэрбум доллар
АНУ-ын засгийн газар 1914 онд баригдаж дууссан Панамын сувагт 500 сая доллар зарцуулжээ. DOGE-ийн иш татсан төслийн түүхэнд дурдсанаар, энэ нь 2023 оны үнээр 15.2 тэрбум доллар болно.
Гувер далан: 1 тэрбум доллар
Холбооны засгийн газар Гуверийн далан барихад 49 сая доллар зарцуулсан бөгөөд таван жил барьсны эцэст 1935 онд барьж дуусгажээ. Инфляцийг тооцож үзвэл энэ нь нэг тэрбум ам.доллар болсон гэж Үндэсний архивын газраас мэдээлжээ.
P.S. Харин, Америкийн Цагаачлалын Зөвлөл, бичиг баримтгүй цагаачид АНУ-ын эдийн засагт зөвхөн хөдөлмөрөөрөө хувь нэмэр оруулаад зогсохгүй төрийн үйлчилгээ, засгийн газрын хөтөлбөрүүдийг дэмждэг томоохон татварын хуримтлалд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг сануулсан бөгөөд 2022 онд хууль бус цагаачдын толгойлсон өрхүүд 75.6 тэрбум долларын татвар төлсний 29.0 тэрбум нь муж, орон нутгийн татвар, 46.6 тэрбум доллар нь холбооны татвар байна.
Мөн 2022 онд АНУ-ын ажиллах хүчний 4.5 орчим хувь нь хууль бус цагаачид, 89.8 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ.